БИЧИГ БАРИМТЫГ НЬ ГАЛДАА ӨРГӨЧИХ ГЭЖ ЗӨВЛӨСӨН ГЭДЭГ

 

Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч, хуучнаар БНМАУ, ЗХУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг танихгүй, мэдэхгүй монгол хүн үгүй. Тэртээх 1947.12.05-ны өдөр талын малчны хөвгүүн болж мэндэлсэн тэрбээр өдгөө 70 насныхаа ойтой золгож байгаа юм. Түүний нэгэн шинэ  ярилцлагын уншигч танд хүргэе.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Хэр эрх танхи хүү байв?

-Би айлын ууган хүү, есөн дүүтэй. Тиймээс дүү нараа өсгөж өндийлгөхөд аав ээждээ туслахаас эхлээд нэлээд хариуцлагатай “ажил” шиг байгаа юм. Манай аав, ээж аль аль нь айлын өргөмөл хүүхдүүд. Тэгэхээр би дөрвөн эмээ, дөрвөн өвөөд эрхэлж, олон гэрийн дунд явсан, том том юм ярьсан ийм л хүү байж. Мэдээж жаахан томроод, дүү нар гараад ирэхээр том хүүгийн ажил үүргийн хуваарь тодорхой болно шүү дээ. Би багаасаа хурдны морь унасан. Бас даага шүдлэн сургана, адуу маналцаж хононо, хурдны морь уялцана гэх зэргээр хийх ажил юу эс мундах вэ. Одоо цагт хүүхдүүдэд ахадмаар ажил санагдавч бидний үед өдөр тутмын л ажил байлаа, энэ ажилдаа түүртэхгүй өссөн. ”Адуу мал нь бүрэн байгаа эсэх нь миний хүүгийн ирж байгаа байдлаас төвөггүй мэдэгддэг. Дуутай шуутай, цог золбоотой ирвэл адуу бүрэн, дуу муутайхан, уравгар харагдвал адууныхаа хагасыг алдчихсан байдаг” гэж ээж минь дурсдаг байж билээ.

-Тэр үеийн малчид үр хүүхдүүдээ аль болох дэргэдээ байлгаж, мал маллуулах сонирхолтой, сургууль соёлын мөр хөөлгөх дургүй талдаа байсан гэдэг. Та ч бас малчны хүү...?

-Нээрээ л тийм байсан цаг үе. Миний аав ээж хоёулаа дөрөвдүгээр ангийн боловсролтой, бичиг үсэг тайлагдсан, ясны хөдөөний хүмүүс. Хөдөө орон нутгаас илүү сайхан газар, илүү тансаг амьдрал хаана ч байхгүй гэж боддог. Энэ үзэл бодолдоо үнэнч явсаар хорвоог элээсэн дээ. Хүн бүр өөрийнхөө аав ээжийг хүний дээд, бусдаас илүү гэж боддог байх, би ч ялгаагүй. Ховорхон хувь заяагаар энэ хүмүүсийн үр хүүхэд нь болж, сайхан цагт өсч өндийж, мэргэжил боловсрол эзэмшин хүний дайтай амьдарч явна. Аав ээж маань сургуульд сурч 10 жилийн боловсрол эзэмшихийг дэмждэг байсан. Мэдээж бичиг үсэгтэй болгохыг бодоо биз. Ингээд л бага, дунд сургууль дүүргэсэн. Дараа нь цэргийн албанд мордлоо.
Тэгээд сургууль соёлын мөр хөөж Орос орныг зорьсон. Ирээд удалгүй дахиад л Орос руу сургуульд явах болсон. Харин тэр үед аав ээж маань нэлээд дургүй байсан.т “Одоо болимоор юм, хэчнээн явдаг юм, нутаг орондоо байгаасай” гээд л... Тэгээд ээж минь бригадын дарга хийдэг төрсөн ахдаа “Өнөөх чинь дахиад л сургуульд явах юм гэнэ” гэж л дээ. Нагац маань ч “Болиул, одоо юу хийдэг юм, явуулахгүй талаас нь арга хэмжээ ав, цаад нөхөрт чинь ямар нэгэн бичиг баримт байж л таарна, тэрийг нь олж аваад галдаа өргөчих, тэгээд л боллоо” гэж зөвлөсөн гэдэг.

