Монголын соёлын өв хэний гарт орсон бэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Дэлхий хэмжээнд дахин давтагдашгvй 700 гаруй соёлын өвтэй орон Монголоос өөр тун цөөхөн. Харамсалтай нь ийм сайхан баялгаа байсхийгээд л хулгайн замаар тив алгасуулан тавиад туучихдаг тухай та бид олонтаа л сонссон.  Манай иргэдийн амьдрал ядуу, ухамсар дорой байгаад уу, аль эсвэл мөнгө цагаан нүд улаан гэдэгт үү үнэхээр түүхийнхээ дурсгалыг үгүй хийж байгаа хүмүүс бол Монголчууд өөрсдөө билээ. Сүүлийн жилүүдэд эртний эд эдлэл, соёлын өв урд хөрш рүү "нүүдэллэх" боллоо. Байсхийгээд л музейн сан хөмрөг, Гандантэгчинлэн хийд, булш бунхнаас үнэт өв алдагдлаа гэсэн мэдээлэл гарч байна. Эдгээр түүх дурсгалын бүтээлийн ихэнх хулгайн замаар арилж, өнөөдрийг хүртэл олдоогүй олон жишээ байна. Ингээд доор зарим нэгээс нь дурдая.


Занабазар бурхан Бээжинд 26.3 тэрбум төгрөгөөр зарагдлаа

БНХАУ-ын нийслэл дэх Бээжингийн олон улсын зочид буудал (Beijing international ho­tel)-д манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл болох Занабазар бурхныг дуудлагаар худалдсан мэдээ өнгөрсөн онд гарч байв. Дуудлага худалдаанд 52 см өндөр, суурийнх нь өргөн 37 см хэмжээтэй хүрэл цутгамлыг алтдаж шарсан анхдугаар Богд Занабазар бурхныг оруулан худалдсан байна.  Бурхныг худалдахаас найм хоногийн өмнө ард түмэн, төр засаг, БСШУСЯ-ныханд мэдээлэл хүргэсэн ч хятадууд 73 сая 25 мянган юаниар борлууллаа. Америк долларт шилжүүлбэл 11 сая 410 мянга, төгрөгт шилжүүлбэл 26 тэрбум 289 саяар зарагджээ.

Бээжинд буй эх сурвалжийн мэдээлснээр дуудлага худалдаа дээр дурдсан зочид буудлаас гадна өөр хоёр газарт явагдсан бөгөөд нийтэд мэдээлээгүй хоёр газрынх нь нэгэнд манай бурхныг борлуулсан гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 45 сая юаниас эхэлж дуудаад өмнөд хөршийн нэгэн иргэн дээрх үнээр авсан аж.Харьд худалдаж буй түүх, соёл, археологи, палеонтологийн хосгүй үнэт бүтээлүүдийн талаар хэвлэлийнхэн тухай бүрт нь мэдээлдэг ч төр засгийнхан, тэр дундаа соёл, боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ганц ч үг ган хийлгүй өнгөрч байна.

Монголын 500 жилийн тэртээх түүхийн "гэрч" бас л зарагдав

Манай түүх, соёлын бас л үнэтэй өв Хятадад зарагдаж байв. Бээжинд жил бүр болдог Бао Лигийн хаврын дуудлага худалдаагаар одоогоос гурван жилийн өмнө “Монголын уул, усны зураг” нэртэй газрын зургийг 80 сая юаниас эхлэн дуудаж, зарсан билээ. Манай улсын 500 жилийн тэртээх түүхийн гэрч болсон Монголын газрын зураг байв. Энэ зурагт тухайн үеийн Торгоны замыг дүрсэлсэн байсан гэдэг. Өдгөө “Дундад зууны дэлхийн газрын зураг” гэж нэрийг нь өөрчлөөд буй эл зургийг 1930-аад онд Японы Киото хотын “Фүжисаи Юрикан” гэх алдартай хувийн музейд хадгалж байгаад 2002 онд Бээжинд авчирсан түүхтэй. Энэ мэтээр өмнөд хөршид маань манай улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, дурсгалуудыг үнэ хаялцан наймаалцаж байхад бид харж суусаар л байх уу.


