АСЕМ-аас мөнгө завших гэж иргэдээсээ аяга, шаазан гуйсан юм уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

АСЕМ-аар ТАНСАГЛАГЧИХЖЭЭ  

АСЕМ зохион байгуулна гэж дээдэс их хөөрсөн. Хотынхоо өнгийн хэсгийн зүсийг өөрчилж, зочид буудлуудад  Засгийн газраас зээл өгч, төрийн албан хаагчид энгийн иргэдээсээ гэртээ байдаг үнэтэй  цайтай эртний эдлэлээ  авчирч, АСЕМ-ын өдрүүдэд зочдын өрөөнүүдийг чимэглүүлээд буцааж аваач хэмээн гуйсан нь үнэн. Төрийн албанынханд үүрэг болгосон нь худлаа юм биш. АСЕМ-ийг далимдуулж ашиг хонжоо олсон нь ч бий. 200 мянган гишүүнтэй гэгддэг МҮЭХ ч хүртэл Альфа зочид буудлыг АСЕМ-д зориулан бариулж байв шүү. Хэл ам, хэрүүл  тэмцэл нь саяхныг хүртэл үргэлжилсэн.

Зочид буудлаас хотхон хүртэл

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар зочид буудлуудад 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр тав  хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй олгох шийдвэр гаргасан.Зочид буудлуудад оруулж буй хөрөнгө бол АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус нэмэр болоод зогсохгүй цаашдаа Монгол Улсад өндөр хэмжээний зочид, жуулчдыг хүлээж авахад дэд бүтцийн томоохон түшиг болно гэж  тухайн үед ялдам сайхнаар тайлбарлаж байлаа. Улаанбаатар хотоос зүүн урагш  Хүрхрээн аманд   АСЕМ Вилла хотхон байгуулсан. 53 Вилла байшин тус бүр 360 м2, 500 м2  талбайтай.Байшин бүр таван угаалгын өрөөтэй,хажуудаа гольфийн талбай, цанын баазтайгаар байгуулсан гэдэг.  АСЕМ дууссаны дараа хувь хүмүүс худалдаж авна гэж байсан. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр барьсан хэмээн тайлбарлаж байв.  ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпиний байрлаж байсан хаус гэхээр хүмүүс онцолж авахыг хүсч байгаа гэж хэлэхээ ч мартаагүй. Энэ мэтээр багагүй хөл хөдөлгөөн болсон. Үйлчилгээний ажилтнаас эхлээд орчуулагч, цагдаа, онцгой гээд өргөн бүрэлдэхүүн олон мянган хүн ажилласан нүсэр арга хэмжээ болсон нь үнэн.

Хардлага

АСЕМ зохион байгуулахтай холбоотойгоор хэзээний монгол зангаар хардлага дагаж л байсан. Хардах эрх хэнд ч бий. Тухайн үед  АСЕМ-д зориулж 52 ширхэг Приус-30 авна. Тус бүрийн үнэ 32.152 ам.доллар. 52 приус нийтдээ  төгрөгөөр 3.678.188.800. 
Бага оврын Бенз авто машин хоёр. Тус бүр нь 290.000 ам.доллар, 581.400.000.00 төгрөг. “АСЕМ” лого бүхий бал үзэг 15 сая төгрөг. АСЕМ лого бүхий тэмдэг алчуур 30 сая төгрөг. Зочид гурав хоног байрлах 52 хаус, тус бүрийн үнэ 4-6 тэрбум төгрөг.  АСЕМ-аар  төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнуудыг дагалдаж ирсэн төлөөлөгчид байрлах зочид буудлуудад 150 тэрбум төгрөг. АСЕМ-д үйлчлэх машин, тэрэгний шатахуун болон нэг удаагийн хэрэглэл, хоол хүнс гэх мэтээр 10 орчим тэрбум зарцуулна гэсэн хардлага дагасан шүүмжлэл өрнөж байв.  

Хятадын тусламж

 Олон улс тусламж дэмжлэг үзүүлсэн. Тэр дундаас манай өмнөд хөрш бийлэгжүү хандсан нь үнэн. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад тавих  тавилга хүртэл багтсан. Хятадаас 15 машин, нисэх буудлын тусгай зориулалттай 11 машин, техник, тоног төхөөрөмж, гал командын машин, цагдаагийн өмсгөл, хэрэгсэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд хүртэл өгсөн. 

