МЭДЭГДЭЛ

2017 оны 12 сарын 01

Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар ‘найруулж’ зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг C1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан ‘оффшортой холбоотой’ гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)–д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм.

 

Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй ‘Бату Майнинг Монгол’ ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. ‘Бату Майнинг Монгол’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны 12 дугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Ийнхүү монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж бүх талбайгаа улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан.

 

УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна.

 

Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна.

 

Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлэгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛД


Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цааз(103.212.117.132) 2017 оны 12 сарын 03

Шааж байгаан Мөнхбаясгалан баримттай маш сайн хийсэн нэвтрүүлэг шүү. Муусайн эх орноосоо урвагчдыг(элбэгдорж. Баяр гм)бүгдийг нь барьж хориод ясыг нь цайлгах хэрэгтэй

0  |  0
Xurts(139.5.219.239) 2017 оны 12 сарын 02

Mongolchuud neeree vxer ulsuud shvv Munxbayasgaliin terend itgeed neeree

0  |  0
irged(203.91.117.8) 2017 оны 12 сарын 02

bitgii xuts muu luivarchin. ger buleer ni barij buud

0  |  0
Ter lizents(150.129.143.69) 2017 оны 12 сарын 02

Ter olon lizenz bugd batboldiinh gehiin. Tiim bol yostoi heleh ug alga. Neg hun mongoliin bayalagiig avdag bol ireeduin ur huuhded yum uldeegui, amidral bol bhgyi l bn

0  |  0
Irgen(43.242.243.73) 2017 оны 12 сарын 02

Hol ochij hutsaa idej hanadaggui nowsh zailaach

0  |  0
мм(103.212.118.52) 2017 оны 12 сарын 02

Ахынх нь нэр дээр байдаг нь үнэн гэсээн.

0  |  0
хүмүүс(103.212.118.52) 2017 оны 12 сарын 02

бүү худал мэдэгд, өөрийн чинь хийсэн энэ том шуналыг чинь байтугай нууц далд нандин байх ёстой гэр бүлийн чинь хар паянг хүртэл ард түмэн мэддэг, муу юм модон улаатай гэж,хүмүүсийг тэнэг гэж алийн болгон чи өөрөө тэнэг явах вэ НҮГЭЛЭЭ НАМАНЧИЛ ЗА

0  |  0
Цэцгээ(66.181.161.65) 2017 оны 12 сарын 01

Зайл

0  |  0
Zochin(31.35.91.181) 2017 оны 12 сарын 01

Muu hogiin chaaltuur zailsan bai daa

0  |  0
иргэн(66.181.168.8) 2017 оны 12 сарын 01

Бороогын алтнаас Батболд хүртсэн ард түмэн юуг ч хүртээгүй энийг юу гэж тайлбарлах вэ?

0  |  0
зочин(202.179.25.223) 2017 оны 12 сарын 01

энэ Мэдэгдэлд чинь тэгээд Итгэнэ гэж бодоо юу, Ард түмэн Тэнэг биш шүү, Их Шунал Эзнээ алдаг гэж үг байдаг юм ш дээ, Ард иргэдээрээ Бүү тохуурах , Худал бүү хэл,

0  |  0
Зочин(202.179.25.223) 2017 оны 12 сарын 01

тиймээ, Та нар хэзээ ч Үнэн ээ хэлэхгүй нь ойлгомжтой, Гэхдээ л Монгол Улсыг Хямралд хүргэсэн хүмүүсын нэг бол яалт ч үгүй СүБатболд гэдгийг мэдэцгээж л байгаа шүү дээ, Өнөөдөр Гүрийж байвч Үнэн ээ хэлэх өдөр байх вий, Бурхан хүртэл Цээрлүүлнэ,

0  |  0
Зочин(84.109.241.24) 2017 оны 12 сарын 01

Эх нь хүртэл эмчийн нэр барьсан алуурчин. Нүглийг нь Бурхан мэднэ.

0  |  0
Зочин(84.109.241.24) 2017 оны 12 сарын 01

Эх нь хүртэл эмчийн нэр барьсан алуурчин. Нүглийг нь Бурхан мэднэ.

0  |  0
Иргэн(43.242.243.202) 2017 оны 12 сарын 01

Нэртэйгээр эвлүүлгэ байсан юм гээч.

0  |  0
зочин(202.9.47.178) 2017 оны 12 сарын 01

Чингис зочид буудал, Бороогийн алтны орд...шалгах хэрэгтэй, чамтай холбоотой нь худлаа биш, бас тэр Бату майнинг чинь Оросын луйварчных...чи цэвэр байлаа юу???

