Хүүхэд хүчингийн хэргийн таван удаагийн хохирогч болжээ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд бага насны хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол 2016-2017 оны байдлаар таван удаа гарсан байна. Тэдгээрээс хоёр нь шүүхэд шилжиж шийтгүүлсэний дээр хохирогчид нь 14 нас хүрээгүй хүүхдүүд юм. Ийм төрлийн гэмт хэрэг яагаад гарч байгаа шалтгааныг судлахад хэргүүд ихэвчлэн төрөл садан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хүрээнд үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ.

 Тухайлбал хөдөө амьдардаг иргэд охин хүүхдүүдээ ихэвчлэн аймаг, сумын төвд оршин суудаг хамаатнуудынхаа гэрт түр хугацаагаар байрлуулдаг байна. Үүнээс болж хүчингийн хэрэг гарсан тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хөрш айлын хүүхдүүдийн бэлгийн харилцааны мэдлэг дутуугаас ийм хэрэг үйлдэгддэг аж. Анагаахын шинжлэх ухаанд 13-14 наснаас эхлэн охидод бэлгийн бойжилт явагддаг гэж үздэг.  Хүчиндсэн, хүчиндээгүйгээс үл хамааран 14 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол хүнд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохыг хүүхдүүдэд ойлгуулаагүйгээс тэд өөрсдийн дур хүслээр бэлгийн харьцаанд орох явдал гардаг байна.

З.Говь

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )