Хичээлээ тараад явж байсан охидыг хүчээр машинд суулгаж, хулгайлахыг завдсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Сүүлийн үед хүүхэд сураггүй алга болох тохиолдол ихээр гарах болжээ. Хамгийн тодорхой жишээ нь, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас охин алга болсон хэрэг гарсан. Охины сургыг одоо хэр нь гаргаж чадаагүй байгаа юм. Улмаар Улаанбаатар хот, төв суурин газруудад энэ төрлийн хэрэг ойр, ойрхон гарсаар байна. Түүгээр ч зогсохгүй хөдөө сумдад хүртэл хүүхэд хулгайд алдагдахыг завдсан хэрэг гараад байна. Жишээ нь, энэ сарын 18-19-ний өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумуудад өдрийн цагаар хичээлээ тараад явж байсан охидыг машинд хүчээр суулгаж хулгайлахыг завдсан хоёр ч хэрэг цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Иймд эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, танихгүй хүний машинд суухгүй байхыг сургаж, энэ төрлийн хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chmge(122.201.31.189) 2017 оны 11 сарын 28

Usuj tursun eh orondo taiwan amidrah arga alga yasan ch hetsuu yumbde dandaa ohiduudtai blhor yachih bol iichih bol gj aigad gadaa togluulah n bitgi hel delguur ch yawulhas aih yum.

0  |  0
Кк(125.180.11.203) 2017 оны 11 сарын 27

Дандаа л хүүхэд хулгайлахыг завдсан л гэдэг.цагдаагийн газрынхан юу хийдэг байнаа.үнэн бол гэмт хэрэгтнүүдийг,худлаа бол худал мэдээлэл тараасан хүмүүсээ бариач.

0  |  0
Худалч(103.26.194.195) 2017 оны 11 сарын 27

Зиндаа худлаа сенсацлаад байгаа юм биш биз! Байнга худлаа сенсацлаад байвал дараа унэн бодит байдлыг хичнээ бичээд ч бас сенсаци гэж хулээж авдаг болчихношуу!

0  |  0
оо(103.10.22.55) 2017 оны 11 сарын 27

энэ бол үнэн мэдээлэл шүү, яах аргагүй ийм хэрэг хөдөө гарсан. нас тогтсон хоёр эрэгтэй явсан байна лээ. юунд нь худлаа болгох гээд байгаа юм бэ

0  |  0
худлаа битгий ярь(202.179.31.44) 2017 оны 11 сарын 27

энэ сарын 18, 19 хагас бүтэн сайн өдөр байна

0  |  0
zochin(122.201.31.78) 2017 оны 11 сарын 27

ene vnen medeelel shuu hajuu sumiih n zasag darga anhaaruulga medee gargasan bn le

0  |  0
туяа(103.229.122.175) 2017 оны 11 сарын 27

баттай үнэн мэдээ тавихгүй бол хэвшил болчих бии дээ ингэж байдаг гэсэн бодол төрж байна

0  |  0
Top