Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаазаар авах тухай хуулийг сэргээн хэрэглэх талаар судалгаа явуулж буйгаа мэдэгдсэн. Харин тэрбээр Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай санал”-аа Хууль зүй дотоод хэргийн Сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүлжээ. Олон нийтийн сүлжээгээр дээрх хуулийг сэргээсэн нь зөв, буруу эсэх талаар талцан маргалдсаар. Цаазаар авах тухай ялыг сэргээх зайлшгүй шаардлагын нэг нь өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл, 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн зэрэг тоон баримт байх шиг. Гуравхан сая хүнтэй Улс орны хувьд сэрдхийлгэм тоо, баримт юм. Өнөөгийн соёлжсон, хүн бүр нь шахам бичиг үсэг тайлагдсан гэж боловсролоо дөвийлгөдөг болсон “гэгээрсэн” цаг үед шүү дээ. Дээрх тоо баримтыг ерөнхийлөгч өөрөө зохиогоод хэлчихсэн зүйл биш. Хүний эрхийн Үндэсний комиссын баримт бичгээс ишлэн жишээ болгосон байна. Цаазаар авах ял үнэндээ хүнлэг бус үйлдэл. Гэвч орчлон дээр дөнгөж мэндэлсэн нялх охин, ертөнцийн жинхэнэ аз жаргалаас амсаж амжаагүй үр хүүхдээ хүчиндэнэ гэдэг түүнээс ч дор билээ. Тиймээс олон нийт Монгол улсын Ерөнхийлөгчөөс Цаазын ялыг сэргээлгэхэд анхаарахыг шаардсан. Тэрбээр ч ёсоор болгох эхний алхамаа хийж байх шиг.
Монгол улс цаазын ялыг сэргээнэ гэдэг боломжгүй үйлдэл гэж зарим улс төрч үзэж байх шиг. Учир нь 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Хоёрдугаар протоколд гарын үсэг зурснаар Монгол улс цаазын ялаас татгалзсан орон болсон билээ. Дэлхийн нийт 190 гаруй орны 105 нь цаазын ялгүй орноор тоологддог гэнэ. Тэд цаазын ялыг “амийг амиар” гэсэн өс хонзонгийн сэдэлтэй ял гэж үздэг байна. Манайд ч мөн тэгж үзэх нь элбэг. Хэн нэгнийхээ алтан амийг бусдын гарт алдсан ах дүүс төрөл төрөгсөд “амийг амиар” солимоор байна гэхтэй мэр сэр таарсан удаа бий. Цөхөрсөн хүмүүсийн л бодол байх. “Хүний л үр ялгаа юу байх вэ. Нэгэнт ирсэн үйлийн төлөөсөнд нөгөөг нь дахиж золиод яах вэ дээ...” гэх уужуухан дотортой хүн ч таардаг. Ер нь бол гэм, нүгэл хийсэн бол түүнийхээ хариуг хуулийн хүрээнд өөрийн биеэр эдлэх нь зөв гэж үзэх нь олон. Гэвч хүүхдийн хүчирхийлэл газар авч, энэ ялыг эргүүлэн сэргээх нь цаг үеийн тулгамдсан асуудал ч байж болох юм.
Хүний нялх үрийг хүчирхийлчихсэн этгээдийг өмөөрч, хаацайлах эрх бидэнд байхгүй. Эдлэх учиртай ял шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй гэж санана. Ерөнхийлөгчийн хүргүүлсэн саналыг ХЗДХ-ийн сайд хэрхэн хүлээж авах, УИХ-ын гишүүдийн дэмжлэг гээд ихээхэн зүйлээс шалтгаалан байж Цаазын тухай хууль сэргэх нь гарцаагүй. Ерөнхийлөгч бол Хууль санаачлах л эрхтэй харин дэмжиж, батлах эрх УИХ-ын гишүүдэд буй. Цаазын ял сэргээгдэхэд гол айдас төрүүлж буй нэг зүйл буй тэр бол гэм зэмгүй хүн тэр хуулиас болж хохирох тохиолдол гэнэ. Эрх мэдэлтнүүд, улс төрчид өрсөлдөгчөө үгүй хийх зорилгоор ашиглаж мэдэх аюултай гэдгийг дээр доргүй ярьцгааж байна. Цаазын хуулиас бол Монголчууд хохирсон түүхэн тохиолдол ч бий. Тухайлбал 1939 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөгсдийн дийлэнх цаазаар хөнөөгдсөн гэдгийг санах хэрэгтэйг зарим хүн дурдаж буй.
Хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж буй нь олон шалтгаантай. Тэдгээрээс дөвийн харагдаж буй ноцтой хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, олон нийтийн сүлжээ, гар утас зэрэг мэдээллийн хэрэгслүүд, хүүхдийг хараа хяналтаас гадуур явуулах зэрэг нь хүүхдийн хүчирхийлэлд зонхилон нөлөөлж буй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хүүхдүүд өөртөө хор холбогдол учруулахуйц мэдээлэл цуглуулдаг. Мөн насанд хүрэгчдийн кино хулгайгаар үзэх зэргээс болж хүүхдүүд томчуудын ертөнц рүү татагддаг гэх судалгаа ч бий. Харин тэдэнтэй бид хэрхэн харилцаж байгаа вэ...
