Бритни Спирс хайр дурлалдаа шатаж явна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

 Дуучин Бритни Спирс жилийн өмнөөс 24 настай бүжигчин, дасгалжуулагч Сэм Асгаритай үерхэж байгаа билээ. Тэд байнга хамтдаа явах болсон. Сэм энэ оны эхээр Лас-Вегаст Бритнигийн гэрт нүүж очжээ.

35 настай Бритни олны хэл амыг үл тоон найз залуугаа гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан билээ. Сэм Асгари түүний хүүхдүүдийг өөрийнхөө гэр бүл гэж нэрлэх болжээ. Бритнигийн хөвгүүдтэй маш дотно харилцаатай байдаг Сэм саяхан Лос-Анжелест Бритнитэй хамт сагсан бөмбөгийн тэмцээн үзэж яваад зурагчдын дуранд өртжээ. Тэд зургаа авахуулахаас татгалзаагүй гэнэ.

Бритни 12 настай Шон болон 11 настай Жейдан гэх хөвгүүдтэй билээ. Тэдний аав нь дуучны экс нөхөр Кевин Федерлайн юм. Кевинээс салсныхаа дараа Бритни продюсер Жейсон Травиктай үерхэж байсан ч гэрлээгүй билээ. Харин Сэм Асгари Бритнитэй гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.201) 2017 оны 12 сарын 17

Хөөрхий дөө их зовсон амьтан . Одоо жаргаг дээ

0  |  0
xxx(218.209.177.119) 2017 оны 12 сарын 03

pee yu vee.

0  |  0
OMG(202.21.118.242) 2017 оны 12 сарын 02

ийм хөгшин юмуу царай нь бүүр хөгшин

0  |  0
hair(202.21.106.170) 2017 оны 12 сарын 01

yamar hogshin haragdaj baina

0  |  0
har tamhi(202.9.40.23) 2017 оны 12 сарын 01

har tamhi huniig alj bgan shu

0  |  0
Top