Хөгжлийн банкны төсөл хөтөлбөртэй холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нарыг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч буй юм. Тэгвэл өчигдөр энэ хэрэгтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилсан байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байгаа. Учир нь, тус банк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон юм.
Өөрөөр хэлбэл 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Их хэмжээний төгрөгийн алдагдал хүлээх болсны гол буруутан нь Н.Золжаргал гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Иймд буруутай этгүүдийг шалгахыг ажлын хэсэг хуулийнханд хүссэн байдаг. Энэ дагуу Н.Золжаргалыг эрүүгийн хэрэгт татсан бололтой.
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
ТА НАР БАЯРЛААД Л НААД ЕМХИЙ ЧИНЬ АААЕЕЕЛЬ ХЭДИЙН ЕРЕНХИЙЛЕГЧИЙН ЗЕВЛЕХ АЛТАНХУЯГТАЙГАА ЯРЬЧИХСАН ТЭГЭЭД НЭГ ИХ СУР ДУУЛИАНТАЙ ЕЕРЕЕ АТГ-Т ЯВЖ ОЧОО БИЗ?????? ТЭГЭЭГУЙ БОЛ ГАДААДААС ИРЭХ Ч ГУЙ БАЙХ БАЙСААААААН
ОРОЙТОЖ БАРИВЧИЛСАН БАЙХ ДОО БАНКНЫ ХӨРӨНГӨӨ ТЭР БУМ ТЭР БУМААР НЬ ТАРААГААД БАРЧИХСАН ХОЙНО НЬ ОДОО ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ 2 ЧИХИЙГ НЬ АВАХ ХЭЦҮҮ 2 ЖИЛ ХОРЬСОН БОЛООД ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТАВИХ БИЗ ИЙМ ТӨР БАЙХАД УЛС ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ ДЭЭ
цаазла
Sainbaina sain shalgaarai tun sain