Харумафүжи Д.Бямбадоржийн тухай бидний мэдэхгүй 15 үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

 Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн талаар олон нийтэд дуулгалаа. Арлын Япон оронд эх орныхоо нэрийг мандуулж, элэг нэгт ахан дүүсээ баярлуулж явсан түүний Сүмогийн амжилт ийнхүү төгсгөл болж байгаа нь туйлын харамсалтай. 17 жил сүмогийн ертөнцөд амьдрахдаа Харумафүжи Монгол түмнийхээ итгэлийг нь алдалгүй "СҮМОГИЙН ИХ АВАРГА" болж алдраа мандуулсан юм. Ингээд Харумафүжи Д.Бямбадорж аваргын тухай болон сүмотой амьдралаа холбосон түүхийг товчоолон хүргэе.

1."Зааны тугал" Д.Бямбадорж

Харумафүжи Д.Бямбадорж 1984 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төржээ. Энэ жил 33 настай. Тэрбээр багын яс томтой, бөх шинжтэй хүүхэд байсан гэдэг. Энэ талаараа Харумафүжи Д.Бямбадорж нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа

"Багадаа ааваа дагаад л барилдааныг нь үзээд, бөх болно гээд дүрдээ итгэчихсэн байнга ноцолдож явдаг хүүхэд байлаа. Наадмын бэлтгэлд хамт гардаг, бөхчүүд зааны тугал хүрээд ирж гээд өхөөрддөг байсан. Цэрэнпунцаг ах намайг таван том гэж дууддаг байсан юм. Би толгой, гар хөл их том хүүхэд байж л дээ" хэмээн ярьжээ.

2.Ясны бөх

 

Айлын отгон хүү Д.Бямбадорж

Тиймээ, Харумафүжи Д.Бямбадоржийг ясны бөх гэж хэлж болно. Түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин,  авга ах нь  МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Яах аргагүй удам дамжсан бөх гэж түүнийг хэлнэ.

3.Эхийгээ энэрэгч

Давааням зааны гэргий зурган илэрцүүд

Харумафүжигийн хувьд хайрт ээжийгээ "Амьд сахиусан тэнгэр" хэмээн өргөмжлөн ярьдаг. Амьдралынхаа ололт амжилт болгоныг ээжтэйгээ холбон тайлбарладаг нь эхийгээ энэрэн хайрлах ухаанд төгс суралцсаных нь шинж биз ээ. Өдгөө Харумафүжи ээжтэйгээ хамт амьдардаг гэнэ.

4.Номын хорхойтон

Харүмафүжи багадаа бөх барилдах хоббигийнхоо хажуугаар номын хорхойтон байжээ. Энэ талаараа тэрбээр “Манай гэр том номын сантай. Монте кристо гүн, Монголын нууц товчоо, Эр бор харцага, Морь унасан толгойгүй хүн, Цагаан бээлий, Жонон гуйлгачин хоёр гээд сонгодог зохиолуудыг  уншиж өссөн. Лхагваа ах /төрсөн ах/ уншсан номноосоо их ярьж өгнө. Сонсож байгаад хорхой хүрээд, одоо болсон би өөрөө уншина гэдэг байж билээ. Робинзон Крузог уншаад Баасанг Крузо яв гээд хөөж байхад анх удаа сэтгэл уяраад уйлж байсан юм. Дараа нь уйлсандаа их гайхаж байсан юм даг” хэмээн ярьсан нь номонд ямар их дуртайг нь илтгэнэ.

5. Хууль сахиулах их сургуулийн анхны төгсөгч

Эрдэм номыг эрхэмд үздэг Харумафүжи Хууль сахиулах их сургуулийн анхны төгсөгчдийн нэг юм. Сүмогийн нөр их бэлтгэл сургуулилтын хажуугаар хуучнаар Цагдаагийн академи одоогийн Хууль сахиулахын их сургуулийг 2015 онд дүүргэжээ. Түүний аав Нийслэлийн Цагдаагийн газрын Тамгын газрын даргаар олон жил ажилласан Цагдаагийн хурандаа хүн байсан юм.