-Тэр үед “халдлага”-д өртчихөөгүй биз дээ. Ямар сургуульд явах гэж байсан юм бэ?

-ЗХУ-ын Агаарын цэргийн инженерийн академид шалгалт өгч тэнцээд явах гэж байсан үе, 1970-аад он юм даа. Миний муу ээж тэгэхгүй л дээ. Ямар хэцүү юм долоо, найман настайгаасаа эхлээд л сургууль соёлд явлаа, дуусдаггүй юм байхдаа гээд л явуулсан. Ер нь тухайн үед аав ээжүүд хүүхдүүдээ болж л өгвөл хажуудаа байлгах юмсан гэдэг байж. Тэр тусмаа эрэгтэй хүүхдүүдээ. Товчхондоо миний дээр ярьсанчлан хөдөө нутаг сайхан гэдэг тэр итгэлийн илрэл юм даа.

-Эрдэм боловсролоос илүү эцэг эхээс олсон суурь хүмүүжил гэдэг нэлээд чухал санагддаг. Аав, ээжийн сургаал, тэднээсээ өвлөж үлдсэн таны ясны мөн чанар юу вэ?

-Монголын ард түмэн мундаг ёс уламжлалтай, ухаантай ард түмэн. Нэг сүрхий үг байдаг даа. Номын номоос хүний ном гэж. Номын номыг бол сурч болдог. Харин хүний номонд суралцаж байж хүн төлөвшиж, хүн болдог. Ижий, аав минь намайг даруухан байхыг сургаж хүмүүжүүлжээ гэж би баярлаж явдаг юм. Орчин үед хүмүүс өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэснээрээ бусдаас онцгойрох гэж айхтар тэмүүлдэг болж. Тэгэх шаардлагагүй гэдэг хүмүүжлээр хүмүүжсэн хүн, би. Тэгээд ч даруухан байх шиг өөрт амар зүйл хаа байхав. Үүнтэй миний дотны найз Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн санал нийлдэггүй юм. Даруухан байх дэмий. Хүн иртэй, цог золбоотой байх ёстой, үгүй бол баасны хутга болно гэж зүйрлэж хэлдэг л дээ.
Би хоёр сайхан монгол эрийг дэмжиж, нөхөрлөдөг. Нэг нь Б.Лхагвасүрэн, нөгөө нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров. Энэ хоёр маань их ухаантай. Ухаан, авьяас нь хосолсон хүмүүс их содон болдог юм байна. Сайхан үг хэлнэ, сайхан ойлголтуудыг гаргаад ирнэ. Тухайлбал, Жааяа нэг нэвтрүүлэгт оролцож байхдаа “Агуу хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Өдөр бүр агуу байж чаддаг хүнийг л хэлэх байх даа” гэж хариулж байгаа юм. Тэрнээс өөрөөр яаж хэлэх вэ. Яг л Жааяагийн хэлсэн шиг эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болоосой, болж өгвөл агуу хүн байгаасай, найз нөхөддөө үлгэр жишээ, туг нь болж яваасай гэж боддог байх. Би ч тийм л хүмүүжлээр өссөн. Юу олж авсан нь миний чадвар, юу орхигдуулсан нь миний муугийнх байх аа. Би хоёр хүүтэй. Тэд маань ч даруухан байх зарчмаар хүмүүжсэн. Аль нь ч чих халууцуулж, нүүр улайлгадаггүй ээ. Энд миний хувь нэмэр бий л байх.

-Урлаг, соёлын салбарын томоохон төлөөлөгч хоёр эрхмийг дэмжиж, нөхөрлөдөг гэж дурдлаа. Ер нь нөхөрлөл гэдгийг та юу гэж тайлбарлах вэ. Өөрөө хэр нөхөрсөг хүн бэ?

