АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг нэрлэлээ

2017 оны 12 сарын 01

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр захирамж гарган Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон.

Энэ нь дөрвөн жилийн эрхтэйгээр Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг, авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл юм.

Тэгвэл АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс анхны зөвлөмжөө гаргаж, Төрийн гурван өндөрлөг болон Хууль зүйн байнгын хороонд хүсэлтээ хүргүүлжээ. Ингэхдээ хэд хэдэн үнэслэлээр АТГ-ын удирдлагыг солихыг зөвлөсөн байна.

Өнөөгийн АТГ-ын даргаар Х.Энхжаргал ажиллаж байгаа юм. Аливаа байгууллагын ажлын амжилт, нүүр царай нь удирдлагаасаа хамаардаг. Харин ОНЗ-ийн дүгнэснээр АТГ нь нэлээд ноцтой зөрчлүүдтэйгээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, ил тод бус, төсвийг үрэлгэн зарцуулдаг, албан тушаалтнуудын авлигатай холбоотой гомдлыг хүлээж авдаггүй, авсан ч хариу өгдөггүй, цагдаагийн албан хаагчдын гэмт үйлдлийг нуун дардаг, гэрч хохирогчдыг дарамтлах, гомдлыг үрэгдүүлж устгах зэрэг хууль бус үйлдэл гаргадаг гэжээ. Цаашлаад одоогийн удирдлага Х.Энхжаргал нь ажлаа удаа дараа олон хоногоор тасалдаг, ажилчидтайгаа дарангуйллын хэлбэрээр харьцдаг, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хувийн ашиг сонирхолтой, УИХ-ын даргын гэрт очсон нь хэний ч нөлөөнд үл автах тангаргаа зөрчсөн зэрэг үйлдлүүд илэрсэн байна.


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.43) 2017 оны 12 сарын 04

АTГ д хүнийг шалгуулах нэрийдлээр есөн шидийн хов жив гутааж доромжлох аргаа ядсан өргөдлүүд очдог тэр нь энэ газрын ажилчдад болон гомдол нэртэй хүнийг хорлогчдын ховын дарамт ажлын садаа болж бөөн ажил уддаг манай зарим арчаагүй хүн муутай монголчуудын гомдлыг хүлээж авах нь хэр зөв юм бэ дээ чааваас

0  |  0
Зочин(66.181.161.43) 2017 оны 12 сарын 04

АTГ д хүнийг шалгуулах нэрийдлээр есөн шидийн хов жив гутааж доромжлох аргаа ядсан өргөдлүүд очдог тэр нь энэ газрын ажилчдад болон гомдол нэртэй хүнийг хорлогчдын ховын дарамт ажлын садаа болж бөөн ажил уддаг манай зарим арчаагүй хүн муутай монголчуудын гомдлыг хүлээж авах нь хэр зөв юм бэ дээ чааваас

0  |  0
ард(59.153.114.243) 2017 оны 12 сарын 03

ШАЛЧИЙСАН ХУЙВАЛДАГЧЫГ ХАЛ ЦӨЛ ШҮҮ

0  |  0
Irgen(27.123.212.143) 2017 оны 12 сарын 02

Zov hurdan oorchlohiig ard irged hysej baina mash hurdtai ajiillah shaardlagatai baina

0  |  0
tsegii(139.5.218.189) 2017 оны 12 сарын 02

Tiimee Ene tenegiig oorchlii mon eronhii porukoroo oorchloh shuuhiig bac oorchil ee Mie giin Elbeg 2in hamcaatnuudiig zailuulaach Ard tumen shaardaj bna

0  |  0
Бат(150.129.143.77) 2017 оны 12 сарын 02

Х.Энхжаргалыг ерөнхийд нь ямар хүн гэдгийг гадарлах нэгэн гэж өөрийгөө бодном. Ажлын төлөө хүн, нэг юмнаас зуурвал, заавал дуусгадаг, гүйцэтгэл, үр дүнгийн хяналт сайтай, шаардлага өндөртөй л хүн. Ширүүн зан авиртай байж мэднэ. гхэдээ энэн нь ажлын л төлөө бадаг, жаахан хөнгөндүү хүн юм уу гэж бодогдож байсан, төрийн ажил хийхэд боломжийн л боловсон хүчин, шуналын хувьд лав л М. энхболд Ц. Элбэгдорж, Ж.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, У.Хүрэлсүх нарыг цаашилбал УИХ-ийн 76 гишүүдийг л лав гүйцэхгүй шүү. Баталгаатай.

