Малаа тоолуулаагүй малчныг 100 мянгаар торгоно

 Жилийн эцсийн мал тооллогыг Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/688 тоот захирамжаар тооллогын бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаар ахлуулан байгуулсан бэлтгэл ажлаа хангажээ.

Мал, тэжээвэр амьтдын тооллогыг сумын Засаг даргын захирамжаар байгуулсан тооллогын комисс малчдын хотонд очиж газар дээр нь гүйцэтгэх юм. Тооллогоос зайлсхийсэн, эсхүл тооллогод хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ.  

Тус аймаг 2016 оны жилийн эцсийн тооллогоор түүхэндээ хамгийн олон буюу 4933 толгой тэмээ, 85779 толгой адуу, 155615 толгой үхэр, 937710 толгой хонь, 983314 ямаа, нийтдээ 2167351 толгой мал тоолуулсан дүн гарчээ.

Л.Зул

www.zindaa

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )