Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт, Цагаанхадны хилийн боомт хүртэл үргэлжлэх нүүрс ачсан хүнд даацын авто машинуудын цуваа дөрөв дэх сардаа үргэлжилж буй. Хэдэн долоо хоногоор мөлхөх шахам явсаар хилийн боомт хүрдэг жолооч нарын байр байдлын тухай хэвлэл мэдээллийн хэргэслээр байнга үзүүлж, дээрх асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газраас арга хэмжээ авахаар ажиллаж буй ч өнөөдөр бодит байдалд нааштай үр дүн гараагүй байна. Бүхээгтээ цай хоолоо ууж идэн, ганц хоёрхон цаг унтаж амарч, нөхцөл байдалтайгаа арга буюу эвлэрэн зүдэрч яваа жолооч нарыг түгжирч явах хугацаанд ар гэрийнхэн нь эргэлтээр очиж сэтгэлийн дэм өгдөг байна. Тэгвэл нэгэн жолоочийн эхнэр #М.Анужин гэх эмэгтэй нүүрс тээвэрлэдэг нөхрөө эргэж очоод, нөхцөл байдлыг нүдээр үзэж, өрөвдөн шүлэг бичжээ. "Цагаан хад жолооч нарыг групп" гэх фэйсбүүх хаягт байшуулсан түүний шүлгийг толилуулья.

Эвий дээ миний муу хань 
Эр хүн нэрэндээ дарагдаад
Эрхэлж ч чадахгүй бардаад
Элэгдэж яваагаа нуух гэсэн дээ л

Үрийнхээ төлөө маргаашийг бодож
Үүрийн гэгээнээр ажилдаа гардаг
Үхтлээ зүтгэх үүрэг авсан цэрэг шиг
Үдшийн бүрийгээр л гэрийн бараа хардаг

Өрөвдөх л юм даа чамайгаа хань минь
Аяга цай уучихаад асгартал хөлрөхийн харахаар эмзэглээд
Амьдрал чамд минь дэндүү их ачаа тохоо юу ч гэж бодох юм
Ачаатай тэмээ шиг чи минь сөхөрч босон зүтгэсээр сэтгэлдээ
Аз жаргалын төлөө алсын бодолд дарагдаж л явдаг байхдаа
Ай даа хань минь баярлах л юм даа чамдаа

Жаргаана гэж надад амласан амлалтандаа хүрэх гэж зүтгээд
Жаалхан үрсээ бодохоор унтах нойроо ч хүртэл харамлаад
Жаргаж мандах нартай уралдаж гүйсээр чи минь
Жаргал гунигийн сүүдэрт элэгдээд л байна даа

Зориг зүрх хоёрыг чинь бишрэх л юм даа хань минь
Үрс минь өсөж өдөр өдрөөр холдон нисэхийн цагт 
Үс зүс минь нэгэндээ уусаж нэгдэж ижилдэхийн цагт 
Энгэрт минь нялхамсаж чи минь уйлаарай хань минь 
Эр хүн нэрээ тайлж орхиод үр шиг минь эрхлээрэй хань минь
Эвий дээ миний муу хань инээж л суух юм даа чи минь     
Гэргий нар минь нөхцөл байдлыг өөрийн биеэр ирж харлаа хайрлах өрөвдөх зэрэгцэж сэтгэл өвдлөө сайхан ханиудаа хайрлаарай.
Ханьдаа хайртай шүү   Gan-Erdene Ganzorig

 

гэжээ. Тавантолгойгоос Цагаанхад, Гашуунсухайтын зүг хөвөрсөн урт цуваан дунд яваа жолооч нарын ар гэр бүхэн ийм хүндрэл дунд өдөр хоногийг өнгөрөөж буй. Жолооч нар ч аяншсан, ядарсан, халширсан байдлаас залхаж, Засаг төрийн нааштай алхам шийдвэрийг хүлээн бор хоногийг өнгөрөөж байгаа юм.

 

 

Л.Зул

 

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөрцэцэг (64.119.22.84) 2021 оны 10 сарын 14

Сайхан шүлэг бичжээ уншаад өөрийн эрхгүй нүднээс нулимс асгарч сэтгэл зүрх шимширлээ Нөхөртөө зориулсан энэхүү шүлгэнд маш их хайр , ухаан хоёр шингэжээ \nМанай төр засгийнхан энэхүү байдлыг нүдээр үзэж дүн шинжилгээ хийж асуудлыг сайн тал руу нь шийдээсэй дээ \n

0  |  0
балжаа(103.229.121.136) 2017 оны 12 сарын 27

Ай мэдэхг

0  |  0
Аня(202.9.40.112) 2017 оны 12 сарын 08

Арай ч дээ эх орондоо ингэж амьдарч байх ч гэж үү төр засаг нь очоод хараад хараагүй сонсоогүй юум шиг л гөлийгөөд чимээгүй байх юум ус ,тог байхгүй хэд дүгээр зуунд амьдраад байгаа юум болоо миний хүү,хүүхдүүд минь тэнд ядарч л яваадаа энэ шүлэгийг уншаад өөрийн эрхгүй уйллаа

0  |  0
Otgoo(66.181.176.191) 2017 оны 12 сарын 07

Huurhii do estoi Uhaantai bvsgvi baina !Aztai zaluu !Aztai bvsgvi !Az Jargal eruue!