Эцэг эхчүүд өдөр тутмын ажлын ачаалал, ахуй нөхцөлөөсөө болоод өглөө хичээл сургуульдаа явсан хүүхдэдээ хичээлээс таран тартал анхаардаг билүү. Аав ээж нь нэгэнт араас нь сураг ажиг тавиагүй болохоор хүүхдүүд нийлж, булан тохойд тамхи татах, улмаар архи, пиво уух зэрэг адын сонирхолдоо хөтлөгддөг. Аав ээж нь эзгүй нэгнийдээ очиж, гэрийг нь тэр талбараа болгоход ашигладаг нь нууц биш. Энэ мэтчилэн эцэг эх, багш, хүүхэд гурвын уялдаа харилцаа муугаас үүдэн хүүхдийн зан байдалд сөрөг хандлага гарч эхэлдэг билээ. Эндээс хүүхэд өөрийн ухамсарлаагүй алдааг гаргах нөхцөл байдал үүснэ. Энэ мэдээж хүүхдийн шилжилтийн насанд тохиолддог алдаа. Энэ алдааг анхаарч, эцэг эх, багш, хүүхдүүдийн харилцаанд анхаарсан алхам хиймээр...
Энэ бүхний эцэст дүгнэж хэлэх нэг асуудал бол Нийгэмд гарч буй гэмт хэргийн тоо нэмэгдэх, давтан гарах явдал бол өршөөлийн хуультай холбоотой байж ч мэдэх билээ. Нийгмийг цочирдуулсан гэмт хэргийн ард өршөөлөөр суллагдсан гэх тодотголтой хүмүүс хэчнээн байгааг харж үзмээр. Олон жилийн ял авсан ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар наранд гарч, ухамсраас нь “өршөөлийн тухай хууль байгаагүй бол дахиад төдөн жил суух байсан юм чинь. Ялгаа юу байх вэ дээ” гэх бодол арилаагүй яваа этгээд л нийгмийг цочроож байх шиг. Суллагдаж буй гэмт хэрэгтнүүдээ шоронгоос гаргаад орхих биш, хараа хяналтандаа байлгах тэднийг нийгэмшүүлэхэд яаж анхаарч буйгаас л гэмт хэргийн дахин гарах эсэх хамаараад байх шиг. Цаазын хуулийг сэргээлээ гэж бодъё, Өршөөлийн тухай хуулиа харин дахин нэг харж үзээч ээ... гэдэг санааг уламжилмаар санагдана.
З.Говьсайхан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
Наманд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн тарчлаан зовоосон бол зүгээр л тайган болгочихвол яадгын. Хуогай хийж бусдын хөлс хөдөлмөрөөрөө авсан зүйлийг хулгайлж амар хялбар аргаар амвдарч бгаа хүмүүсийн яг тэр гол үүрэг гүйцэтгэдэг хурууг нь огтлох, энэд хэдэн тэр бумаар нь луйвардах газрын баялагаас хөлжигч нао ч хамаарахаар хуульчлах хэрэгтэй
Zubhun avilga d sergeeh heregrei uls oron buh hund hor urshig tsi
Huulbhulgaich nariin gärt Orson Tag und tsaaziin huuliig sergeeh ni helmegdel yargalaliin eh tavigdah ayultai
Tsaazaar avah yaliig sergeej baigaa bol bas ulsaas hichneen terbumaar ni idsen hulgailsan gazariin bayalag ashigt maltmaliin orduud zarsan luivardsan hulgaich nart bas tsaaziinvyal onooh ni zov
Хөгийн алуурчдаа цааш нь харуулж чадахаа байсан ядарсан төр үү дээ. Дайн байлдаан болвол дайсан ч бас хүн хүний эрх гээд өөрсдөө алуулаад сууж мэдхээр юм бишүү.
tulsan hoino
Монгол Улс цаазаар авах ялыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт зааснаар ”Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж хүлээн зөвшөөрсөн орон. Ерөнхийлөгчийн үзэлтэй бус харин Үндсэн хуулийн тэр зүйлийн заалттай тэмцэх хэрэгтэй.Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ”Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэжээ. Юун Протокол. Хаана байна хуульчид????
юу хуцаад байнаа? амьдрал санамсаргүй явдлаар дүүрэн. гайтай хүмүүсээс болж гэмт хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэх нь зөв ш дээ. чиний ойр дотныхонд тийм зүйл тохиолдвол яах вэ? Баттулгаа болгоомжгүй юм уу, бусдын буруугаас хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүл!
Хүний Эрх энэ тэр Ярьж бичих болохоороо голдуу Гэмт хэрэгтний Эрхийг илүүд үзэж Хохирогчийн Хохирол, Сэтгэл санааны хохиролыг огт авч үздэггүй Хохироод л үлддэг ш дээ,
цаазын ялгүй болгохдоо ерөнхийлөгч нь өөрөө л болгоо биз дээ, ялтай болгох болохоороо сүртэй юм болж байна уу даа. Эсвэл Ерөнхийлөгч нь чадамжгүй болоо юу