Шакира, Пике нар салаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

 Өдгөө 40 настай дуучин Шакира 30 настай хөлбөмбөгчин Жерар Пике нар 2010 оноос хамтдаа байгаа билээ. Тус онд хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр дотноссон тэд одоо хоёр хүүтэй. Долоон жилийн хамтын амьдралынхаа дараа тэд хуримаа хийх гэж байгаа талаараа ярьж байсан юм. Харин хоёр сарын өмнөөс тэднийг тусдаа байх болсон гэсэн мэдээлэл явах болжээ.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Пике Шакираг хардсан бололтой. Шакира хөгжимчин Ники Жемтэй клипэн дээрээ хамтран ажиллах үеэрээ тийнхүү нөхөртөө хардуулжээ. Гэхдээ тэд салаагүй гэдгээ илэрхийлж, Пике “Instagram”-даа хүүхдүүдийнхээ болон гэр бүлээрээ байгаа зургаа нийтэлсэн байна. Шакира, Пике нарыг Барселонагийн төвд машинтай явж байхад нь папарацчид зургийг нь авч амжжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.2.234) 2017 оны 12 сарын 01

2 хүүхэд нь ямар хөөрхөн юм

0  |  0
Top