Цэрэг татлагад очоогүй залуусыг 150 мянган төгрөгөөр торгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн сарын сүүлчээр болж, цэргийн албанд татагдсан цэргүүд тангаргаа өргөсөн. Цэрэг татлагын өмнө зарлан дуудах хуудас авсан ч товлосон өдөр, дуудсан цагт цэрэг татлагын товчоо, комисст ирээгүй залуучуудыг торгох арга хэмжээ өндөрсчээ.

2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар цэргийн зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй цэргийн үүрэгтнүүдийг 150.000 төгрөгөөр торгожээ. Өмнө нь цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэдэг байсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top