48 настай Женнифер Лопесыг “Guess” нүүр царайгаараа сонгов

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

Алдарт “Guess” брэнд 2018 оны хаврын шинэ коллекцийнхоо рекламыг хийжээ. Тус брэнд 48 настай Женнифер Лопесыг нүүр царайгаараа сонгон авсан нь тун оносон бололтой. “Guess”-ийн цахим хаягуудад ганцхан зураг тавигдсан ч 1950-иад оны хувцаслалттай Женнифер Лопесын зураг олны анхаарлыг татаж байна.

“Guess”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, дизайнер Пол Марчиано “Женнифер туршлагатай жүжигчин, гайхалтай эмэгтэй. Түүний нэр нөлөө өссөөр байгаа. Бид шинэ ажлаараа эмэгтэй хүн туршлага сууж, нас явах тусмаа гайхалтай сайхан болдог гэдгийг харуулахыг хүсч түүнийг сонгосон” гэж ярьжээ.

Женнифер Лопес тус брэндийн хувцасаар олон жил гангарч байгаа учир хамтран ажиллах саналыг нь шууд хүлээж авсан байна. Тэрбээр хүүхэд байхаасаа “Guess”-ийг өмссөн болохоороо Пол Марчианог залгаж санал тавихад нь их баярласан гэнэ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.40) 2017 оны 11 сарын 30

Wow nas bol too gej l ene baih.

0  |  0
Зочин(66.181.161.65) 2017 оны 11 сарын 29

Сайхан бүсгүй. Улам л сайхан болоод байгаа.

0  |  0
Top