Шанхын хийдээс алтадмал бурхад алдагдав

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Баруун хүрээ буюу Шанхын хийдээс эртний түүх соёлын ховор дурсгалт бүтээл болсон бурхад алдагдсан юм. Тус хүрээнээс түүхийн дурсгалт бүтээл алдагдсан тохиолдол ганц энэ биш гэнэ. Өмнө нь Өндөр гэгээн Г.Занабазарын урласан алтадмал бурхад удаа дараа алдагдаж байсан аж. Энэ удаад Шанхын хийдээс 14 см өндөртэй алтадмал Ногоон, Цагаан Дарь-Эх, 42 см өндөр, арав гаруй сая төгрөгийн үнэтэй алтан шармал Махгал бурхан алдагдсан байв. Эдгээр бурхад нь бүгд Соёлын өвийн төвд бүртгэлтэй байжээ

Жанжин Чойрын хийдийн шүтээн хулгайлагдсан нь...

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байрлах Жанжин Чойрын хийдийн гол шүтээн бас л алдагдсан юм. Энэ хийдийн гол шүтээн нь Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл байсан аж. Түүхийн үнэ цэнийн хувьд аугаа энэ бүтээл хулгайлагдаж байв. Азаар хулгайлсан этгээдүүдийг даруй баривчилсан байдаг. Хачирхалтай нь хулгай хийсэн этгээд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан гэдэг. Мань эр хэсэг нөхдүүдийн хамт гол шүтээний ижлийг Хятадад дуурайлган хийлгээд сольж тавих гэж байгаад баригдсан байдаг. Энэ хэргийг номын хүч, сэтгэлийн дуудлагаараа тус хийдийн хамба лам илрүүлжээ. Хэрэг гарахын шөнө хамба ламын зүүдэнд хулгайч этгээдүүдийн үйлдэл орж ирсэн гэдэг. Ингээд тэднийг хэрэг хийх үед барьсан түүхтэй. Тэгээгүй байсан бол өнөөдөр хийдийн гол шүтээн Хятадын нутагт оччихсон байж мэдэх л юм.

 

Түүхэн бунхны олдворуудад хяналт алга

Монгол оронд хүн үүссэн гэсэн зарим эрдэмтдийн таамаг бий. Тэр ч утгаараа манай улс түүх дурсгалын асар их баялагтай орон. Хорин нэгэн аймаг, тэдгээрийн бараг сум болгонд эртний хаад ноёдын булш бунхан байдаг билээ. Эдгээр бунхануудын заримыг Соёлын өвдөө бүртгэж амжаагүй байхад л олз хайгсад аль хэдийнээ ухаад алга болсоор байна. Үүний  нэгэн жишээ бол Өмнөговь аймгийн Номгон сумын булшнууд юм. Тус суманд байдаг бүх булш бунхан өдгөө тоногдсон байна. Алтны Нинжа нар бие, биеэсээ өрсөн тэрхүү булшнуудыг тонож дуусгажээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар энэ нутагт эртний хаадын үнэт ховор эдлэлүүд их байх магадлалтай. Мөн ингэж ихээр ухаж тоносныг бодоход үнэд хүрэх эдлэлүүд их байсан нь илт гэж байв. Энэ мэтээр түүхийн үнэт олдвороо хараа хяналтгүйгээр хаявал Монголын түүхэнд цэг тавигдахад ойрхон болжээ.