-Бие биеэ түшиж, нөмөрлөж, бие биедээ үлгэр жишээ болж явах л нөхөрлөл юм уу даа. Зөв байхын дийлэнх хувь нь нөхрөөс шалтгаалдаг. Тухайн хүний хэн бэ гэдгийг мэдэхийн тулд нөхрийг нь хар гэдэг сайхан үг байдаг шүү дээ. Олон сайхан найз надад бий.

-Тэдний дотор сансрын хотхон, сансрын тойрогт хамт байсан орос нөхөд тань багтах нь гарцаагүй. Тэдэнтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Оддын хотхонд хамт амьдарч, нэг зорилгын төлөө явж байсан болохоор бид сайхан найзууд. В.В.Горбатко, В.А.Жанибеков, В.Коваленко, В.Савиных гээд бүгд монголд олон удаа ирсэн. Маш сайхан тулхтай хүмүүс. В.А.Жанибековыг би урт наслах байх гэж боддог. Аав нь 1917 оны 11 дүгээр сарын долоонд төрсөн, нэг ёсондоо Октябрын хувьсгалтай нас чацуу хүн одоо ч эрүүл саруул амьдарч байгаа. Энэ сарын долоонд аавынхаа 100 насны ойг тэмдэглэхээр Ташкент явах гэж байгаа тухайгаа ярьж байна лээ.

-Монгол, Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг хоёр улсын түүхэнд тодоос тод мөрийг үлдээсэн үйл явдал болсон. Энэ тухай та дурсамж дэлгээч. Мартах учиргүй үйл явдал ч цаг хугацааны эрхээр хүүхэд залуусаас нэлээд холдоод байна шүү дээ... ?

-Таньтай санал нийлж байна. Цагийн эрхээр энэ үйл явдал биднээс ч нэлээд холдоод байх шиг. Тэгэхээр өнөөгийн хүүхэд багачуудыг буруутгах аргагүй юм. Ер нь аливаа үйл явдал тухайн цаг үедээ л байдаг. Сансрын хамтарсан нислэгийг харж, энэ тухай чих тавин сонсож, баясан хөөрөлдөж, тухайн цаг үеийн уур амьсгалыг бодитоор мэдэрсэн хүмүүс бол одоо 50-иас дээш насныхан байгаа юм. Тавь орчим насны хүмүүсээс 1981.03.22-нд юу тохиосон бэ гэвэл монгол хүн анх сансарт ниссэн өдөр гэж шууд хариулна. Тэр өдөр тийм зүйлүүд хийсэн, бас тийм үйл явдал болсон гэх мэтээр бүх зүйлээ санана. Тэр үед сансрын нислэг гэдэг хүмүүст шинэ, сонин, гайхалтай, сансрын нисэгчийн тоо цөөхөн, 100 дотор эргэлдэж байсан үе. Одоо бол өөр, таваас зургаан зуун хүн сансарт нисчихлээ, өдөр тутмын ажил шиг л болж. Шинжлэх ухаан тэлж байна, техник технологи өндөр түвшинд хүрсэн байна, аргагүй дээ.


-Сансрын хамтарсан нислэгийн багт багтана гэдэг нэг талаасаа аз завшаан юм шиг боловч нөгөө талаасаа асар их шалгуур, нарийн шүүлтүүрээр орсон нь мэдээж... ?

-Яагаад би сансарт нисэхээр шилэгдэж сонгогдсон юм бол гээд одоо эргээд бодоход их олон зүйл нөлөөлжээ гэж бодогддог. Нэгдүгээрт, залуу, эрүүл байж. Биднийг үзэж байсан орос эмч миний нүдний угийг дурандаж харчихаад ийм нүд байхгүй дээ. Хэрэв зав чөлөө байдаг бол оюутнууддаа харуулах юмсан гэж хэлж билээ. Энэ мэт сайхан эрүүл мэндийг эцэг эх, эх нутаг, эрүүл агаар, өсч өндийсөн орчин минь бий болгожээ гэж бахархдаг. Хоёрдугаарт, миний төгссөн сургууль нөлөөлсөн. Москва хот дахь Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн инженерийн академийг Зөвлөлтийн анхны сансрын нисэгчид бүгд төгссөн байдаг юм. Гуравдугаарт, цэргийн хүн, Зэвсэгт хүчний төлөөлөгч гэдэг утгаар нь намайг сонгосон. Мөн биднийг Оддын хотхонд гурван жил байхад их олон нүд ажиглаж, энэ хэн бэ гэдгийг харжээ гэдгийг хожим нь мэдэрсэн.

-Сансрын тойрог замд өнгөрүүлсэн өдрүүдийг эргээд дурсвал?

-Биднээс 10 хоногийн өмнө В.Коваленко, В.Савиных хоёр “Союз” хөлгөөр сансарт нисч, “Салют-6” станц дээр ажилласан. Арваннэг дэх хоног дээр нь бид очиж залгалт хийгээд, хөлгийн бүхээгт ороод найм хоног ажилласан. Ер нь юм гэдэг чинь сэтгэлд нийцээд, юм хиймээр хүсэл төрөөд, бие маань ямар ч зовиургүй хөнгөн байгаа нөхцөлд цаг хугацаа амархан өнгөрдөг. Дотор муухайраад л, бөөлжис цутгаад хөдөлж болохгүй бол найм хоногийг өнгөрөөнө гэдэг хэцүү. Миний хувьд их л амархан өнгөрсөн. Эрдэм шинжилгээний ажил, хөтөлбөр маань шахуу, тэр бүгдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх юмсан гэдгээс өөр сэтгэл зовинох юм байгаагүй ээ. Энэ бол монгол хүний чанар байсан байх. Морин дэл дээр өссөн хүн гэдэг чинь үргэлж тэнцвэрийн дасгал хийж байсан хүнтэй ижил. Өссөн төрсөн орчин, хүнс, хэрэглээ гээд монгол ахуй цаанаасаа монгол хүний бие организмыг аливаад зохицох чадвар сайтай, тэвчээр хатуужилтай болгодог гэж боддог.

-Сансрын уудмаас эргээд ирэх тэр агшин үгээр хэлэхийн аргагүй байсан биз?

-Сансарт нисэхээс хүнд. Гучин хэдтэй жирийн л нэг залуу түмний анхааралд орж, радио, телевизийн дуран авиа бүгд над дээр төвлөрөөд л хэцүү байсан. Өчнөөн олон уулзалтад оролцож үг хэлнэ гэдэг амаргүй шүү дээ. Гэхдээ намайг харж байгаа харц болгон бахархал, сайн сайхныг хүссэн сэтгэлийг илэрхийлдэг байснаас биш өөлж гоочилж харсан харц нэг ч байгаагүй. Нийгэм, цаг үе, хүмүүсийн чанар тийм сайхан байж. Одоо бол нэг алдартай хүн гараад ирлээ гэхэд дандаа сөрөг талаас нь харж, өө хайна. Монгол хүний мөс чанар жаахан доройтоод байх шиг. Тиймээс найз нөхөд, хамт олон, улс орон, байгаль дэлхийгээ хайрлая гэдэг сэтгэл хүн болгонд байгаасай гэж боддог. Өнөөдөр хэн дуртай нь газар ухаж байна. Алтыг нь аваад, авдрыг нь хаяв гэдэг л болоод байна. Миний өвөг дээдсийн нутаг гэж яагаад алтыг нь авч байхдаа авдрыг нь боддоггүй юм бэ. Овоолсон шороо, ухсан нүх, ус нь ширгэсэн хонхрыг яаж үр хойчдоо үлдээх юм бэ.
Хүний мөс чанар, ухамсар хүмүүжил яагаад богино хугацаанд мохож байна вэ, эрхгүй сэтгэл эмзэглүүлэх юм.

-Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Нэгнийхээ урд орох гэсэн атаархал, хөрөнгө мөнгөний төлөөх тэмцэл ийм болгож байна. Би л болж байвал боллоо гэдэг сэтгэлгээ давамгайлчихаж. Яаж үүнийг засах вэ гэх мэтээр төвөгтэй зүйл олон байна, гэхдээ тэр болгоныг яриад яахав ээ. Ер нь одоо цагт хүмүүс айж эмээхээ больжээ. Уг нь хүнд нэг эмээдэг зүйл байх ёстой. Ахмад хүн надад юу гэж хэлэх бол, ялангуяа хүүхэд байхад настай хүний дэргэд элдэв бусын юм ярьж, урдуур хойгуур нь гүйж болохгүй, энэ өвөөд нэг аятайхан харагдаж байгаад сайхан үг дуулчих юмсан гэж хичээдэг байлаа. Одоо харин настай хүнийг хоцрогдсон хөгшин гэж хардаг болж. За тэгээд эрх л яриад байхаас үүрэг хариуцлагын тухайд огт ярихгүй байна. Хүүхдэд хатуу үг хэлж болохгүй боллоо, хүүхдүүд хүртэл өөнтөгч болж өсч хүмүүжиж байна. Энэ бүхэн бидний үеийнхний өсч өндийсөн уламжлалтай нийцэхгүй л байгаа юм.
Социализмын үед багш, эцэг эхээсээ айж эмээдэг байсан. Ядаж л нам гэдэг зүйл хүмүүсийг айхтар хүмүүжүүлж байлаа, одоо тийм биш болжээ. Бид ардчилалд бэлтгэлгүй орсон. Өчнөөн хугацаагаар бэлтгэж, эрх, үүргээ ялгаж ойлгож байж задгай орчинд орох ёстой. Гэнэт хөлөөрөө толгой хийж болно оо гэдэг зарчимтай нийгэмд хөл тавьсан. Энэ бол зөвхөн нийгмийн харилцаанд байгаа зүйл биш, төр засгийн түвшинд ч газар авчихаад байна. УИХ-ын гишүүдийг хар даа. Бие биедээ яасан муухай үг хэлдэг юм бэ, манай нийгмийн шилэгдсэн хүмүүс ухаантай юм шүү дээ. Гэтэл нөгөө хэд маань дэндүү харамсалтай. Төр, танхим, сонгогчдоо үл хүндэтгэж, Төрийн сүлд, далбааныхаа өмнө ингэж аашилж байна, ийм л төртэй боллоо.

-Таныг төр түшилцэж байх үед арай өөр байсан байх... ?

-2000 оны Засгийн газар. Тэгэхэд юм бас ч гэж зарчимтай байж. Энэ олон лиценз тараагдаагүй, газрын доорх баялгаа хайрлая хамгаалъя гэсэн бодол засаг төрд байсан. Засаг төрдөө үнэнч хүмүүс байсан. Н.Энхбаяр даргын бүрдүүлсэн кабинет сайн ажиллаж байж. Түүний нэг жишээ нь Зэвсэгт хүчний төлөөлөл энхийг сахиулах ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн үндэс суурийг тавьсан. Тухайн үед би Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан төдийгүй, анхны энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэг рүү үдэн мордуулж байлаа. Иракт байдал үнэхээр хүнд байсан үе. Галын халуун цэг рүү цэргүүдээ явуулъя гэж хэлэхэд бэрх байсан. Харин тухайн үед анхны цэргийн ажиглагч нар, цэргийн багийн бие бүрэлдэхүүн маань хүлээсэн үүргээ нэр төртэй, өндөр хариуцлагатай гүйцэтгээд ирсэн. Үнэхээр чадалтай мундаг залуус явсан даа. Энэ цагаас хойш олон мянган залуус энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, дэлхийн цэрэг боллоо. Энэ ажлын эхлэлийг тавилцаж, гар бие оролцсоноороо бахархаж явдаг шүү.

-Дэлхийн халуун цэг рүү цэргүүдээ мордуулсан салбарын сайдын санаа сэтгэл тайван байгаагүй нь мэдээж... ?

