Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна

2017 оны 11 сарын 29

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ний байдлаар, амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээстомуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай ижил түвшинд, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 42.5 хувийг 0-2 нас, 28.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1196 дуудлага ирснээс 36.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 28-ны байдлаар, нийт батлагдсан 2084  орон дээр 2043 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 165 буюу  33.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top