 

Щвейцарьт Монголын түүх соёлын хосгүй үнэт өв худалдаалагдсан нь


Урд хөршрүү л зөвхөн худалдаалагддаг байсан эдлэлүүдийг өдгөө тив дамнуулан наймаалдаг болжээ. Түүний нэгэн жишээ бол Щвейцарьт манай түүх соёлын хосгүй үнэт бүтээл 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл тархаж байв. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлье. Щвейцарийн Цюрих хотноо Монголын түүх соёлын үнэт бүтээл болох алтан шармал бурхад, мөнгөн ваар, гvц, хонх, дамрыг дуудлагаар худалдсан байна. Тус улсын дуудлага худалдааны "Коллер аукшн” компанийнхан www.kollerauklionen.ch цахим хуудсанд Монголын гэсэн хаягтай, эртний уран дархчуудын арваад нэр төрлийн бүтээлийг худалдсан байх юм. Чухам ямар замаар Монголын эртний эдлэл, эд өлгийн зүйлс борлуулагдаж байгааг Соёлын өвийн төвөөс тодруулсан юм. Гэвч эдгээр байгууллагууд ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй байв. Энэ талаар УМБГ-ын албаны хүнээс тодруулахад "ЮНЕСКО-гоос манайд бурхан шашны холбоотой түүх дурсгал, соёлын үнэт бүтээл худалдаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгахад манай улсын алдагдсан түүх соёлын үнэт бүтээлийн жагсаалтад байхгүй юм билээ. Магадгүй хувиараа эртний эдлэл цуглуулагчид гадагш нь худалдсан байхыг үгүйсгэхгүй" хэмээн хэнэг ч үгүй хариулж байв. 
Хууль хяналтынхны хувьд тэр жагсаалт хамаатай болохоос биш яагаад, ямар замаар Монголын үнэт өв харийн оронд худалдаалагдаж буй нь хамаагүй бололтой. Энэ мэтээр манай түүх соёлын үнэт бүтээлүүд гадагшаа ил далд байдлаар "урссаар" байна. Тэдгээр бүтээлүүдийг эх оронд нь эргэж авчирдаггүй юмаа гэхэд тухайн байгаа газарт нь очиж Соёлын өвдөө бүртгэх боломжийг бүрдүүлмээр санагдана. Тэгэхгүй бол түүхийн үнэт бүтээлүүд он улирах тусам мартагдаж, нэг л мэдэхэд дуртай нэг нь дурын улсын сан хөмрөгт бүртгүүлэхгүй гэх газаргүй юм. Тэгвэл бидний түүх сарниж, түүхийн үнэт олдворууд маань тэр чигээрээ бусдын мэдэлд орох юм. Одоогоор манай улсын Соёлын өвийн тоон системд 21 мянга 300 гаруй түүхийн хосгүй үнэт бүтээл бүртгэгджээ. Тэдний багагүй хувь нь алдагдсан болохыг албаны хүн өгүүлж байна. Үндэсний түүх соёл, түүний үнэт өвөөр тухайн орны нүүр царайг тодорхойлдог гэдэг. Энэ утгаар нь аваад үзвэл Монгол Улсын нүүр царай ямархан харагдах бол доо.

Соёлын өвийн үндэсний төвийн вэб хуудсанд тавигдсан байгаа алдагдсан үзмэрүүд

Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.
Зураг
Үзмэр олдоогүй ба Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргүн(202.179.25.100) 2017 оны 12 сарын 12

Монголын төрд шургалснаасаа хойш Монгол Улс , Монгол үндэстний эрх ашгийн эсрэг бодлого явуулж байгаа Хятадын гар хөл бологч м. энхболд ( бидний утаа, өмхий агаараар амьсгалж, олноороо хальтирч унан бэртэж байгаагийн гол БУРУУТАН нь энэ этгээд !) түүний тойрон хүрээлэгчдийг Монголын төрөөс зайлуулаагүй цагт улс, орноо чалдах нь!!!

0  |  0
зочин(122.201.21.212) 2017 оны 12 сарын 06

Ядаж зургийг нь харах юмсан. Баруун мөрөн дээрээ тогосны өд тогтоосон яг ийм хэмжээтэй завилж суусан Өндөр гэгээний алтадмал хөөмөл бурхан гэрт минь байдаг байсан. 90 оны дундуур алга болсон.

0  |  0
Зочин(103.26.192.43) 2017 оны 12 сарын 06

Музейн ажилчид нь өөрсдөө хулгайлж , сүлжээндээ өгдөг байх. Жирийн бид ямар мэдэх биш.

