”21000” шоуны оролцогч С.Дэлгэр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохыг уриаллаа

“Нэг хүн- Нэг тоосго” аяныг санаачлагч С.Дэлгэр гэх бүсгүйг монголчууд бид "21 000" реалити шоу нэвтрүүлэгт орсноор илүү мэддэг болсон. Тус нэвтрүүлгээс хойш нам гүм байсан тэрбээр иргэний үүргээ биелүүлж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохыг уриалан дахин гарч ирлээ. Түүнийг шүүхээс иргэдийн төлөөлөгчөөр сонгон шүүх хуралд оролцуулсан байна.

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТУХАЙ

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцохоор сонгогдсон Монгол Улсын иргэнийг ойлгоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохдоо идэвхгүй, хариуцлагагүй “ажиглагч”-ийн байр сууринаас бус, тухайн хэргийн үйл баримт, шүүгдэгч буюу зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлт өгөх шүүх хуралдааны оролцогч болдгоороо онцлогтой юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох нь шүүх хуралдаанд оролцож байх байнгын ажил үүрэг биш. Та зөвхөн тухайн тохиолдлыг шийдвэрлэх хугацаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэйгээр оролцоно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу иргэн Та жилд нэг удаа л шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах иргэнд тавигдах шаардлагыг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Үүнд:

1. Монгол Улсын иргэн байх

2. 25 нас хүрсэн байх

3. Эрх зүйн бүрэн чадамжтай байх

4. Ял шийтгүүлж байгаагүй байх

5. Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх

6. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх

7. Сонгогдох үедээ эрүүгийн байцаан шийтгэх, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх

8. Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулалт

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох шаардлага хангасан иргэдээс тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэнийг сонгох ажиллагааг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан журмаар тодорхой зохицуулсан байдаг.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог үндэслэн баталсан жишиг тоог харгалзан иргэдийн төлөөлөгчийн нэрийн жагсаалтыг тухайн орон нутгийн анхан шатны шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана. Ингэхдээ эхлээд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах боломжтой иргэдийн нэрийг тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас гаргана.

Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрийн жагсаалтад нэр нь орсон иргэнийг иргэдийн төлөөлөгчийн шаардлагыг хангасан эсэхийг шалгаж мэдээллийн сан бүрдүүлнэ. Иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталж, цахим програмд нэрсийг байршуулна. Баталсан иргэдийн төлөөлөгчийн жагсаалтаас шүүхийн тамгын газар хуралдаанд оролцуулах иргэний төлөөлөгчийг сонгох ажлыг зохион байгуулна. Нэрийн нэгдсэн жагсаалтаас тухайн долоо хоногт шүүх хуралдаанд оролцох 10-15 иргэнийг тусгай програмын тусламжтайгаар, санамсаргүйаргаар сонгож дэд жагсаалт бүрдүүлнэ. Тухайн долоо хоногийн шүүх хуралдааны тов гарсны дараа дэд жагсаалтад орсон иргэдээс шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэнийг судалгааны журмаар сонгодог. Энэхүү “тохиолдлын” зарчимд суурилсан сонгон шалгаруулах ажиллагааны үр дүнд тухайн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Та сонгогдсон байна. Сонгон шалгаруулахдаа үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, боловсролоор ялгаварлан гадуурхахыг хориглоно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагааны үе шат

1. Тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хууль зүйн шаардлага хангасан иргэдийн нэрийн цахим жагсаалт гаргана.

2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох боломжтой иргэдийн нэрийн цахим жагсаалтаас тухайн долоо хоногт шүүх хуралдаанд оролцох 10-15 иргэнийг тусгай програмын тусламжтайгаар сонгож, дэд жагсаалт гаргана.

3. Тухайн долоо хоногийн хуралдааны тов гарсны дараа тухайн шүүх хуралдаанд оролцох иргэдийг сугалааны журмаар тодруулна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

irgen [ 103.57.93.188 ]      |     12-р сарын 03 -нд, 03:24 минутанд

Syrhii hyyhen baina lee.Amjilt hysie.