0  |  0
Болд(66.181.180.119) 2017 оны 12 сарын 02

Энхжаргал жинхэнэ мужик даа. Ядарсан зовсон олон хүнд тус болж, ажиллаж байсан газар бүрээ өөд нь татаж явсан гэж мэдэх юм байна. Энгийн нөхөрсөг хүн ялгаж харьцаад байхгүй, сүрхий залуу шүү. Энд түүнийг цөөн хэдэн олигархын гар хөлийг дагагч нар муулж өөлөөд байх шиг байна. Энхжаргал шиг 5 хүн байхад муу нэртэй хуулийн байгууллага гялалзаад явчихна даа. Даанч энэ төрийн дайсан түмний хулгайч нар ажлыг нь хийлгэхгүй санаатай оролдоод байх шиг байна. Битгий бууж өгөөрэй дүү хүү.

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 12 сарын 02

Үтэр огцруулах ёстой . Таныг архины бизнестэй гэдэг юм билээ үнэн бол огцрох нь зөв дэмжиж байна

0  |  0
зочин(103.229.122.1) 2017 оны 12 сарын 02

Дэмжиж бвйна.

0  |  0
zochin(203.91.115.38) 2017 оны 12 сарын 02

Yg zob hamartaa burantagtai memee shig mongotei buruu um hiideg hooson tolgoitoi hvmvvst dolignogog zvgeer tsalin abch baigaa nohor zaigaa tabij ogoh bolson

0  |  0
Kkk(66.181.161.110) 2017 оны 12 сарын 02

Mie.enhboldiin aldaa ni tomilgoon deeree hugiin hugiin yumnuud tavisan bnda.ug ni chadaltai humuuseer uuriiguu hureeluulsen bol ali hediin ni erunhiilugch boltson bh bla da.

0  |  0
Hohirogch(66.181.181.236) 2017 оны 12 сарын 01

Naad novel alban tushaalaa ashiglaj ah Dvv gee alban tushaald tavidag no sh doo

0  |  0
атг(202.9.41.201) 2017 оны 12 сарын 01

эөв хурдан солиулах хэрэгтэй энэ новшийн дарганзаруудаас болж ард түмэн бид их хохирч бна.Цагдаагийн бүх дарга нар авилгач хулгайч нарын арыг хамгаалж байдаг учраас л улс орон хөгжихгүй бна.

0  |  0
Баяраа(203.91.115.44) 2017 оны 12 сарын 01

Баасан авгай ахмадын байрыг хэдээр юунд тулсан бэ би амьд бхдаа энэ байшинг нураалгахгүй түүхийн үнэт зүйл нэн бз дээ

0  |  0
Zochin(27.123.212.140) 2017 оны 12 сарын 01

Demjij bn

0  |  0
Зочин(103.229.120.17) 2017 оны 12 сарын 01

Баасан ч том болжээ.АТГ-ын даргыг хусдаг болж.ККК

0  |  0
зочин(183.81.171.3) 2017 оны 12 сарын 01

Олон нийтийн зөвлөлийн ажил үүргийн хуваарийг хуулийн сургууль төгссөн зөвлөлийн дарга эрх биш мэдэж байгаа байлгүй дээ

0  |  0
Зочин(182.160.34.233) 2017 оны 12 сарын 01

УИХ Баасангийн энэ саналыг хулээж авахгуй байхаа АН ыхан оорсдийнхоо хунийг тавьж Золжаргал мэтээ хамгаалах гэж байгаа биз Сангирагчаа гэдэг урьд нь байсан АТГ ын даргыг загасны дэгээ ажилтнууддаа байр огсон гэсээр байгаад шоронд хорьсон шуу Гэтэл АН ыхны томилсон Эрдэнэтийн дарга нар байрны тусламж гэж хэдэн зуун саяар нь тараасан байсан Дэндуу хоер нууртэй болцгоожээ АТГ суулийн уед сайн ажиллаж байгаа

0  |  0
Чинбат(66.181.161.79) 2017 оны 12 сарын 01

Хууль шүүхийн хараат байдалд улс төрчид гар дүрэх нь ердийн үзэгдэл болжээ. Өөрийн хүнээ тавьж өөрийгөө хамгаалуулдаг модо юм уудаа чааваас гэж

