Аймгийн удирдлагууд малчидтай ”цай уужээ”

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд болж буй "Малчдын зөвлөлгөөн"-д оролцохоор уригдсан, 15 сумын малчдын төлөөллийг тус аймгийн удирдлагууд өглөөний цайнд урьж, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар саналаа солилцсон байна.

Энэ үеэр малчид мал сүргийнхээ үр шимийг сайжруулах, иргэддээ ээлтэй үр дүнтэй бодлого шийдвэр гаргаж ажиллахыг удирдлуугаасаа хүссэн байна. Мөн мах түүхий эдийн үйлдвэртэй болох, уул уурхайгаас үүссэн тоосжилтын эсрэг бодитой алхам хийх. бэлчээр талхлалтыг таслан зогсооход бодито алхам хийхийж, уурхайн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах болом гарцын тухай яилцахаа уламжилжээ. 

 
Үүний хариуд аймгийн удирдлагууд тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайнуудтай орон нутаг хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаа хэлсэний дээр сөрөгханлга гарч байгааш дурдлаа. Мөн энэ жил бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор
 орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 24 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулан, 36,0 мян га бэлчээрийг усжуулж, малчдын хүнд хөдөлмөрийн хөнгөвчлөөд байгаа зэрэг шийдэгдсэн асуудлуудаа таницуулав. 

Уулзалтын төгсгөлд малчид малын хөлийн татвараа төлөхийг дэмжиж, бид төрдөө өгч эргээд хариуцлагатай байхыг шаардаж мал аж ахуйн салбартаа ахиц дэвшил гаргана гэдгээ онцоллоо. Зөвлөлгөөн өнөөдөр өндөрлөх юм.
 

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Дэмжигч [ 135.23.229.57 ]      |     12-р сарын 01 -нд, 16:25 минутанд

Малын хөлийн татварыг аль автономит засгийн үед авч байсан эд. УИХ-д сонгогдох гэж энэ татварыг болиулсан. Татвараа төлөөд амьдрах нийгэмд амьдарч байгаагаа бодоцгооё.

Go to top of page