ОХУ нүүрсний салбарт Монголоос өрсөх бодлого хэрэгжүүлж эхэлжээ

ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” гэгчийг баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд  төлөвлөгдсөн ажлуудыг графикийн дагуу явуулахын тулд дор хаяж 2.6 триллион рублийн хөрөнгө оруулалтыг хийхээр болоод байна. Дээр дурдсан хугацаанд экспортоо одоо байгаагаас нь 29 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм байна. Зарим нэгэн томоохон ордод энэ тоо бүр их байх бөгөөд гурван сая тонныг олборлож байгаа Элегетскийн орд 2030 он гэхэд 12 сая, есөн сая тонныг олборлодог “Мечел” уурхай 19 жилийн дараа 25 сая тонныг олборлох юм байна. Нүүрс бол урт хугацааны гэрээ хийдэг онцлогтой түүхий эд. Жилд 100 гаруй сая тонн нүүрс олборлодог оросууд ийм ажил хийж байхад бид хаа холын юм яриад зүгээр суугаад байгаа нь нөхцөл байдалтай уялдаж байна гэж үү. Тавантолгойн галт тэргийг хурдлуулмаар байна. Өөр олон, олон галт тэргийг хөдөлгөх шаардлагатай тулж иржээ. Суэцийн суваг хаагдаж, нефть бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнээс болж ОХУ их наяд рублийн орлоготой ажилласан билээ. Оросууд одоо нүүрсний салбарт Монголоос бага нөөцтэй ч илүү ашиг хүртэхээр ажиллаж эхэллээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

зочин [ 150.129.143.108 ]      |     12-р сарын 02 -нд, 13:31 минутанд

Оросууд ч Монгол улсыг шулж,мөлжиж ханахгүй юм даа

Тамирчин [ 103.26.195.78 ]      |     11-р сарын 29 -нд, 14:07 минутанд

ЖЕНКО ЯЛЛАА, ХАРИН МОНГОЛ ЯЛАГДЛАА

Иргэн [ 66.181.180.168 ]      |     11-р сарын 29 -нд, 07:39 минутанд

Женко энэ хэдэн үйлдвэрээ өөрөө босгоогүй соц, үеийн ард түмний өмчийг Зи-гийн тусламжаар хувьчилж аваад одоо Зи-д өрөө төлж явна гэж ярьцгаах юм билээ. Энэ үнэн үү?!?!?!

зочин [ 202.72.240.5 ]      |     11-р сарын 29 -нд, 06:38 минутанд

монгол хэзээ ч хөгжихгүй нь тодорхой юм биш үү бие биеэ муулж суух хооронд хөрш айл дэвжинэ

зочин [ 183.81.171.2 ]      |     11-р сарын 29 -нд, 03:27 минутанд

Манай УУХҮ-ийн яамныхан ЗГ-ын гишүүд юу бодож байна вээ? Оросууд айхтар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь үнэн.Уул уурхайн лицинцүүдээ Сү.Батболд бүлэглэлийн гарт алдсан алдсан хэвээр байх уу?Үндсэн хуулиа барьж өрсөн доорх,дээрх баялаг нийт ард түмний өмч хэвээр байна уу?хулгайч нарын өмч болсон уу? ойлгохоо байлаа.Бидэнд төр засаг байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг,хуультай ч юм шиг хувийн компанид ажиллахаар ямар ч хуульгүй дураараа болж дээ.

Зочин [ 103.212.116.97 ]      |     11-р сарын 29 -нд, 03:20 минутанд

Монгол ялж байна аа Юун нүүрс Баттулга л ялвал бусад нв юу юм. ТТ-н ухсан нүх, зам таюина гэсэн шороог яаж булах талаар тусламж авахаа бод. Овоолго, Нүүрсийг тэр үед хог гэж үзэн хордсон хүн амтай нь устгах төслүүдийг бас нэг эх оронч монгол ялах гэж хэрэгжүүлнэ.

Дургүй [ 66.181.170.215 ]      |     11-р сарын 29 -нд, 03:01 минутанд

Баттулга ерөнхийлөгчийг бизнес хийж байсан гэдэгт гайхаад байх юм. Оросоор дамжуулж нүүрс зарна гээд байх юм. Орос нь өөрөө том нийлүүлэгч улс. Хятад худалдан авагч. Оросууд өөрийн нүүрсээ зарахаа бодохоос манай нүүрсийг зарж өгөх үү. Ер нь энэ хүн ямар бодлого баримтлаад байна даа.

Zochin [ 66.181.178.157 ]      |     11-р сарын 29 -нд, 02:59 минутанд

Genco-goor Orosuud gatsaaj bhaad

тимормлР [ 122.201.25.46 ]      |     11-р сарын 29 -нд, 02:51 минутанд

ОДООЛ МЭДЭЖ БАЙГАА ЮМУУ АЛЬ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨӨД МАНАЙ ТӨМӨР ЗАМЫГ ӨӨРИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧИДООРОО 7 ЖИЛ ГАЦААГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Go to top of page