6. Харумафүжигийн гэргий

Харумафүжигийн гэргий зурган илэрцүүд

Аваргын гэр бүл Японы нийслэл Тохио хотын Годо дүүргийн Китогүна Язуна гэдэг газар байдаг

Түүний гэргийг М.Баттуул гэдэг. Японы Иватэгийн их сургуулийг "Олон улсын харилцаа"-ны чиглэлээр төгссөн тэрбээр аваргатай 2010 оноос хамт амьдарсан бөгөөд гурван сайхан үрээ өсгөн хүмүүжүүлж байна.

7. Арван зургаан настай хүү Арлын Японыг зорив

Харумафүжи Сүмогийн ертөнцөд хөл төвиад 17 оныг үджээ. Анх 2000 онд Японы мэргэжлийн сүмогийн Ажигава дэвжээний багш Монголд ирээд гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж байв.

8.Анхны нэр Ама 

Ама Бямбадорж зурган илэрцүүд

Ама нэр авсан Д.Бямбадорж 2001 оны нэгдүгээр сард анх сүмогийн дэвжээнд барилджээ. Тэрээр 2004 оны 11 дүгээр сард Макучи, 2006 оны тавдугаар сард Комусуби цолд хүрчээ. Хэдий тийм ч амжилтаа бататгаж чадаагүйн улмаас Маегашира цолд буцан очжээ.

9.Алдраа мандуулсан Ама аавыгаа алдсан харуусал

Ама аавыгаа алдав зурган илэрцүүд

2007 оны Хацу башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн харууслын нулимс байв. Магадгүй аавдаа энэ амжилтаа үзүүлсэн бол хэмээн бодсон ч байж болох. Олны хүндэтгэлийг хүртсэн улсын заан Р.Давааням гуай 2007 оны нэгдүгээр сард авто машины ослоор таалал төгссөн юм. Хэдий тийм ч хатуужил зоригийн эзэн Ама Хацу Башёд 10:5-ийн амжилт үзүүлж Комусуби цолоо буцаан авсан байна.

10.Озеки цолоо тунхагласан нь...

2008 оны нэгдүгээр сард Ама Хакухог ялсан ганц бөх. Хэдий тийм ч дараах өдрүүдэд амжилттай барилдаж чадаагүйгээс итгэж хүлээсэн Озеки цолд хүрч чадаагүй юм. Харин тус оны долдугаар сард нэг ч уналгүй түрүүлж, цаашдын башёгуудад амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр Озеки цолоо тунхаглажээ.

11. Ама Харумафүжи болов

Ама Бямбадорж зурган илэрцүүд

Ама Бямбадоржийн багш Ояката түүнийг Озеки болсон мөчөөс эхлэн Ама нэрийг нь сольж Харумафүжи хэмээх нэр хайрлажээ. Хару гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай, Ума бол хүлэг морь, Фүжи бол Японы сүрлэг хайрхан. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи билээ.

12. Мэргэжлийн сумогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозуна

Ама Озеки болов зурган илэрцүүд

2012 оны есдүгээр сарын 23 бол монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Энэ өдөр Д.Бямбадорж Хакухо Даваажаргалыг давснаар нэг ч ялагдалгүй хоёр дарааллан түрүүлж, 28 насандаа мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозуна /ИХ АВАРГА/ боллоо. 

13. Сүмо бол түүний амьдрал

Холбоотой Зураг

Тиймээ, сүмо бол Харумафүжигийн амьдрал. Энэ талаар тэрбээр “Сүмо гэдэг миний хувьд амьдрал, амьдралын ухаан заах багш, тэмцэл, энэрэнгүй сэтгэл. Энэ бүхэн нийлээд сүмо болно. Харахад жижигхэн энэ дугуй дэвжээн дээр зөвхөн ялалт ялагдал биш, тэсвэр хатуужил, сорилт шалгалт, нөхөрлөл гээд л бүхэл бүтэн амьдрал явагдаж байдаг. Энэ дэвжээн дээр ёс заншил, даруулгатай зангаас эхлээд амьдралын ухааныг сурдаг” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг билээ.

