“Дисней” компани “Мулан”-ы дүрд тоглох жүжигчнийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

 Алдарт “Дисней” компани “Үзэсгэлэнт гүнж ба араатан” хүүхэлдэйн киног уран сайхны кино болгох ажлаа амжилттай хийж чадсан билээ. Тэгвэл одоо “Дисней”-н продюсерууд бас нэгэн шинэ киноны зураг авалтдаа оржээ. Энэ удаад тэд “Мулан” киног дэлгэцийн бүтээл болгож байна. Гол дүр Муланд 30 настай хятад жүжигчин Лю Ифэйг сонгожээ. Тэрбээр нэлээд хэдэн кинонд тоглож олонд танигдсан нэгэн аж.

“Дисней” компани өнгөрсөн жил “Дэлхийн Мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон А.Баярцэцэгийг “Мулан” уран сайхны киноны гол дүрд шалгуулахыг урьж байсан билээ. АНУ-ын Лос-Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж байсан А.Баярцэцэгийн мэдлэг боловсрол, эзэмшсэн гадаад хэлнүүд нь дэлхийн миссүүдтэй эн зэрэгцэж, Монгол Улсаа дэлхийн тавцанд амжилттай төлөөлсөн юм. Мисс бүсгүй “Марко Поло” киноны хоёрдугаар цувралд монгол эмэгтэйн дүр бүтээж байсан туршлагатай. Мөн Өгөдэй хааны ач хүү Хайду хааны охин Хотол цагаан Ажуруг гүнжийн дүрд тоглосон билээ.

“Мулан” хүүхэлдэйн кино 1998 онд 300 сая доллар цуглуулж байсан алдартай бүтээл юм. Уран сайхны хувилбар нь үүнээс ч илүү амжилт үзүүлнэ гэж кино урлагийн мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж.

Лю Ифэй

А.Баярцэцэг


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayasgalan(66.181.161.104) 2017 оны 12 сарын 03

Togloogvi n deer uwug deedsiinhee esreg hujaa hvvhnii dvrd toglood yu hiihew dee

0  |  0
hhe(202.131.225.197) 2017 оны 12 сарын 02

manai hunii hudulguun ni udaadah bailgui

0  |  0
Заяа(66.181.161.88) 2017 оны 12 сарын 01

Баяраа уг нь тоглосон бол зүгээр байсан юм. Дэлхийн хэмжээний кино.

0  |  0
Зочин(202.9.41.233) 2017 оны 12 сарын 01

Баярцэцэг энэ Мулантай их адилхан лдаа. Кино юуны тухай байх нь хамаагүй. Дэлхийн хэмжээний том уран бүтээл.

0  |  0
Top