Мисс Б.Гүнзаяа: Хүмүүс намайг дэмждэг гэдгийг нүдээрээ харсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй

2017 оны 11 сарын 29

Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар буй. Тухайлбал, 2017 онд анх удаа эх орноо төлөөлөн Азийн кино наадамд уригдаж оролцсон, 2017 оны “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр анх удаа ажилласан, “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнийг шүүсэн гэх мэт амжилт бүтээлээр дүүрэн байгаа. Тэрбээр энэ олон ажлын хажуугаар төрийн албанд зүтгэж, хүүхдийн төлөө “Хүүхэд эрдэнэ сан ТББ”-ын тэргүүнээр ажиллан, “Олон улсын Мисс Монгол Соёлын холбоо”-ны ерөнхийлөгчийн албыг хашиж буй чадварлаг залуу боловсон хүчин юм.


Та хамгийн сүүлд  “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр ажилласан. Энэ талаар яриагаа эхлүүлье.

-Тийм ээ. Энэ оны 9-р сарын сүүлчээр Турк улсад зохион байгуулагдсан “Дэлхийн фото мисс”, “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээний шүүгчээр анх удаа ажиллаад ирсэн. Тус тэмцээн дээр Хойд Африк, Орос, Турк гэх мэт таван орны шүүгч ажилласан юм. Тэмцээнийг шүүх эрх авсан нь 2016 оны “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээнд гуравдугаар байранд орж байсантай холбоотой юм. Мөн “Олон улсын Мисс Монгол Соёлын холбоо”-ны тэргүүн гэдэг утгаараа явсан. Монгол Улсын хувьд мисс Гантогоо болон “Азийн модель” агентлагтай хамтраад бяцхан миссүүдийн дунд тэмцээн зохион байгуулж шилдэг таван оролцогчоо авч яваад бүгд амжилт гаргаад ирсэн билээ.

“Олон улсын Мисс Монгол Соёлын холбоо”-ны талаар яривал?

-Миний хувьд энэ чиглэлээр 10 гаруй жил суралцаад явж. Сүүлийн дөрөв, таван жил өөрөө олон улсын тэмцээн уралдаанд оролцож мэдлэг туршлагаа сайжруулаад ирсэн. Тэгээд “Яагаад би ганцаараа эх орноо төлөөлөн явах ёстой гэж. Надтай ижил олон охид залуучууд, үе тэнгийн найз нөхөд, дүү нар маань байгаа. Тэд амжилт үзүүлэх боломжтой шүү дээ” гэж бодсон учраас энэхүү холбоог байгуулсан.  Холбоо байгуулагдсанаас хойш 7 насны ангилалд тэмцээн уралдаан зохион байгуулж шилдгүүдээ “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээнд явуулж байгаа. Холбоо байгуулагдаад удаагүй байгаа гэхэд энэ бол маш том ажил юм. Одоогийн байдлаар олон улсын тэмцээн уралдааны эрхүүд ирж байна. Эхнээсээ хүүхдүүд маань бэлтгэлдээ орсон. Тэднийг тэмцээнээ амжилттай өндөрлүүлсний дараа мэдээллүүдээ хүргээд явах болно.

“Эх дэлхийн мисс 2017” БНХАУ-ын Санья хотод зохион байгуулагдаж Ц.Энхжин маань амжилттай оролцоод ирлээ. Таны хувьд үндэсний хэмжээнд түүнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж олон нийтийн санал асуулгаар тэргүүлж байсан. Түүний амжилтыг хэрхэн харж байна вэ?

-Залуу хүний хувьд үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж үзсэн. Маш мундаг чадварлаг охидуудтай өрсөлдсөн. Санал асуулгаар маш сайн явсан. Хүмүүс намайг дэмждэг юм байна гэдгийг нүдээрээ харсан тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Мисс Ц.Энхжингийн хувьд маш амжилттай оролцсон. Түүгээр бахархсан, баярласан. Маш том цензурийг бусдадаа үлгэр жишээ болгон харуулж чадлаа гэж бодож байна.

Та дараа жил эх орноо төлөөлөн оролцохын тулд дахин өрсөлдөх үү?

-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна. Тухайн үеийн байдлаасаа л болно доо. /Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу./

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top