Андрей Мягков эмнэлэгт хүргэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

 “Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусны паян”, “Ийм нэгэн явдал” зэрэг киноны гол дүрээр нь бидний сайн мэдэх хойд хөршийн жүжигчин 79 настай Андрей Мягков өчигдөр Москвагийн эмнэлэгт хүргэгджээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар жүжигчний толгой хүчтэй өвдөж, ойр дотныхноо сандаргажээ. Жүжигчин эр хэвлэлийнхэнд энэ талаар мэдэгдүүлэхгүй байхыг эмч нараас хүссэн гэнэ.

Гэхдээ сэтгүүлчдэд нэгэнт “баригдсан” тэрбээр “Би эрүүл саруул, хэвийн байна. Эмнэлэгт байгааг минь та нар хаанаас мэдээ вэ. Би энэ талаараа хэнд ч яриагүй шүү дээ. Одоо өөр зүйл мэдэх гэх хэрэггүй дээ. Ямар нэгэн зүйл хэрэгтэй болвол би шаардлагатай хүндээ хэлэх болно” гэжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.31) 2017 оны 11 сарын 30

Мундаг жүжигчин. Эрийг нас гэж.

0  |  0
zochin (103.26.195.82) 2017 оны 11 сарын 30

Mundag jvjigchin shvv.

0  |  0
Top