Г.Жавзандулам: Үгээр илэрхийлэшгүй аз жаргалыг мэдэрч байна

Тиймээ, энэ бол зүрхний төрөлхийн эмгэг өвчинтэй гэсэн оноштойгоор тун саяхан хилийн чанадыг зорьж байсан хүүхдийн аав, ээжийн чин  сэтгэлийн үг юм.  Тэд өнгөрөгч Бямба гарагт эмчилгээ нь амжилттай болоод эх орондоо ирлээ. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилэхээр болсон. Өнгөрөгч 10 дугаар сарын эхээр 14 хүүхэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол удалгүй дахин 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт  Бээжин хотыг зорин амжилттай эмчлүүлээд ирсэн. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгнийх нь зардлыг төсөл хэрэгжүүлж буй байгууллагууд 100 хувь хариуцсан юм. БНХАУ-аас ирсэн эмч нар манай улсын эмч нарын багтай хамтран Шастины нэрэмжит III эмнэлгийн хяналтад байж, эмчилгээ хийлгэдэг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгосон. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй болон амьжиргааны төвшин тааруу гэсэн үзүүлэлтийг ч чухалчилжээ.  Эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн бага нь дөрвөн сартай, том нь 12 настай юм.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 66.181.184.165 ]      |     12-р сарын 05 -нд, 13:17 минутанд

Манай эмч нар энэ хагалгааг хийж чаддаггүй юм уу ?