АСЕМ-тай холбоотой 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Өнгөрсөн долдугаар сард АСЕМ-ыг зохион байгуулж, багагүй хөл хөдөлгөөн болсон. Бага зардлаар том арга хэмжээг зохион байгууллаа хэмээн тухайн үед мэдэгдэж байсан ч аудитын шалгалтаар их хэмжээний зөрчил илэрчээ.

“Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулсан  үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн”-д хийх эрсдлийн аудит хийхээр болсон талаар  Үндэсний аудитын газраас мэдээллээ.

Тус эрсдлийн аудитын зорилт нь “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудит хийж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар “АСЕМ”-ыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд:

Үндэсний зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Үндэсний зөвлөлийн дэд дарга: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Үндэсний зөвлөлийн гишүүд:

  • Сангийн сайд Б.Болор
  • Сайд, ЗГХГ-ын дарга С.Баярцогт
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл
  • Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр
  • Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
  • УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа
  • Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Б.Батбаяр
  • Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнх төр
  • ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав

Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга:

  • ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг

Тус үйл ажиллагаанд зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулжээ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө
  • Гадаадын хандив, тусламж
  • Хөгжлийн банкны хөрөнгө
  • Бусад эх үүсвэр

 Гадаад харилцааны сайдын төсвийн багцад улсын төсвөөс 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум, нийт 23.6 тэрбум төгрөг батлагдсанаас 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 19.3 тэрбум, нийт 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс АСЕМ-д зориулж дээрх эх үүсвэрүүдээс зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд эрсдлийн аудит хийхээр болжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.44) 2017 оны 11 сарын 29

Хэн санаачилсан, улсад ямар үр дүн гарсан, төсөв зардалаа хэрхэн зарцуулсан, зөрчил гарсан бол хариуцаж ажилласан хүнээр нь төлүүлэх арга хэмжээ авах байлгүй эрх биш нэг улс байна.

0  |  0
Zochin(86.16.255.77) 2017 оны 11 сарын 29

Chono boroonoor geed l dalimduulaad huvaagaad idehee mednee ene heden dargantsaruud n ,,,,,

0  |  0
Иргэн(66.181.189.126) 2017 оны 11 сарын 28

Үргүй зардал гаргасан рүнээр гь талүүл

0  |  0
ГХЯ(1.25.79.135) 2017 оны 11 сарын 28

Ганхуяг элчинг Бээжингээс хулгайлж ирээд байцаалга.тэрээд хорьж байгаад гарга.сарын дараа чадруул!!! Тэхгүй бол Эби.Ховч хар 2 г хөлдөө чирнэ.

0  |  0
эмгэн(66.181.188.132) 2017 оны 11 сарын 28

Төр хуулиа хэрэгжүүлж үргүй зардал гаргасан эздээр нь хохирлыг барагдуулах нь зөв. Алийн болгон тэрбумаар нь цацаж ард түмний татварын хөрөнгийг сүйтгэж тоглуулах вэ? Ямар ч үр ашиггүй, ерөнхийлөгч Элбэгдорж өөрийнхөө нэр төрийг л дэлхийд сурталчлах ажил болсон болохоос ард бидэнд юу ч мэдрэгдээгүй шүү. Дэлхийд худлаа жүжиг тоглодгоо болих хэрэгтэй, ард олноо л ядууруулсан ерөнхийлөгч болсон шүү ТА. Худлаа баахан хуцсан болохоос хийсэн нь юу үгүй хүн ТА.

0  |  0
zochin(103.229.123.213) 2017 оны 11 сарын 28

omhii luibarchidiig sain shalgaachee .

0  |  0
зочин(202.179.25.50) 2017 оны 11 сарын 28

дээрхи Нөхдүүд л Элбэгдоржтой нийдлээд Идэж ууж, Завшиж, Хулгайлана биз дээ, Өөр энэ их Мөнгө хаашаа алга болох вэ дээ, Анхнаасаа л ийм л зорилготой л Элбэгдорж АСЕМ зохион байгуулсан юм дөө, Лав одоогоор Жирийн манууст АСЕМ-ын Ашиг тус харагдахгүй

0  |  0
Top