Томоко: Би Япон хүний зан чанар, үзэл бодлоо орхиж чадахгүй юм байна гэдгээ мэдэрдэг

2017 оны 12 сарын 04

Бид энэ удаа Монгол Улсад 20 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа Япон иргэн Томоко Ибукурог урьж ярилцлаа. Тэрбээр зөгийн аж ахуй эрхэлдэг ба өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.


Монголд анх хэзээ ирж байсан юм бол?

-          1997 онд аяллаар ирж байсан. Тухайн үед Их сургуулийн түүхийн ангийн оюутан байлаа.

Хэдэн хоногийн аялал байсан бэ?

-          Бараг 20-иод хоногийн аялал байсан юм уу даа. Ерөнхийдөө хөдөө гадаа явалгүй Улаанбаатар хот дотроо байсан. Тэрэлж рүү нэг өдөр л явсан байх.

Манай орны юу нь хамгийн их таалагдаж байсан бол тухайн үед?

-          Би сайхан муухай гэж юуг ч ялгаагүй.  Тухайн үед Улаанбаатар хот өнөөдрийнхөөс маш өөр байсан. Машин үнэхээр цөөхөн, УИД Номин болоогүй байлаа. Нисэхээс хотын төв рүү орох зам шороон байсан. Бидний байрлаж байсан газарт үхэр хүртэл явж байсан гээд бод доо. Тэгээд ч Монгол Улсын амьдрал Японоос тэс өөр. Ертөнц дээр ийм өөр амьдралын хэв маяг байгааг үзээд амьдраад үзэх хэрэгтэй мэт санагдсан.

Тантай хамт Монголд аяллаар ирж байсан оюутнуудаас тантай ижил Монгол Улсыг сонгон ажиллаж амьдарч байгаа хүн байгаа юу?

-          Байхгүй ээ. Би  ганцаараа ирсэн. 1999 онд түүхийн хүрээлэнд 1 жилийн хугацаанд хэл үзэж, түүх судлаад дараа нь эх орондоо очиж Их сургуулиа төгсөөд нэг жилийн дараа Монгол Улсад амьдрахаар ирсэн дээ.

Таныг Монголчууд зөгийн аж ахуй эрхэлдэг гэдгээр сайн мэддэг. Яагаад энэ салбарт орох болсон бэ?

-          Би Японы телевизүүд Монголд ирж нэвтрүүлэг хийхэд зохицуулагчийн ажил хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсээс ярилцлага, мэдээ мэдээлэл авдаг байсан. Ингэж явсаар Японы “Дэлхийн зөгийчид” хэмээх нэвтрүүлэг бэлтгэж байхад Монголын зөгийчидтэй танилцсан. Тухайн үед энэхүү бизнесийг илүү томоор хийж байж ашигтай болох юм шиг санагдаж байсан. Ихэвчлэн зөгийн аж ахуй тус бүртээ жижигхэн буюу үсрээд л 30, 40 бүлтэй /зөгийний хайрцаг/ байсан. Тэгээд энэ салбарт надад орон зай байгаа юм байна гэж бодсон. /Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу./


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголхүү(202.9.41.194) 2019 оны 12 сарын 06

Та нар хэзээ ойлгох тэнэгүүд вэ..аль дээрээс л тагнуулууд байсаар ирсэн..байж л байна..

0  |  1
Batnasan(66.181.185.10) 2017 оны 12 сарын 05

tiim shoroon zam baisan unen sufermarket bgagui tsahilgaan shat bgagui bi tod sain sanaj bna mundag emegtei biznest ni amjilt husie tuuhiin hicheel zaalgad guij ywsan ue tani haragdchihla nasaa bna amjilt

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 05

tos dotroosoo omhiireh muuhai gedeg.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 05

ihk ezen chingis haanii uil hergiig alj ustgaj baisan meteer odoogiin golognuud oilgoj bna!dain baildaand ersdel bii bolovch yunii tuluu zorilgo baisniig mongol hun hen ch baisan oilgohgui boljee.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 05

oo haramsaltai yumaa!zerleg buduuleg mongol humuusiig surgana gevel hetsuu!baliar mongoliig gutaasan mongol ner zuusen geniig sudalj genotset ajilgaa hiimeer boljee.mongol orniig mongol ner zuusen zerleguud gutaaj duuslaa.uzen yaddag hujaa naraa harahaaraa doli shaashiin.haraal id!mongoloo alahahd hezeed ch butsahgui zerleguud boljee.zerleguudiig altsgaay mongolchuudaa.tsaaziin yal sergeesei!

0  |  0
tuuhch(66.181.189.77) 2017 оны 12 сарын 04

TA MONGOLIIN NUUDLIIN SOYLD OSSON HUUHDIIN HUMIIJILIIG GAIHSAN MONGOL HUNII JARGAL EZGUI HEER TA MONGOLIIG SHUUMJILJ BICHDEG DEERH OILGOLTOD TA BURUU TUSGAJ AVCH

0  |  0
Zochin(202.9.41.66) 2017 оны 12 сарын 04

Ene yostoi hudlaa chalchij bnaa

0  |  0
сөхтааө(103.50.207.150) 2019 оны 12 сарын 06

Сайхан худлаа ярих юмаа. 20 гаруй жилийн өмнө Нисэхийн зам шороон зам байсан гэнэ. Арай ч үгүй шүү.

0  |  1
Top