14. Харумафүжи сүмод "Цэг тавилаа"

2017 оны 11 сарын 29. Энэ өдөр Харумафүжи Д.Бямбадорж сүмогийн дэвжээнд дахин зодоглохгүй болсон шийдвэрээ олон нийтэд дуулгалаа. Тэрбээр “Би өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдлээ. Японы ард түмэн, олон нийт, намайг дэмжсээр ирсэн та бүгдэд түвэг учруулсандаа харамсаж байна. Багштайгаа зөвлөлдсөний эцэст зодог тайлахаар шийдсэн. Ёкозуна хүн цол хэргэм, нэр хүнд, хүндэтгэлийг дааж, хариуцлагаа ухамсарлах ёстой. Сүмогийн оны эцсийн башё ид үргэлжилж байсан учраас башё дууссаны дараа энэ тухай зарлаж, хэвлэлийн бага хурал хийе гэж бодсон” гэж ярив.

15. Хариуцлага ухамсрын эзэн Харумафүжи

Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи харамсалтай байдлаар зодог тайлсан нь энэ юм. Тэрбээр нутгийн дүү Таканоиваг зодож бэртээсэн хэрэгт холбогдсоноос үүдэж ийм байдалд ороод байгаа билээ. Харин Харумафүжи Таканоиваг зодож, бэртээсэн хэргийн талаар  “Ах хүний хувьд, аварга хүний хувьд дүү бөхчүүддээ зааж, сургаж, сүмо барилдахад, сүмогийн ертөнцөд амжилт гаргахын тулд юуг анхаарах талаар зааж, зөвлөе гэж үргэлж боддог байсан. Гэвч Таканоиваг ийм байдалд оруулсандаа уучлал хүсч байна” гэсэн юм.  Хэвлэлийн бага хурлын туршид ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж үүрэг хариуцлага гэдэг үгийг олонтаа дурдаж, үргэлж талархаж, баярлаж явдгаа илэрхийлсээр байв.

Харумафүжи зодог тайлахад хүрсэн шалтгаан ба үйл явдлын өрнөл

2017.10.29 таканоива А.Баасандоржийн дэвжээний ояката Таканохана  Тоттори хотын цагдаад гомдол мэдүүлжээ.

2017.11.02-нд Хэргийн талаар  цагдаагийн байгууллагаас Японы сүмогийн холбоонд мэдэгдэв.

Сүмогийн холбооны удирдлага Харумафүжи болон түүний ояката Исэгахама нараас хэргийн талаар тайлбар авчээ. Гэсэн ч олон нийтэд мэдэгдсэнгүй.

2017.11.12-нд кюүшюү башё эхэлж, Таканоива эрүүл мэндийн байдлын улмаас башёг өнжих шийдвэр гаргажээ.

2017.11.13 Башё эхэлсний маргааш буюу Таканоива гавлын ясны цууралт гэсэн оноштойгоор башёг өнжиж буй нь тодорхой болов.

2017.11.14-нд ёкозуна Харумафүжи зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийг зодож, танхайрсан тухай Японы хэвлэлүүд мэдээллэв.

Харумафүжи Таканоивагаас уучлал гуйж, башёг орхилоо.

Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл дээрх хэргийн талаар тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдэгдэв.

2017.11.27 Башё өндөрлөсний дараа  Ёкозунагийн зөвлөл хуралдав. Зөвлөлийн гишүүд ёкозунад хатуу шийтгэл хүлээлгэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ зодог тайлах, эсвэл ёкозунад сануулга өгөх зэрэг тодорхой саналыг Сүмогийн холбоонд хүргүүлээгүй юм.

2017.11.29 Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлах болсноо зарлав.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОлорБ(66.181.178.184) 2023 оны 02 сарын 14

Хүн зодож гэмтээсэн бол таны буруу...... Хүний газар шүний хошуунд нэгнийгээ зодно гэдэг бол байж боломшүй асуудал шүү.... Аварга аа, таны бяр тандаа л биз..... Танд бас ухаан бх ёстоы

0  |  1
Zochin(66.181.187.35) 2017 оны 12 сарын 01

Er humuus baij hoorondoo zobitsood yavah ni yasiim be dee. Zoduulsan ni ooriigoo ih yumand bodchihson, hariutslagaa uhamsarlah chadalgui bas neg Hurts l biz. Er ni ene odoogiin 35s doosh nasnii zaluuchuudaas avah yum mash baga er emgui bertegchin buduuleg bolovsrolgui haranhui sarmagchinguud! Oorsdoo iim bgaa yum chini ur huuhduud ni gej yu garch irdeg bol gehees estoi yas havtalzmaar..

