Их Британийн ханхүү Харри 33 насандаа албан ёсоор сүй тавьсан билээ. Тэрбээр 36 настай жүжигчин Меган Марклтай гэрлэх зөвшөөрлийг хатан хааны гэр бүлээсээ авахаар багагүй саадыг туулж, хүлээсний эцэст хайртай бүсгүйтэйгээ жаргалтай байгаа юм. Тэгвэл үүнээс өмнө Их Британийн хаан ширээ залгамжлагчийг долоон бүсгүй хаяж байжээ. Тэд Харритай хэдэн сар үерхэх юмуу хэдэн удаа болзоод л огт өөр энгийн залууг сонгон түүнийг орхиж байсан аж.
Натали Пинкхэм
Телевизийн хөтлөгч Натали Пинкхэм, ханхүү Харри нарын хамтдаа байгаа зураг 2006 онд шуугиан тарьж байжээ. Тэд нэлээд хугацаанд үерхэж байсан аж.
Чэлси Дэйви
Чэлси бол ханхүүгийн хамгийн том хайр байжээ. Тэд бага байхаасаа үерхсэн байна. Тэд салсан ч эргээд нийлдэг, Харри түүнийг амьдралынхаа цорын ганц хайр гэдэг байжээ. Гэвч бүсгүй өөр төлөвлөгөөтэй байсан гэдэг.
Кэролайн Флэк
Бас нэгэн хөтлөгч бүсгүй Кэролайн Флэк ханхүүгийн сэтгэлийг татсан нь хайртай бүсгүй Чэлси Дэйвигээсээ салсных нь дараа байжээ.
Молли Кинг
Охидын “The Saturdays” хамтлагийн дуучин Молли 2012 онд Харритай үерхэж байжээ. Гэхдээ бүсгүйд ханхүү дэндүү ахадсан сонголт болох тул Харриг хаясан байна.
Флоренс Браденелл-Брюс
Флоренс бүсгүй Харригийн хувьд Чэлси Дэйвигээс салсных нь дараа хамгийн чухалд орсон хүн юм. Гэвч тэд хамтдаа ганцхан зуныг өнгөрүүлжээ. Гэхдээ ханхүүтэй үерхэж байсан нь бүсгүйд чамгүй алдар нэрийг авчирч, тэрбумтны эхнэр болоход нь нөлөөлжээ.
Крессида Бонэ
Модель, жүжигчин Крессида Бонэ, ханхүү Харри нарын харилцаа тасарсан шалтгаан нь бүжиглэх сонирхолтой, үдэшлэг, урлагийн арга хэмжээнүүдээр хэсч явдаг Крессида хатан хааны гэр бүлийн дэг жаягаар амьдрахаас татгалзсанаас болжээ.
Эмма Уотсон
Харри Крессидагаас салаад жүжигчин Эмма Уотсонд дурлажээ. Бүсгүйг ханхүү найзын ёсоор үдэшлэгт урьж, дотносох арга хайсан боловч Эмма түүнтэй болзохоос татгалзсан гэдэг.
Удаан хүлээсэн сүйт бүсгүй Меган Маркл
Жүжигчин бүсгүй өмнө нь хүний эхнэр болж байсанд Харригийн эмээ дургүйцэж байсан билээ. Гэвч Харри, Меган нар бие биедээ хайртай гэдгээ нотолж, олон саадыг давснаар өнгөрсөн намар хатан хаан Элизабетаас гэрлэх зөвшөөрлийг авч чадсан юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
toriin bodlogogiig ni demjdeg bucgui l ha huugiin ehner boloh ni zov golj haycandaa bish ugaac amidar ni niitsehgui bolohoor calaa bizee han huugiin ehner bn gedeg ondor hariutslaga ec deg baidag biz hen bolgon uuniig ni tevchij chdahgui baihaa
toriin bodlogogiig ni demjdeg bucgui l ha huugiin ehner boloh ni zov golj haycandaa bish ugaac amidar ni niitsehgui bolohoor calaa bizee han huugiin ehner bn gedeg ondor hariutslaga ec deg baidag biz hen bolgon uuniig ni tevchij chdahgui baihaa
toriin bodlogogiig ni demjdeg bucgui l ha huugiin ehner boloh ni zov golj haycandaa bish ugaac amidar ni niitsehgui bolohoor calaa bizee han huugiin ehner bn gedeg ondor hariutslaga ec deg baidag biz hen bolgon uuniig ni tevchij chdahgui baihaa
Хорвоод хүн болж төрснийх өөрийнхөө хүссэнээр аз жаргалтай амьдарья гэвэл хааны гэр бүлээс тусгаар байх хэрэгтэй дээ, хүний эрхээр жаргахаар өөрийнхөө эрхээр зовссон нь жинхэнэ амьдрал болно, зураг авахуулах гэж төрсөн биш, хайрлаж дурлаж, унаж сэхэж, уйлж инээж, алдаж онож байж л жинхэнэ амьдрал босно доо
За даа ханхүүн хаяна ч гэж юу байхав. Ханхүүгийн аав, эмээ энэ тэр нь хавчиж салахыг шаардсан биз.