Мария Шарапова, Серена Уильямс нар “Оушений 11 найз”-д тоглож байна

Алдарт теннисчин Мария Шарапова, Серена Уильямс нарыг мөнхийн өрсөлдөгчид гэдэг. Тэднийг бие биенээ үзэн яддаг ч гэж бичдэг билээ. Учир нь алдар хүндэд хүрчихсэн байсан Серенаг Мария жаахан охин байхдаа хожиж, олон удаа буулган авч байсан юм. Тэгвэл талбайн теннисний хоёр алдарт тамирчин “Оушений 11 найз” киноны эмэгтэйчүүдийн хувилбарт нь тоглож байгаа аж. Энэхүү бүтээлийн шинэ анги алдартай бүтээл болох нь тодорхой байгаа гэнэ.

Гол дүрд нь Кейт Бланшетт, Сандра Баллок, Энн Хэтэуэй, Дакота Фаннинг, Хелена Бонэм Картер, Кэти Холмс, Рианна, Оливия Манн болон Мэтт Дэймон нарын алдартан тоглож байгаа аж. Түүнчлэн Ким Кардашьян дүү Кайли болон Кендалл Женнертэйгээ, алдарт Адриана Лима, Зейн Малик нар тоглосон байна. Тэдэн дээр Мария Шарапова, Серена Уильямс нар нэмэгдсэн нь олны анхаарлыг ихээр татаж байгаа талаар “Tennis World USA” мэдээлжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )