Үхлийн тунгаар амьсгалж байгаа үр хүүхдүүдээ өвлийн цагт амрааж байя, Боловсролын сайд аа!

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Тийм ээ, улаанбаатарчууд бид үхлийн тунгаар амьсгалж байна. Өтгөн хар утаанд агуулагдсан хорт бодисоор үр хүүхэд минь "угжигдаж" байна. Бид өдөр өдрөөр  үхэж байна. Үүнийгээ мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг үл тоож, мэдэрсэн хэрнээ мэдрээгүй юм шиг хэнэггүйтэж байгаагаа бодохоос ой гутам. Гуниж гутарлаа гээд асуудал даанч шийдэгдэхгүй. Халаглаж хараалаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Харин өөрсдөөсөө эхлэн өчүүхэн ч гэсэн утаатай тэмцэцгээе. Тэр тэмцлийн хамгийн бодит хэлбэр "Маск зүүх" гэдэг нь маш ойлгомжтой биз ээ.

Түүгээр зогсохгүй төр засгийн хэмжээнд бодитой тэмцмээр байна. Гэхдээ тэмцэл нэрээр тэрбум тэрбумаар утааны эсрэг төсөв батлаад, түүнийгээ албан тушаалтнууд хувааж халааслахыг зогсооё. Харин үүний оронд хамгийн бодитой бас хэрэгжүүлж болох бодлогын арга хэмжээг төрөөс нэг ч төгрөгийн төсөв батлахгүйгээр хэрэгжүүлж болмоор санагдана. Тэр нь өвлийн улиралд сурагчдыг амрааж, хаврын улиралд хичээллүүлэх. Хэрэгжүүлж болохгүй, хийх боломжгүй зүйл энэ огтхон ч биш. Хэрвээ хүүхдүүд өвлийн улиралд амардаг болчихвол өглөөний  өтгөн хар утаа, оройны хоолой цоргим гашуун хар утаанд хордох нь арай л бага. Боломж бололцоотой нэг хэсэг нь хөдөө орон нутаг руу ч явж болмоор. Эцсийн эцэст эрүүл мэнд л чухал шүү дээ.

Сурагчдын өвлийн амралтын хугацаа хэтэрхий богино байгаа талаар эцэг, эхчүүд бухимдаж байна

 

Сурагчдын амрах хуваарьтай танилц:

Нийслэл

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амарна.
  • VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
  • III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
  • VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

 

Хөдөө орон нутаг.

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
  • VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Гуравдугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт нэг долоо хоног үргэлжилнэ.

Гуравдугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /Бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна.

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
  • III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
  • VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej(103.57.92.19) 2017 оны 12 сарын 07

Amraltiin xugatcaag zoxitcuulax ni zuitei shu! Minii xuuxed owliin ulirald 4-5 udaa owdoj zarimdaa bur tarilga xiilgedeg. Xuuxdee uridchilan sergiilex arga xemjee awch bootciilson ch tomuugiin degdeltend yalt ch ugui ortdog.Surguuli tcetcerlegiin xuuxduud owoljingoo l xaniadtai gurguuli tcetcerleguud bie biendee xaldwar taraax golomt bolj bna. Em taria xichneen unetei bilee, xuuxdiin eruul mend owliin ulirald setgel zowooison asuudal bolood bna.

0  |  0
Ббб(139.5.216.245) 2017 оны 12 сарын 06

3 -р улирлын амралтыг бүр болиулаад цагаан сараар долоо хоног амраагаад болох байхаа.хавар дулаарчихсан хойно утаа багасна

0  |  0
ыуж(103.11.195.34) 2017 оны 12 сарын 06

Боловсролын сайд олгой толгойтой . бүх юмаа хийгээд дууссан ид амьдралыг мэдэхгүй төгцөг.Залуучууд бид өглөө өдөргүй хүүхдээ зөөж ажлаа амжуулж амьдарч байна. Гэтэл энэ боловсролын бодлого гэж байхгүй. Лу Гантөмөр сайд байхдаа 1 сар амраадаг байлаа. яг утааны үеэр. МАН-ы сайд тэнэг байна.

0  |  0
Suragch(95.222.28.173) 2017 оны 12 сарын 06

Heregjvvlehed bolohgvi vm bhgvi sanaa bnaa demjeereeeeeeeeeeeeeeee

0  |  0
Иргэн(66.181.185.116) 2017 оны 12 сарын 05

Энэ талаар ярих цаг нь болсон шүү, Боловсолын систем ээ эргээд нэг хараач ээ, хойч үедээ арай л дэндүү хатуу хандаж байна, Дэлхийн хамгийн хүйтэн, агаарын бохирдолтой хотод амьдарч байгаа хүүхдүүд ээ бодох хэрэгтэй, Энэ сурах бичгийг нь ядаж улирал улиралд үзэх хэмжээгээр нь хамгийн хөнгөн цаасаар хэвлэж өгөөч, /номын зургийг чухал тайлбарлах шаарлагатай үед л тусгах нь зөв түүнээс олон хэрэггүй зураг нь номын хуудас нэмэхээс хэтрэхгүй байна, Энэ асуудлыг холбогдох сайд, дарга, яам, бодлогын нөхдүүд анхаараарай, Ээлж өнгөрөөх төдийд ажиллахаа болиооч ээ

0  |  0
зочин(66.181.172.124) 2017 оны 12 сарын 05

Бага ангийн хичээлүүдийг багцлаж оруулах нь дээр. Нуршуу агуулгатай , хуучин аргазүйтэй , сурах бичиг нь авах юм байхгүй ийм л нэг сургалт явж байна даа өвлийн улирлын амралтыг сунгахад нэг их буруудаад байх юм байхгүй дээ 1-р хороололын сургуулиуд арай л утаатай байнаа

0  |  0
зочин(202.179.24.17) 2017 оны 12 сарын 05

Тэгээд Утаанаас ингэж байна гээд Хаврын хайлган цагаар Зуны дэлгэр цаг үеэр Багачуулаа Сургуулын чийгтэй байшинд Багачуулаа хориод Томчуул нь өөрснөө Агаар салхинд гарсан шигээ аан Зун Хавар хичээллээ гээд Утаанаас холдож чадахгүйн ойлгомжтой шүү дээ

0  |  0
иргэн(202.21.106.163) 2017 оны 12 сарын 05

1,2-р сард өглөө,оройны харанхуйд хүүхдүүд даарч,айж л ирцгээх юм. Амралтын хугацааг нь зохицуулахад буруудахгүй байх. УТАА УГААР, ХАЛЬТИРГАА,ХҮЙТРЭЛТ ч хэцүү байна даа. Бидний багад хүйтэн , хальтиргаатай ч гэсэн АГААР нь цэвэрхэн , хол ойрын юм харагддаг сайхан байжээ. Ирээдүйн үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг АНХААРАХ нь хэрэгтэй байх.

0  |  0
Хааро(202.9.42.2) 2017 оны 12 сарын 05

Хүүхдүүдийг

0  |  0
Кккхммм(202.9.42.2) 2017 оны 12 сарын 05

Энэ муухай ханиадны дэгдэлт, агаарын бохирдол, хэт хүйтэн цаг гээд юм юм давхацсан 12, 1 сард хүүрдүүдийг 3 долоо хоногоор амрааж баймаар бн, хальтиргаа гулгаа харанхуй өглөө гээд хасах 35 хэм гээд аймаар аймаар

0  |  0
b(66.181.168.8) 2017 оны 12 сарын 05

zuv shuu, yalanguya baga angiin huudhuudiig uvul urt hugatsaagaar amruulah heregtei

0  |  0
Top