0  |  0
mandaa(202.9.42.89) 2017 оны 11 сарын 30

byambadorjiig budersen deer ni nudarch bh shivde mongol hunii zan gej ene . byambadorjid iim yum tohioldson ni saihan bnuu ta nart uher mongolchuud

0  |  0
түй(202.179.24.90) 2019 оны 10 сарын 28

арчаагүй новш_ядаж самурай биш. тэгэхээр арчаагүйдээ монголоо зодож.барзайчихаад нохойн баас

0  |  1
Zochin(218.209.118.159) 2017 оны 11 сарын 30

TsTsTs giin setgegdeltei ijil baina

0  |  0
зочин(103.10.23.142) 2019 оны 10 сарын 28

Хүнийг алдсан дээр нь битгий улам шүүмжил энэ хүн ажил амьдрал зорилгоороо өөрөө алдаагаа хангалттай ойлголоо одоо алдаагаа засаж ард түмэндээ харуулах хэрэгтэй.

1  |  0
ццц(202.9.41.91) 2019 оны 10 сарын 28

хааал идсэн жипэнчүүд монголчуудыг дийлэхгүй болохоороо явуулга хийсээр байгаад монголын 2 аваргыг унагаалаа..дараагийнх нь даваажаргал байх вийдээ..тэгээд бүх монгол аваргуудыг хөөж явуулчихаад япон аваргаа тавьж үндэснийхээ гутамшигыг сэргээх гэж байгаа юм..

0  |  1
Anta(103.57.92.164) 2017 оны 11 сарын 30

Jiriin irgen ingej xund xaldsan bol tanxain xereg gd yal avch bga daa neree uildlee muruu xyanaj yavaxgui yasiin be odoo yay gexev xariutslagaa xuleejde

0  |  0
Zochin(66.181.186.78) 2017 оны 11 сарын 30

Yagaad zaaval bagaasaa etseg ehiin hair uzeegui unvhin amitniig zodov. Tanihgui ch gesen uruvduud baih um.

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 11 сарын 30

яг өөрийн хүсэлтээр байгаач бараг хөөгдөж ирж бгаа юм биш үү ирэх нь тодорхой болохоор замаа засаж зодог тайлж бна гээд мөнгө хүнийг бүрэн эвдэнэ шүү хайран сайхан аав ээжийн нэр хүнд сумогийнх нь бүгд хөөгдөж ирж бна мөнгөнөөс илүү уг нь нэр хүнд ард түмний хүндлэл маш чухал бг юм гэхдээ та нар мөнгөтэй болохоор нэр хүнд чухал биш байх

0  |  0
zochin(150.129.143.93) 2017 оны 11 сарын 30

adilhan erchuud baij hel amaa olchihoj boloogui uym baihdaa neeh surtei haduulsan zurag taivj gene ner turuu boddogui ingej shaltagaj negiigee zodog tailuulaad uy hojih geed bgaa uym be uheegui bol uuchilj bolnoodoo haramsaj bna baasandorjoo chii avarga bolj bidniig bayasgaarai chadah uu barag barildahiig chin harna gehees durgui hurj bna ali erchuuud hoorondoo zodoldohiig ter gedeg uym be batbayar bas bolio chi bol er hun mongol bich hogiin gar iluu uym yarij baigaad iim bolgoson

0  |  0
Zochin(115.90.200.139) 2017 оны 11 сарын 30

Hvn zodson hvniig shorond hiideg biz de Ene chin 2 r zuun shv de

0  |  0
fen(66.181.183.107) 2017 оны 11 сарын 30

awarga mini, ene Asahifuji awarga ch saihan barildaantai nvdend dulaahan hvn bna. youtube ees uzeerei

0  |  0
АМА(182.160.5.53) 2017 оны 11 сарын 30

МӨН АМА ӨӨРИЙГӨӨ БУРХАН ГЭДЭГТ ИТГЭДЭГ СУРГААЛЫГ НЬ СОНСООГҮЙ УТСААР ОРОЛДВОЛ АДИС ӨГЧ ХИЙМОРИЙГ НЬ СЭРГЭЭДЭГ.

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 11 сарын 30

за яахав эх орон доо ирээ

0  |  0
zochin(203.91.112.108) 2017 оны 11 сарын 29

haramsaltai

0  |  0
Top