Баруун бүсийн боксчдын тэмцээнд Баян-Өлгийнхөн аваргалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагт Спортын мастер, аймгийн начин Жомартын Бахыт агсны нэрэмжит боксын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ.  Өлгий хотын Спорт цогцолборт болсон тус тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Сагсай сумын ИТХ болон Засаг даргын Тамгын газар,  Ж.Бахыт агсны гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран зохион байгуулсан байна.

Бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн гурван насны ангиллаар, 21 жингийн төрлөөр явагдсан уг тэмцээнд  Баян-Өлгий аймгаас 85, Увс аймгаас 13, Ховд аймгаас 20 тамирчин оролцлоо. Тэмцээний медалийн дүнгээр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын баг  тэргүүлж, Ховд аймгийн "Болор бээлий" болон Баян-Өлгий аймгийн Толбо сумын багууд удаах байруудад шалгарчээ.


Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top