Монгол маягийн үрэлт

Хятадуудын өгсөн тусламжаас зарим  монгол түшмэл яаж ийгээд унц унагаажээ.Үндэсний аудитын газрын мэдээллээр Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад  зарим нь эрх мэдлээ хэтрүүлжээ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэглэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгө болон зээлээр худалдсан байх юм. Үүгээр зогссонгүй 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж , сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдлийг төрийн 33 байгууллагад шилжүүлжээ.

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр  785 тавилга, тоног төхөөрөмжийг  үнэ төлбөргүй шилжүүлсэн. Худалдсан 103.0 сая төгрөгөөсөө 97.3 сая төгрөгийн төлбөрийг авахгүй өгөөмөр загнасан тохиолдол гарсан  байна. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах гэгч  2016 оны долдугаар сарын 19-ний өдөр "Нью Терравокс" ХХК-тай БНХАУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн орчуулгын 6955 нэгж тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан.   Ингэхдээ гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.

 АСЕМ-ын төсвөөр гадаад “зочилсон”

"АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд, яамны  ажилтнуудын АСЕМ  зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд зарцуулсан гэв. Мөн 117.9 сая төгрөгийг яамны байр, гадна талбайг тохижуулахад зарцуулжээ.  АСЕМ-ыг зохион байгуулахын тулд манай улс 23.6 тэрбум төгрөг баталж 20.8 тэрбумыг  нь зарцуулсан байдаг. Гэтэл  20.8 тэрбум төгрөгөөс 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн  гэдгийг мэдсэн  олон хүн алмайрч байна. АСЕМ-аар бид ТАНСАГЛАЧИХЖЭЭ гэж.

Тухайн үед Гадаад хэргийн  сайдын албан тушаалыг хашиж байсан Л.Пүрэвсүрэн АСЕМ-ыг   зохион байгуулахад алдагдалтай биш ашигтай ажилласан гэж мэдэгдэж байв. Тэрбээр, " Бид 21 тэрбум төгрөгөөр АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Цагдаагийн 51 машин, заал түрээслэх, зарим зочдны замын зардал, буудлын төлбөрийг төлөхийг хүртэл зохицуулсан. АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, худалдан авалт, үйлчилгээ зэргээс Монголын эдийн засагт 8-10 сая ам.долларын ашигтай олохоор тооцоолсон” гэж байлаа. Үнэн, худлыг нь хэн нотлох вэ.  Зөрчил үүгээр хязгаарлагдсангүй.  "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулсан. Тендер зарлаагүй хэн нэгэн танилдаа өгчихсөн гэсэн үг.

Хариуцлагыг хэн хүлээх вэ?

 Хөөрцөглөн, хөөрөн зохион байгуулсан АСЕМ-ыг Монголыг дэлхийд таниуллаа гэж шуурсан. Үнэний ортой. Үүнд гадаадын хүчин зүйл ч нөлөөлсөн байх талтайг үгүйсгэж болохгүй.  АСЕМ-ын ид өрнөлийн үеэр БНТУ-д цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдож дэлхий нийтийг цочроосон. Монголд АСЕМ болж байсан нь нөлөө бүхий зарим орны тэргүүнүүд Монголоос мэдэгдэл хийхэд хүргэсэн. Энэ хэрээрээ Монгол дэлхий нийтийн анхааралд дахиад орсон байх жишээтэй.  Үндэсний аудитын газраас АСЕМ-ыг зохион байгуулах зардлаас гарсан зөрчлийг дахин лавшруулж шалгах юм байна. ҮАГ бол шалгаад зөвлөмж өгч, дүгнэлт гаргадаг байгууллага. Хууль, хяналтынханд шилжүүлэх байх.  Хуулийнхан хэнтэй хариуцлага тооцох вэ. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, эрх барьж байсан Засгийн газрын гишүүд бүгд албан тушаалаасаа буусан. Найзан дундаа орхих уу. Уг нь буух эзэд, буцах хаягтай юм шүү дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар “АСЕМ”-ыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд:

Үндэсний зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Үндэсний зөвлөлийн дэд дарга: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Үндэсний зөвлөлийн гишүүд:

  • Сангийн сайд Б.Болор
  • Сайд, ЗГХГ-ын дарга С.Баярцогт
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл
  • Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр
  • Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
  • УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа
  • Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Б.Батбаяр
  • Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр
  • ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав

Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга:

  • ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг ажиллаж байжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elbegdorj(27.123.212.134) 2017 оны 11 сарын 30

Bi yu ch avaagui shuu hahahaha

0  |  0
Зоч(103.57.93.241) 2017 оны 11 сарын 30

Элбэгдорж Сайханбилэг Баярцогт гээд л шалгах хэрэгтэй олон гишууд Тухайн уед хардаж ярьцгааж л байсан шуу дээ

0  |  0
Nuugii(73.239.110.215) 2017 оны 11 сарын 30

Ebi chi haanq bnaa. Avilgatai temtseeda avilgachon bolson uu. Esvel chamaig badamjunai bayar 2 alna gesen uu. Icheech chi.

0  |  0
sondor(103.212.116.237) 2017 оны 11 сарын 30

ORSUUD YARALTAI UED ZEEL AVDAG BOLJ BNA

0  |  0
ЗОЧИН(104.223.8.103) 2017 оны 11 сарын 29

ЭЛБЭГДОРЖ Л ИДСЭН Ш ДЭЭ

0  |  0
зочин(202.9.41.30) 2017 оны 11 сарын 29

Баян орнуудыг дуурайж хөөрцөглөсөн Элбэгдорж АСЕМ зохион байгууллаа гээд Монгол өрөнд баригдсан, УБ утаанд бүрхэгдсэн, хууль хяналтын байгууллага завхарсан амьдрал хэвээр үргэлжилж байна. Элбэгдорж нэр хүнд хөөцөлдөж цаазын ялгүй, НҮБ-ийн индэр дээрээс өөрийгөө магтаж, БНАСАУ-д өөрөө сайн дураар очоод үл тоогдон буцаж ирсэн зэрэг олон баримт нь түүхэнд үлдэв.

0  |  0
Soongo(66.181.186.169) 2017 оны 11 сарын 29

хийсэн бүтээсэн юмгүй энэ нэг балиар элбэгдорж, хов хар гадаад харилцааны сайд хоёроос нөхөн төлүүлэх хэрэгтэй шүү дээ, ёстой жүжиг тавьсан шүү дээ, зочиддоо өгсөн ноолуур дээр өөрийнхөө зургийг буулгачихсан байх шиг балиар жүжигчин ичдэггүй муухай хүн элбэгдорж

0  |  0
рхо(43.242.243.179) 2017 оны 11 сарын 29

Даахгүй нохой булуу хураана гэгч болсон одоо энэ их өр төлөөсийг ард түмний татварынмөнгөнөөс хумаслана ард түмний баялаг нэртэй байгалийн баялагаар төлнө ингээд үхэр монголчуудыг хошгоруулаад дампууруулж хаялаа шүү дэ хүзүүгүй новш

0  |  0
зочин(202.179.27.59) 2017 оны 11 сарын 29

Элбэгдорж, Сайханбилэг нараар толгойлуулсан нөхдүүдын Луйвар,

0  |  0
zochin(66.181.180.44) 2017 оны 11 сарын 29

dan luibarchid tord baih uym daa Elbegdorjoor toluul

0  |  0
х(103.229.121.155) 2017 оны 11 сарын 29

Сайханбилэг, офшор Баярцогт, ховч хар Пүрэвсүрэн нар хамгийн түрүүнд холбогдох ёстой

0  |  0
doogii(122.201.24.240) 2017 оны 11 сарын 29

ene lalar elbegdorj mongold baix xeregvi alax xeregtei

0  |  0
Ломбо(202.70.47.158) 2017 оны 11 сарын 29

Тэр алга болсон зүйлүүд болЭлбэгдоржид холбогдох зүйл биш, Баттөрийн заавараар Баттөр, Заяамандах, Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн алга болгосон зүйл байна. Элбэгдоржийн нэр барьж бултах гэж буй рага.

0  |  0
Тамын тогооны монгол(103.26.194.211) 2017 оны 11 сарын 29

Хуралд зориулж хийсэн ажил үнэгүй хийгдэх ёстой байсан юм уу харин ч олон улсад монгол улс танигдаж зочид ирж зочид буудлууд ресторанууд хүнс үйлдвэрлэгчид орлого олсон шүү дээ

0  |  0
zochin(202.9.41.164) 2017 оны 11 сарын 29

yavj yavj huzuugui hun l hariutslaga huleeh estoi, er n yah gej acem mongoldo avsan yum be, neeh ih shaardlaga bhgui bsan n odo haragddag sh de, hudla baahan reklamdsan ulstur, asemtai acemgui bolood l bsan ulsiin ner hund, ter purevsuren, saihan bileg zereg novshnuudad hariutslaga tootsoh shaardlagatai, heregtei shuu,

0  |  0
Top