0  |  0
MONGOL EX(69.34.145.80) 2017 оны 12 сарын 06

XAMGIIN SONIRXOLTOI NI DANDAA XUJAA NAR ZARAAD BGAAG YU GEJ OILGOX UU ENXBOLD UIX-IIN DARGANTSAR AA!!!

0  |  0
zochin(103.26.193.98) 2017 оны 12 сарын 05

Ertnii edlel zardag ulsuudiin l hiij bgz ajil

0  |  0
Зочин(103.26.194.76) 2017 оны 12 сарын 05

Энэ муу юм огт биш. Харин ч сайн. Гүй тэр жалгын мухарт нэг муу өмхөрч дуусч буй хийд дотор энэ үнэт эрдэнэ байж байвал хэн тоох юм бэ? Тэртэй тэргүй хэзээ нэгэн цагт эдгээр бүтээлийг тэнгэр заяат, Чингисийн үр ач, эх оронч монгол иргэн гадныханд ашиг харж худалдахдаа л худалдана. Одоо, жилийн дараа, 50 жилийн хойно гээд ялгаа юу байна аа? Харин ингэснээрээ уг бүтээлүүд дэлхийн нийтийн сонорт хүрч монголын түүх дурсгалын эд өлгүүдийг сурталчлах юм. Үүн шиг сайн юм гэж үгүй. Хамгийн гол нь тэр зарсан, давуулсан нөхрийг тодруулж түүнд унах хувиас нь татвараа ав. Үүнийг тагнуулынханд даалга.

0  |  0
зочин(202.9.41.170) 2017 оны 12 сарын 05

Төрийн томчууд нь орд газраа хулгайлаад, жирийн хулгайч нь түүх соёлын дурсгалт зүйлээ хулгайлаад бүгдийг гадагш гаргаж, утаа угаарт улсын нийслэл нь умбаж, унасан эдийн засгаа татах гэж өр зээл нэмэгдсээр, ардчилалаа хий хоосон магтсаар 27 жилийг өнгөрөөв. Төрийн эрх мэдэл үл бүтэх этгээдийн гарт ээлжлэн орсоор ард олон ядуурсаар нь бодит үнэн, хэний ч нүдэнд илт байна.

0  |  0
M(103.229.120.166) 2017 оны 12 сарын 05

eldew busiin tuwd soyol shashintai holbootoi eldew busiin hog garj baiwal taarna bidend yamar hergtei ym haha

0  |  0
ган(103.212.118.230) 2017 оны 12 сарын 05

Манайхаас алдагдсан эд зүйлс байна гээд ОУ-ын шүүхэд хандаж болдоггүй юм байх даа

0  |  0
Зочин(122.201.21.66) 2017 оны 12 сарын 05

Хуультай засагтай улс бол үлэг гүрвэлийн яс америкаас авчирч шоудаж бхаар хэзээ хаагуур ямар замаар гарсныг эхлээд шалгах блаа. Үлэг гүрвэл үнэт олдворууд өөрсдөө нисээд гараагүй нь тодорхой.

0  |  0
mgl(202.9.40.215) 2017 оны 12 сарын 05

mungunii tuluu yu ch hiihees butsahgui bolson. tur zasag gej algadaa. dan husdag uls l baina.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 05

mash hatuu shiitgeh heregtei, mongoliin tyyhen ov , soeliin zuil hulgaich hymyysiin aminaas ynetei gedgiig haruulah estoi, busad orond gadaad gargasan baisanch olj avch, gemt heregteng nasaar ni horidog um baina lee !!!!! Nogoo tagnuuliinhan, huiliinhan haana baidag um be, esvel bas hamtarch hulgaid orolzdog umuu ??!!!!

0  |  0
Зочин(103.10.22.54) 2017 оны 12 сарын 05

Нөгөө алдарт тагнуулч Хурцыг энэ асуудлаар нэн даруй шалгаж эхлэх ёстой... Яагаад гэвэл тэр нөхөрт Монголын баахан үнэт ховор эд зүйл яаж очсон нь цагдаа, тагнуул шалгах учиртай...

0  |  0
Top