Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг Төв банкны захирлаар ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наядыг үр дүнгүй зарцуулсан, бодлогын алдаа гаргасан байж болзошгүй гэж үзэн шалгаж нягтлахаар АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Н.Золжаргалыг өчигдөр /2017.11.29/ баривчлан саатуулаад байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхланг мөн АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодруулахад, тэрбээр " Шалгаж байгаа гэх асуудлын тухайд одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. АТГ надаас байцаалт аваагүй. Хэрвээ шаардлагатай бол энэ талаар мэдээлэл өгч шалгуулахад бэлэн байна.Би Монголбанкинд үндсэндээ 20 гаруй жил ажиллахдаа сүүлийн зургаан жил нь Төв банкны Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Үе үеийн Монголбанкны Ерөнхийлөгч нар одоо баримталж буй хуулийнхаа хүрээнд бодлого чиглэлээ явуулсаар ирсэн. Бодлого хэрэгжүүлэх институтын хувьд тухайн бодлого нь хэр оновчтой байсан бэ гэдгийг гурван үндсэн шалгуураар шүүдэг юм байна. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар шүүдэг. Хоёрдугаарт, урт хугацаандаа үр дүн нь харагддаг. Хуулийн байгууллага хэрэв хуулийн хүрээнд шалгах шаардлагатай бол шалгах нь зүй ёсны хэрэг. Энэ дагуу л хуулийн байгууллагууд ажлаа хийж байгаа гэж би харж байгаа" гэлээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 2 )
Дөтгөөр дөтгөөрт л байна даа
Аа тийм үү