”Инвест Монголия Токио-2017” чуулга уулзалтад оролцож байна

2017 оны 11 сарын 24

 

“Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалт Японы Токио хотноо 11 дүгээр сарын 24-ний өдөр болж байна. 

Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлого зэрэг сэдвээр  найман  хэлэлцүүлэг болно.

Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш Токио хотноо зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад гадаад,  дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын төрийн байгууллагуудыг төлөөлж Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд нар оролцож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tavtir(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

hunii setgeld hursen hural noloosoi

0  |  0
Top