Дархан-Уул аймагт Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүнийг сонгон шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон иргэн Д.Энхтуяа, С.Насанбат, Н.Наранцэцэг нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэв.

Дархан-Уул аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлах Иргэний танхимын өрөөнд үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна.

Иргэн Д.Энхтуяа, С.Насанбат, Н.Наранцэцэг нар аймгийн хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )