Харумафүжи аваргын шилдэг барилдаан

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

Харумафүжи Д.Бямбадорж  энэ оны аравдугаар сарын сүүлээр өөрийн нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгойг хатуу биетээр цохиж цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарсан юм. Тус хэргээс үүдэн Японд төдийгүй Монголд Харумафүжи Д.Бямбадоржийг янз бүрээр хэлэх болсон.  Энэхүү хэрэг нь Тотторид болсон тойргийн тэмцээний дараа болсон бөгөөд тэмцээний дараа  Монгол бөхчүүдийн хамтаар уусан аж. Энэ үеэр Харумафүжи болон Таканоива нар муудалцаж дээрх хэрэг гарсан юм.

Дээрх хэргээс болж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр Харумафүжи Д.Бямбадоржийн тухай сөрөг мэдээллүүд цацагдах болсон юм. Улмаар Харумафүжи өөрийн багш ояакатайгаа хамт хэвлэлийн хурал хийж, зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.

Хурлын үеэр Харумафүжи Д.Бямбадоржийн багш ояаката мэдэгдэл хийхдээ нулимс унагасан юм. Тэрбээр хэлэхдээ Миний шавь Ёкозуна цол хүртэл амжилт гаргасан хэрнээ сүмогоо орхиж байгаад харамсаж байна. Шавь минь бэлтгэлээ маш сайн хийж, нийгэмд тустай ажилд байнга оролцож байсан. Би өдийг хүртэлх хугацаанд Харумафүжиг архи ууж, агсам тавьж байсныг харж байгаагүй. Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна. Надад маш харамсалтай байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүссэнгүй. Гэвч хийсэн үйлдэл нь Харумафүжигийн өөрийнх нь. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж ирсэн компаниуддаа баярлалаа бас уучлаарай. Сүмогийн холбооноос хүлцэл өчье” гэсэн юм. Хурлын үеэр Харумафүжигээс сэтгүүлч нар дайрсан асуултыг асуухад багш нь түүнийг өмгөөлж байсан юм. Хурлын үеэр хамгийн их эгдүүцэж уурласан хүн нь Харумафүжигийн багш байсан юм.

Аварга маань ямар ч байсан тун удахгүй эх орондоо ирэх биз ээ. Түүний хамгийн шилдэг барилдаан хэмээн нэрлэгдээд буй бичлэгийг хүргэе.


Б.Янжиндулам

 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(85.0.92.69) 2025 оны 03 сарын 13

zodog tailah ch bagadna. iim arhichin tanhai balmad hognuudiig er ni tend bygeed baigaa sumochin nertei mongol guilgachinguudiig japan-aas zailuulbal taarna. ter uls, ter ard tymniig muulan baij dotor ni bygj baih hereggyi

1  |  0
Дорж(122.201.28.15) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр харамсаж байна. Баасандорж энэ явдалын дараа тойргийн барилдаанд барилдаад даваад явж байсан. Эмчийн магадлагаа нь асуудалтай болж эхэлсэн. Эмч нь тийм хүнд биш магадлагааг Таканохан хуурамчаар үйлдүүлсэн гэсэн ичсэн хүн яаахаас буцахгүй болох юм аа.

1  |  0
ГАЙХАМШИГ(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

ҮНЭХЭЭР БҮХ ТӨРЛИЙН БӨХИЙН СПОРТОД ”ШИЛДЭГ ЦЭВЭР ЯЛАЛТ”

1  |  0
Монгол(103.10.23.218) 2025 оны 03 сарын 13

Ахмад хун еерт нь хандаж юм ярьж байхад утсаараа оролдоод байвал яахуу. Хэн ч дургуй нь хурнэ. Хэтруулчихсэн болохоос шанаа байтугай егех л болно сумод

1  |  0
Close menu