0  |  0
шившиг(202.9.43.43) 2017 оны 12 сарын 01

БОРООГИЙН АЛТЫГ ЗАРААД ИДЧИХСЭН НЬ БОЛ ҮНЭН ДЭЭ.

0  |  0
ЗОЧИН(202.179.26.97) 2017 оны 12 сарын 01

ЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ОГЦРУУЛАХ ЯМАРЧ АРГА БАЙДАГГҮЙ ЮМ УУ.ТЭНГЭРИЙН АМЬТДЫГ ГААЗАРТ БУУЛГАЖ БАЙГААД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
иргэн(202.179.26.97) 2017 оны 12 сарын 01

Цайчихсан худалч хүмүүс гэж байх юм.Яаж байгаад л уснаас хуурай гарчих аргаа олсон байх юмаа.Хэдэн нүүдлийн өмнөхийг хардаг хүн гэж Батболдыг л хэлэх байх даа.Ерөнхийлөгчийн цаазын ялан дотор эх орноосоо хулгай хийдэг хүмүүсийг цаазалдаг зүйл оруулбол таарна.

0  |  0
Zochin(88.130.50.3) 2017 оны 12 сарын 01

Odoo ju chyarisan ongorson, gal tereg hodoltson

0  |  0
batbold(27.123.212.140) 2017 оны 12 сарын 01

ichix bulchirxai n ajillaxaa bolison nuxdvvd, tsadxaa medexgvi noxduud yumaa odoo xulgai xiisen munguuruu xuuliinxniigaa xoolloj ewlvvleg gexnvv nowshnuud

0  |  0
зочин(202.179.8.6) 2017 оны 12 сарын 01

Муухай царайлсан юм юу гээд бгаа юм

0  |  0
ЗОЧИН(202.9.44.65) 2017 оны 12 сарын 01

АРД ТҮМЭН ЦЕНЗҮРГҮЙ ЯРИА НЭВТРҮҮЛЭГТ ИТГЭЖ БАЙГАА ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД ДУРЬДАГДСАН ЮМС БҮГД ҮНЭН УЧРААС ОДОО ХАРИН ТА ҮНЭНЭЭ ХҮЛЭЭХ ЦАГ БОЛЖЭЭ. ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ БУЛЗААРУУЛААД БАЙ ШУНАЛ ЧИНЬ АРАЙ ДЭНДЛЭЭ.

0  |  0
irgen(49.0.135.140) 2017 оны 12 сарын 01

Bidniig teneg l gej boddog bololtoi.

0  |  0
Зочин(103.26.192.43) 2017 оны 12 сарын 01

Би цензургүй ярианд итгэж байна.

0  |  0
Зочин(27.123.212.141) 2017 оны 12 сарын 01

Хуульд хандах. Нямдорж сайдаа наадахаа алдаж болохгүй шүү

0  |  0
Зочин(27.123.212.141) 2017 оны 12 сарын 01

Хуульд хандах. Нямдорж сайдаа наадахаа алдаж болохгүй шүү

0  |  0
зочин(103.229.123.15) 2017 оны 12 сарын 01

Идээгүй уугаагүй гэж баталгаагүй хий амаар ярьж ард түмнээр тоглодогоо боль Одоо хууртахаа больсон

0  |  0
монгол(122.201.22.124) 2017 оны 12 сарын 01

Хэрвээ энэ нэвтрүүлэгт гарсан зүйлүүд үнэн бол Батболд, Цогтбаатар мэтийн офшорчдыг цаазлах ч багадна.

0  |  0
зочин(66.181.186.210) 2017 оны 12 сарын 01

муу хувхай луйварчин битгий мэдэгдэл зэдэгдэл гэж чавганц царайлаад бай,,,,,,,

0  |  0
mgl(202.131.231.245) 2017 оны 12 сарын 01

boroogiin ord tgd uy uym be

0  |  0
зочин(103.26.195.211) 2017 оны 12 сарын 01

Монгол улсын газрын баялгийг гадаадынхантай хуйвалдан тал засаж хулгайлж ,луйвардаж өдий хүрч байгааг чинь монголын бүх ард түмэн мэднэ шүү дээ ,наад захын жишээ нь хулгайлж,луйвардаж олсон мөнгөөрөө дээрэмдэж хувьдаа авсан Чингис зочид буудал чинь байна

0  |  0
Top