Иргэн [ 202.9.42.193 ]      |     12-р сарын 03 -нд, 03:20 минутанд

Би оролцохыг хүсдэг яаж материалаа өгөх юм бэ

Гялалзах-Од [ 46.125.250.72 ]      |     12-р сарын 02 -нд, 08:48 минутанд

Энэ янз бүрийн юм бичээд бга хүмүүс хүнд туслаж үзсэн юмуу ?.Юунд нь атаархаад бга юм бэ арчаагүй лаларууд л атаархуу бас ядуу зовлонтой ,өвчинтэй асуудалтай бдг.Утасаа маажаад сууж бхаар ажил ихийг бүтээ ,сурч боловсор ,хөдөлмөрлө өлөн бөөснүүд ээ !

zochin [ 202.9.41.233 ]      |     12-р сарын 02 -нд, 05:20 минутанд

jiriin irged shuuhed tuluulugchuur orno gedeg zuw zuil bn

Оюунаа [ 202.9.41.222 ]      |     12-р сарын 01 -нд, 16:06 минутанд

Zindaa.mn сайтынхан энэ дэлгэрээс мөнгө авчихаад л үе үе магтдаг болжээ. Хэдэн жилийн дараа энэ дэлгэр чинь буруудвал та нар сурталчилсан гэдгээр хариуцлага хүлээж чадах у. Мөнгө олж болно. Гэхдээ заримдаа ёс зүйтэй баймаар юм. Мөнгөтэй хүнд биш хэн зөвд нь үйчилдэг байвал бурхан та нарыг ивээнэ шүү

bujin [ 27.123.212.137 ]      |     12-р сарын 01 -нд, 15:59 минутанд

Mundag mash zub hun sanagdsan.

нандинбилэг [ 66.181.185.251 ]      |     12-р сарын 01 -нд, 12:26 минутанд

Их мундаг хүчирхэг эмэгтэй бна лэ юу чадахгүй атаархуу хүмүүс л ийм муухай зүйл бичдэг

Zochin [ 119.40.102.4 ]      |     12-р сарын 01 -нд, 11:47 минутанд

Naad avgai chin germand bhdaa olon nuhur solij, nuhuruudiinhee munguur hurungujsun hun sh dee.zalitai avgai daa.

Жамбаа [ 202.9.40.38 ]      |     12-р сарын 01 -нд, 10:09 минутанд

Зөв энэ муулаад байгаа нөхөд энэ бүсгүйн хаана ч хүрэхгүй новшнууд байна иргэний үүргээ маш сайн биёлүүлж яваа хүн шүү дээ

иргэн [ 202.70.37.34 ]      |     12-р сарын 01 -нд, 08:31 минутанд

ийм доль цохисон эргүү авгай харваас яавч эрүүл бус . Энэ харин УИХ гишүүн болохоор мөрөөдөж сэрүүн зүүдэлж байгаа авгай шүү манайхаан ха ха

Aagii [ 80.250.30.200 ] 12-р сарын 01 -нд, 19:11 минутанд

yag unen unen zaitai zalitai avgai da

Зочин [ 202.9.43.90 ] 12-р сарын 02 -нд, 01:15 минутанд

Германд хүмүшст туслах нэрээр залилан хийж байсан олон нөхөр сольж явсан хүүхэн улам л давраад албан тушаал гордож өөрийгөө рекламдаж байгаа юун Хүүхэд Сарнайг ашиглан насныхаа юмыг олох гэж яваа зальтай хүүхэн олонд танигдсан дээрээ даварч байна болимоор юм нөхөр сольсон завхай хүүхэн

emegtei [ 27.123.212.143 ]      |     12-р сарын 01 -нд, 08:19 минутанд

ichdeggui hunuus ingej l davardag bhgu u yu daa hun muulj garch irsen hun baahan bulhaigaa darah ni l dee

Зочин [ 66.181.178.88 ] 12-р сарын 01 -нд, 08:24 минутанд

Ойлгох чадваргүй бол дуугүй л бай.