0  |  0
azaa(122.201.31.222) 2017 оны 12 сарын 01

ОДОО Ч ХАМААГУЙ АЙЛ АМЬТНААР ОРОХЫН БИШ ОЛОН ДЭЭХЭН УЕД ДУЛЗЭН ОДОО УЕД ДОРЖ ЗОДОВ ГЭЭД ЭВГУЙ ХУНИЙ МУУД ДУРЛАСАН МУУ МОНГОЛ ЗОНДОО БОЛЖЭЭ САЙН ЗУЙЛ ХИЙСЭН Ч МУУ МУУ ЗУЙЛ ХИЙСЭН Ч МУУГААР ДУУСАХААС МУУ БАЙСАН ЕР НЬ ЗУГЭЭРЭЭ

0  |  0
Зочин(27.123.212.137) 2017 оны 12 сарын 01

ХЭДХЭН ХҮНИЙ ЖИНХЭНЭ ГАР ХӨЛ ААЛЗНУУДЫГ ЭС ТООЦВОЛ АТГАЗАРТ АРД ТҮМЭН ЕР НЬ АМ САЙТАЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ. ЭНХЖАРГАЛ ШУДАРГА ЭР Л ДЭЭ. ОЧСОН ГАЗАРТАА ХИЙСЭН АЖИЛ БҮР НЬ САЙН ҮР ТАРЬДАГ БҮТЭЭЛЧ, ХАМТ ОЛНОО УРИАЛЖ АЖИЛЛАХ УРАМ ӨГЧ ЧАДДАГ ХОВОР УДИРДАГЧДЫН НЭГ. ТҮҮНИЙГ МУУЛААД МУУЛААД ХОР ХӨНӨӨЛТЭЙ ҮЙЛДЭЛ ОЛОХГҮЙ. ХАРИН Ч БАХАРХАЖ, ЦАГААН АТААРХАЖ ЯВДАГ ХҮМҮҮС ХАВЬГҮЙ ОЛОН БИЙ БАЙХ. МАГАДГҮЙ САНДАЛД САНААРХАН СЭМ АТААРХСАН ҮЕИЙНХЭН НЬ Ч БАЙДАГ БИЗ. МОНГОЛД ЯГ ОДОО ИЙМ ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ. ЭНХЖАРГАЛЫГ ОРОЛДОХОО БОЛЬ.

0  |  0
АМЖИЛТ(202.9.43.43) 2017 оны 12 сарын 01

ЖАРАН ТЭРБУМЫНХАН, Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД ГЭЭД Л ЭД НАРЫН ТОМИЛСОН ХҮН ГЭХЭЭР АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ ИТГЭХЭД БОЛ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ.

0  |  0
unen(203.91.112.146) 2017 оны 12 сарын 01

end tend dargaar tomilogdson tsagdaagaas garaltai medleg chadvar khoms nukhduudiig bugdiig ni uurchlukh kheregtei Ulsiin erunkhii prokuror EnkhAmgalan gedeg tsagdaa ,prokuroriig tsagdaa bolgoj baakhan avilgajsan tsagdaagiin khurandaa naraar khureeluulsen ted nariig bas zailuulakh kheregtei bainaaa

0  |  0
Zochin(66.181.189.17) 2017 оны 12 сарын 01

Mal iig uter turgen zailuul uuruu awligachin nowsh

0  |  0
иргэн(202.179.26.97) 2017 оны 12 сарын 01

Их хурлын журмын нөхөд нь огцруулахгүй юм байгаа биз.

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 12 сарын 01

ЭНХЖАРГАЛ НЬ ЖАРАН ТЭРБУМЫН БИЧЛЭГТ ОРСОН БАЙДАГ ЭНЭ БОЛ ОГЦРУУЛАХ ШАЛТГААН БИЛЭЭ.АТГ ДАРГА БЯЛДУУЧЛААД ИНГЭЭД ЯВЖ БАЙХ ЗӨВ ҮҮ? БУРУУ ГАРЫН НӨХДИИН НЭРИИН ХУУДАС БОЛЖ БАЙДАГ НЬ ЗӨВ ҮҮ? ОГЦРУУЛАХ НЬ ЗӨВ БИЧЛЭГ ЦАЦАГДАХАД Л ОГЦРУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН БИШ ҮҮ

0  |  0
Top