”ГУРВАН БҮДҮҮН” хамтлагийн ХЯЗГААР ҮГҮЙ тоглолт өнөөдөр ганцхан удаа болно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

Монголын хөгжмийн ертөнцөд 14 жил тасралтгүй уран бүтээлээ гаргаж аав ээж, эх орон, хайр дурлал магтан дуулдаг "ГУРВАН БҮДҮҮН" хамтлагийн  "ХЯЗГААР ҮГҮЙ"  тоглолт өнөөдөр Ulaanbaatar Palace ийн Концертын их танхимд 19:00 цагт ганцхан удаа болох гэж байна. 

Тэд тоглолт дээрээ 14 жилийн хугацаанд дуулсан дуунуудаасаа түүвэрлэж фэнүүдийнхээ сонсох дуртай, хит болсон уран бүтээлүүдээсээ сонгон дуулах аж.  Мөн хамтлагийн гишүүдийн соло дуунууд дуулагдана.

Тэртээ 14 жилийн өмнө "Гурван бүдүүн" хамтлаг “Чамайг хүлээе” , “Цуг алхъя”, “Цас” гэх мэт тухайн үедээ  л хит болохоор дуунуудыг гаргаж байсан ч   яг үнэндээ  хамтлагийн нэрнээсээ болж байлдан дагуулж чадаагүй гэдгээр хамтлагийн ахлагч Б.Учрахбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ талаар тэрбээр Гурван бүдүүн”  нэрийг олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан дуу бол  “Гучин наймтай аав” уран бүтээл маань.  Одоог хүртэл тайзнаас буугаагүй.  Судалгааны байгууллагын хийсэн нэгэн судалгаагаар  “Гучин наймтай аав”  дуу маань караокед хамгийн их дуулагддаг 5 дууны нэгээр шалгарсан байсан" гэжээ. 

Монголын хамгийн их клиптэй дуутай  хамтлагуудын  нэгд зүй ёсоор ордог  тус хамтлаг  " ХЯЗГААР ҮГҮЙ"  тоглолтоо амьд хөгжмийн  “UPO”хамтлагтай, “Sundance” бүжгийн хамтлагтай хамтарч байгааг дуулгая.

Дурсамж шингэсэн дуунуудаа дуулж нэгэн үдшийг "ГУРВАН БҮДҮҮН" хамтлагтай өнгөрөөхийг хүсвэл:

Та билетийг : 1900-1950,1900-1800,
Ticket.mn Болон Ulaanbaatar palace ийн Билетийн кассаас авах боломжтой. Мөн 8051-5253 8041-4243 утсаар холбогдож  үнэгүй хүргүүлээд авах боломжтой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top