Хатуу хучилттай замаас шороон замруу буух гарцыг хаажээ

Өнгөрсөн сард УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ЗТХ-ийн сайд Ж.Эрдэнэбат нараар ахлуулсан ажлын хэсэг Таван толгой, Гашуун Сухайтын боомт дээр ажиллаж, тэнд үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдалтай танилцсан. Тэгвэл тус ажлын хэсгийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт руу нүүрс зөөдөг тээврийн хэрслүүд хатуу хучилттай замаас шороон зам руу буух хэсгүүдийг нутгийн иргэд, сумын удирдлагууд хамтын хүчээр хаасан байна.
 
Хүнд даацын авто машинаар шороон замаар тээвэр хийх зөрчил нэмэгдэж байсан учир Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь доройтуулж, малчид амьдрах аргагүй, мал нь бэлчих бэлчээргүй болоход хүрсэн байна. Түүнийг таслан зогсоохоор тус сумын удирдлага нийт иргэд ээлжээр эргүүлд гарч байгаа аж. Хүн хүчний дутагдалтай байдал, техник хэрэгслийн хүртээмж муугаас болоод тэдний тэмцэл үр дүнд бүрэн хүрэхгүй байсан юм.
Харин тус сумаас Оюутолгой ХХК-нд хүсэлт тавьсаны дагуу техник хэрэгслийн тусламж авч, малчидтайгаа зөвлөлдөн нүүрс тээврийн зам дагуу гарц, малын гармуудыг бүрэн  хаах ажлыг зохион байгуулжээ.
 
 Тусламжийн үр дүнд нүүрс тээврийн машин зорчихгүй байхаар хаалт хийж, шуудуу татаж, эргүүлийн постыг ажиллуулж байгаа байгаа юм байна. 11 дүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар уртын урт буюу уурхайн амнаас шууд тээвэрлэн хилээр гардаг тээврийг цуцалж, урт-богинын тээвэрт шилжих шийдвэр гарсанд нутгийн олон талархалтай байгаа гэнэ.Дннрх шийдвэрийг хэрэгжтэл нутгийн иргэд үйл ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page