-Засгийн газарт энэ салбарыг хариуцаж байгаагийн хувьд шийдвэртэй үг хэлэх хүний нэг байлаа. Тэгээд л явуулъя гэж шийдсэн. Н.Энхбаяр дарга маань ч шийдэмгий байсан, манай залуус ч дуртай явсан. Мэдээж янз янзын юм дуулдах вий гэж айх үе бишгүй. Үргэлж анхаарлаа хандуулдаг, аливаа зүйлд үргэлж бэлэн байлгахыг шаарддаг, эцэг эхчүүд, ар гэрийнхэнд нь холбоо барих боломжийг гаргах зэргээр ажиллаж байлаа. Сайхан залуус сонгож явуулсан, эх орон, төр засгийнхаа итгэлийг алдаагүй сайн яваад ирсэн. Үнэндээ бахархаж, омогшиж байлаа. Ер нь намайг Батлан хамгаалахын сайд байх үед юм, юмны эхлэл тавигдаж дээ. БХЯ, ЗХЖШ бүтэц орон тооны хувьд салсан, үүнтэй холбоотой хууль эрх зүйн олон бичиг баримтыг боловсруулах гээд олон ажлыг амжуулсан. Мэдэх мэдэхгүй юм их байсан ч хамтын хүчээр шийдвэрлэж, зөв зүйтэй алхамуудыг хийж байсан цаг үе.

-Тун удахгүй 70 насны тань ой тохиох гэж байна. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах тухайд тодруулаад яриагаа өндөрлөе...?

-Би их сайхан залуустай ажилладаг. Тэд маань зүгээр байж болохгүй ээ, тодорхой хэмжээнд тэмдэглэе гэдэг саналыг гаргасан юм. Далан насны маань ойг тохиолдуулан миний амьдралыг харуулсан баримтат кино хийж байна. Төрсөн өдрөөрөө гэр бүл, ах дүү, найз нөхөд, үе үед ажиллаж байсан бүх байгууллагуудынхаа удирдлагууд, нэг танхимд ажиллаж байсан зарим төлөөллийг урьж энэ ажил дээрээ хүлээн авалт хийх юм. БХЯ-наас ч гэсэн тодорхой ажлуудыг санаачилж байгаа. Миний төрсөн өдөр гэхээсээ илүү монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг хүүхэд залууст сэргээн сануулж, ач холбогдлыг нь ойлгуулах талаар багагүй арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Ахмад  Д.МЭНДБАЯР  / “Соёмбо “сонин /


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

G [ 103.229.122.231 ]      |     12-р сарын 07 -нд, 03:08 минутанд

Xvnii unaand daigdsan gaviytai xvn shvv oor gayigag n duulaagui ym bna a

beltreg [ 66.181.187.152 ]      |     12-р сарын 06 -нд, 03:30 минутанд

Xn.. Mongolchuud xoorox uman deeree l xoor.. Xvnii unaand garaa orgoj cuuj yawchaad...cancart niccen gene shvv...

Uur ymar chadal? [ 158.181.79.111 ]      |     12-р сарын 05 -нд, 22:32 минутанд

Sansart niseed, eh orniihoo neriig manduulj, ard tumnee bayarluulsan. Odoo yrij bgaa ni saihan l sonsogdoj bn. Ta nar ymar huniig niseh yostoi bsn gej bodood bn. Yag chadal gegee d bga a zuilee neg heleech. Unen ichmeer yum, negl medemhii chadaltai humuus, yumiig dandaa subjektiv harna. Ter sansriin nisgegchees huseed baiga chadlaa neg tailbarlaad uguuch nadad!

П [ 66.181.183.208 ]      |     12-р сарын 05 -нд, 16:23 минутанд

Чааваас даа мэдлэг боловорсолтой хүмүүс мэднэ дээ. Тухайн үеийн намын хүүхэлдэй болсон хүн.