0  |  0
П.Жаргаа(27.123.214.85) 2017 оны 12 сарын 07

Амьдралын төлөө зүтгэсэн энэ олны цалинг хууль гаргаж соёлтойгоор татвар нэрээр шулах гэж байна ш дээ. Энэ төр засаг бодлогоо, хуулиа эргэн хараач... Новш гэж өөр олон олон луйварчид татвараас нуугдаад байгааг хардаггүй харалган засаг болио. Хүрэлсүх сайдаа нэгийг хий гэж ард түмэн чинь чиний төлөө сэтгэлээрээ байсан шүү. Бодоорой...

0  |  0
Болд(103.229.120.140) 2017 оны 12 сарын 05

Ухаантай бүсгүй бна, танай схн гэр бүлд аз жаргал хүсье.... Төрийн бодлогын нүүр царай шүү дээ, чааваас

0  |  0
Unshigch(103.26.194.152) 2017 оны 12 сарын 05

Setguulchee! Hudlaa ym bichihee bolioch. Ene busgui nuhurluugee l ochson bolohoos O.Zaya gesen avtortoi shulgiig ter uuruu zohioson gej fb-dee ogt bicheegui baisan. Hunii bichseniig ydaj guitsed unshaad utga uchriig ni zuv tailbarlaach.

0  |  0
Зочин(66.181.186.164) 2017 оны 12 сарын 05

Ийм нөхцөл байдлыг бий болгосон жээнкоодоо үгээ хэлэх хэрэгтэй хятадын танкаар айлгаж байгаад төмөр замыг гацааж мөнгийг нь аваад идчихсэн, хамсаатнууд нь гадагшаа оргон зайлсан байгаа. Үр дүнд нь оросууд нүүрсний экспортонд эзэн сууж хятадаас үмх хоол олох гэж хэдэн жолооч нар үйлээ үздэг болсон

0  |  0
Undur nastan(103.212.119.87) 2017 оны 12 сарын 05

Uuniig shiidej chadahgui archaagui turtei bid nar uursduuch bas temtsej chadahgui yaandaa.Amidral yag l iim bna .Hari uhaalag sain ohin bna.Uuriin bieeer uzsen hun hania saihan deedelj jargaaj ur huuhedteigee saihan amidraarai.Tu zasag min daanch dee .Zurh min uvduj bn

0  |  0
Zochin(121.149.108.91) 2017 оны 12 сарын 05

Yanadaa

0  |  0
zochin(98.226.83.151) 2021 оны 10 сарын 14

uhaalag emegtein setgeliin ochil yum daa.setgel ovdov.

1  |  0
Az(108.92.148.34) 2017 оны 12 сарын 05

Ovooshdee iim mongol ohiduud hani gergii olon baigaasai.Zovj olson hediig n araar n shoudaad duusgadag garuud yum bodoosoi doo.Zaluuhan huurhun busgui gehed ih zuv bodoltoi ohin bna .Saihan amidraarai,az jargaltai...

0  |  0
Сонгогч(66.181.161.22) 2017 оны 12 сарын 04

Хөөрхий жолооч нар машины кабинаа гэр болгож, хоолоо идэж унтаж хилээр 1 гарах гэж 10 гаруй хонодог гэсэн. Засаг төр солигдоод ч дорвитой арга хэмжээ авч чадах сэтгэлгүй юм даа. Сайд болсон даруйдаа Монголыг хөгжүүлчихмээр ч юм шиг том том дуугараад байсан нь хаанаа байнаа???!

0  |  0
suvd(103.10.23.115) 2017 оны 12 сарын 04

Ene humuus uneheer hund nuhtsuld bdag yum bilee. Jiriin ard bidnii ur huuhed honogiin hoolnihoo tuluu turiin buruu bodlogoos bolon hohirch bna. Arga hemjee avaad uguuch dee. Ene humuusiin ard aav eej ehner huuhduud ni nudee bultertel haruuldaj huleej suugaa shu dee. Arga hemjee avch boldoggui chaddagui yum bol nuursee gargahaa bolioch gazar door bhad ni amidarch l bsan gargahaa boliloo geed uchraa olood amidrah l bailgui. Hyatad ulsin erh ashigt niitsuulen amidraad bgaa yumuu haashaa yum!!!

0  |  0
Зочин(203.91.117.8) 2017 оны 12 сарын 04

Ухаантай эмэгтэй байна

0  |  0
Чимгээ(66.181.164.214) 2017 оны 12 сарын 04

Арга хэмжээ аьч чадах төрмйн түшмэл бна уу монголчууд ингэж амьдрах естой уим уу та нар идэж ууж болдог борцуул хөөрхийдөө амьлрах гэж ядаж бна лаа эх орондоо шүү эзэн бна уу

0  |  0
Hairt(66.181.184.166) 2017 оны 12 сарын 04

Shvleg heniih bh hamaagvi e zvgr l gol sanaag n olj haraach

0  |  0
gana(202.72.245.165) 2017 оны 12 сарын 04

henii shuleg bh ni chamd yamar hamatai yum be? chi bol ajil hiih durgui hulgaich biz,ted bol amidraliin tuluu zutgej yavaa erchuud

0  |  0
зочин(150.129.140.155) 2017 оны 12 сарын 04

энэ О.Заяагийн шүлэг.хүний шүлэг хуулж бичихдээ авторыг тавьж бай.

0  |  0
fake (202.21.106.129) 2017 оны 12 сарын 04

hud2 end tend hvvhen ergvvleed zawaaraal yawtsgaaj bgaa yun geree bodoh yun huuhedee bodoh huuhnuudiin ugzug bodood yawj bgaa.

0  |  0
Top