Азийн супер модель шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр А.Уянгыг урьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

Азийн Загварын олимп гэгдэх “ “Торгоны замын загварын долоо хоног” энэ сарын 6-10-ны өдрүүдэд “Asia International Super Model” тэмцээний хамтаар БНХАУ-ын Чунчин хотод зохион байгуулагдана.

  “Silk Road fashion week”-т  дэлхийн алдартай дизайнерууд оролцоно. Мөн БНХАУ-ын муж бүрээс шалгарсан  эрэгтэй, эмэгтэй моделиуд 12 дугаар сарын 3-10 өдрүүдэд  “Asia International Super Model” тэмцээнд олон улсын моделиудтай финалын шатанд  өрсөлдөнх ажээ. Манай улсаас Торгоны зам загварын долоо хоногт оролцохоор  Монгол олон улсын моделийн холбоо (MIMA)-ны тэргүүн А. Уянга, ерөнхий нарийн бичгийн дарга Д. Мөнхтулга, эрэгтэй, эмэгтэй хоёр модель ,  дизайнер Ариуна Сүри зэрэг 10 гаруй хүний  бүрэлдэхүүнтэй баг хамт олон бэлэн болжээ.

Мөн “Азийн супер модель” шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр “Монголын Олон улсын Моделийн холбоо”-ны тэргүүн А.Уянгыг урьжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Agii Reen(66.181.186.225) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie

1  |  0
Close menu