Д.Лүндээжанцанд Өндөр гэгээний нэрэмжит шагнал олгоно

 УИХ-д хамгийн олон жил сууж буй Д.Лүндээжанцан гишүүнийг нутгийн зон олон нь хүндэтгэн шагнахаар болсноо зарлалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн дээд шагнал Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит “Алтан Соёмбо” одонгоор түүнийг шагнахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ долоо хоногт шийдвэр гаргасан байна.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул тэрбээр 1992 оноос хойш парламентад Өвөрхангайчуудыг төлөөлөн долоон удаа улиран сонгогдсон бөгөөд Монгол Улсад хамгийн удаан хугацаагаар төр түшилцэж яваа улстөрчдийн нэг юм.

 Энэ онд түүний 60 насны ой тохиосоны дээр Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн, Халхын анхдугаар Богд, Төр шашны нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Өвөрхангай аймгийн Онцгой хүндэт шагнал “Алтан соёмбо” одонгоор 2017 онд шагнагдах эрхэмээр тодорчээ .

 Шагналыг Нэг сая төгрөгийн урамшуулал дагалддаг бөгөөд Монгол Улсын төр, нийгэм, оюуны салбарт онцгой амжилт үзүүлж, дэлхий дахинд болон улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бүтээл туурвил гаргасан, хүнлэг иргэний нийгэм төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан салбар салбарын зүтгэлтнүүдээс шалгаруулан жилд нэг хүнд олгодгоороо онцлог аж.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

иргэн [ 202.9.42.48 ]      |     12-р сарын 03 -нд, 15:43 минутанд

Утга алга. Өвөрхангайхан пялдага юм даа.

том [ 202.9.40.72 ]      |     12-р сарын 03 -нд, 12:15 минутанд

хамгийн сул улс төрч цол байдаг бол олгох хүн дээ, хоёр нүүртэй бөөрөнхийгийн дээд шарик даа

зочин [ 150.129.143.108 ]      |     12-р сарын 02 -нд, 13:34 минутанд

27 жил төрд сууж улс орноо худалдахад оролцсон гэж олгож байгаа юм уу

123 [ 202.55.191.205 ]      |     12-р сарын 02 -нд, 06:24 минутанд

Манайхан юм л бол шагнал гээд байдаг,орон нутагтаа хот тохижуулалт,уйлдвэр бариад ажилтай болгосон уу? Ийм олон жил ажилласан байна,хэдэн хун ажлын байртай болоод сайхан амьдарч байна одоо.

Blmj [ 27.123.214.80 ]      |     12-р сарын 02 -нд, 05:10 минутанд

Zanbazar urvagch bizdee....iim zuil baij blhuu

Чулуунбат Уранчимэг. [ 80.99.180.162 ]      |     12-р сарын 02 -нд, 03:38 минутанд

Манайхан юм л бол шагнал гээд байдаг,орон нутагтаа хот тохижуулалт,уйлдвэр бариад ажилтай болгосон уу? Ийм олон жил ажилласан байна,хэдэн хун ажлын байртай болоод сайхан амьдарч байна одоо.

Чулуунбат Уранчимэг. [ 80.99.180.162 ]      |     12-р сарын 02 -нд, 03:38 минутанд

Манайхан юм л бол шагнал гээд байдаг,орон нутагтаа хот тохижуулалт,уйлдвэр бариад ажилтай болгосон уу? Ийм олон жил ажилласан байна,хэдэн хун ажлын байртай болоод сайхан амьдарч байна одоо.

Ахоллд [ 122.201.31.47 ]      |     12-р сарын 02 -нд, 01:17 минутанд

Нямдорж,Лүндээ, Тэрбиш, улаа, Энхтүвшин нарт баатар цол өгөөд улс төрөөс хөө. Залуу хулгайч нарт орон зай олго