Малын хөлийн туруу халцарч эхэлжээ


Хөвсгөл аймгийн зарим сумдад харын зуд нүүрлэж мэдэхээр байгаагийн дээр малын хөл туруу халцарч эхэлжээ. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг л эзлэх хэмжээний газар нутагт  хур тундас унаж дөнгөж 5-7 см орчим цасан бүрхүүл үүсжээ.
Өнөөдрийн байдлаар Мөрөн, Тариалан, Хатгал, Баянзүрх, Тосонцэнгэл, Түнэл, Их-Уул, Бүрэнтогтох... зэрэг 18 суманд огт цасгүй, харин Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Цэцэрлэг, Цагаан-Үүр суманд бага зэргийн цастай байна. Цаг уурын мэдээгээр ирэх сарын 2,3-нд одоо цастай байгаа Дархадын хотгороор бага зэргийн цас орох төлөвтэй байгаа аж.
Харин дээр нэр нь дурдагдсан сумдын нутгаар буюу малын туруу халцарч буй сумын нутагт ойрын үед цас орохгүй, салхитай, хүйтэн шуургатай байхыг  Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын синоптик инженер Х.Аюурзана мэдээлсэн байна. Харын зуд болоход усгүйдсэнээс малын хөлийн туруу мултарч унан, доголж турж эцэн туйлдаа хүрдэг байна.
Л.Зул
www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )