”Өмнөговь Магистр- 100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

 

"Өмнөговь Магистр- 100" хөтөлбөрийг Аймгийн МАН-ын хорооноос санаачлан амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жил Өмнөговийн 15 сумаас шилдэг 51 залуу Аймгийн намын хорооны 75%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Рояаль Олон улсын дээд сургуульд төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрантурт суралцаж байна. Залуустаа амжилт хүсч, говь нутгийнхаа хөгжил дэвшлийн түүчээ нь болж ажиллахыг ерөөе! 

"Өмнөговь магистр-100" хөтөлбөрийг санаачлан дэмжиж, хамтдаа хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд, Аймгийн засаг дарга, МАН-ын хорооны дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч, МАН-ын хорооны төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга С.Мөнхбаяр, Даланзадгад сумын засаг дарга Т.Алтансүх болон хөтөлбөрийг дэмжиж байгаа журмын нөхдөдөө нийт суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 66.181.160.105 ]      |     12-р сарын 25 -нд, 14:54 минутанд

Еээ чааваас

Go to top of page