9 [ 66.181.183.208 ]      |     12-р сарын 05 -нд, 16:18 минутанд

Ard tumnii dund neg onigoo bdg.. gar ni bituu huhurtdun buuj irsen. Geed..kkkk

mongol [ 98.228.96.94 ]      |     12-р сарын 05 -нд, 12:48 минутанд

aztai xun daxij mongol xun nisex xurtel ch zai bii Tsedenbal dargyn yed bid chuny uls oron xuby xun ch yalgaagyi zob yavj baij odoo bol xordson joom shig xaish xaishgaa budchin davxij yavna mongold xezee lider torox ch buu med ......

zochin [ 202.9.43.159 ]      |     12-р сарын 05 -нд, 08:08 минутанд

сайн сайхныг хүсье.

азтай хүн [ 202.21.106.151 ]      |     12-р сарын 05 -нд, 06:10 минутанд

азтай гэдэг үнэн.чадал тун тааруу.амин хувиа хичээсэн их бэртнгчин хүн л дээ.сайд хийх чадвар ч үгүй амьтан байсан.энэбиш Энхбаяртай зөрж хэрэлдээд хүчээр сайд болгож байв.Сансарт ниссэн нь малчин гарал нь шүү дээ.Аз эз юм даа.

МОНГОЛ [ 202.9.40.196 ] 12-р сарын 05 -нд, 11:05 минутанд

АТААРХУУ НОВШ ВЭ

L [ 66.181.183.208 ] 12-р сарын 05 -нд, 16:17 минутанд

Ene ataarhuu novsh geed bgaa baagii guree uuruu yu.

зочин [ 103.26.193.168 ]      |     12-р сарын 05 -нд, 05:24 минутанд

Айхтар чадалтай хүн биш ээ. Азтай л нөхөр. 70 нас тэмдэглэхийн оронд нислэгийн ойг тэмдэглэх нь ач тустай даа. Нэг хүний нас бол тоо. Улс түмнээс хагартлаа дэмжлэг авлаа даа.

МОНГОЛ [ 202.9.40.196 ] 12-р сарын 05 -нд, 11:06 минутанд

БАС НЭГ АТААРХУУ НОВШ

P [ 66.181.183.208 ] 12-р сарын 05 -нд, 16:15 минутанд

Unen dee.

Бугат П [ 66.181.160.96 ] 12-р сарын 06 -нд, 01:25 минутанд

ямар ч байсан Сансарт ниссэн үнэн нь Сайд байсан нь үнэн азтай одтой хүн анхдагч Булганчууд таниар бахрахдаг шүү танд сайн сайханыг хүсье

pyrvee [ 103.20.152.50 ] 12-р сарын 07 -нд, 07:02 минутанд

duguin ulsiin shigshee bagt Italichuud mergejliin tavan dugui beleglesnii negiig ni bi avna geseer bgaad avsaniig ni medeh yum bna 80-iad onii syyleer shyy dee Teriigee unaad l hotiin tuvuur gaihuulaad yavdag baij bilee Tav zurgaan myangan dollariin ynetei dugui Tegehed shigshee bagiin duguichid maani dugui ch ygyi olon ulsiin temtseend yavj chadahgyi l suuj baisiimdaa

pyrvee [ 103.20.152.50 ] 12-р сарын 07 -нд, 07:02 минутанд

duguin ulsiin shigshee bagt Italichuud mergejliin tavan dugui beleglesnii negiig ni bi avna geseer bgaad avsaniig ni medeh yum bna 80-iad onii syyleer shyy dee Teriigee unaad l hotiin tuvuur gaihuulaad yavdag baij bilee Tav zurgaan myangan dollariin ynetei dugui Tegehed shigshee bagiin duguichid maani dugui ch ygyi olon ulsiin temtseend yavj chadahgyi l suuj baisiimdaa

p [ 103.20.152.50 ] 12-р сарын 07 -нд, 07:04 минутанд

duguin ulsiin shigshee bagt Italichuud mergejliin tavan dugui beleglesnii negiig ni bi avna geseer bgaad avsaniig ni medeh yum bna 80-iad onii syyleer shyy dee Teriigee unaad l hotiin tuvuur gaihuulaad yavdag baij bilee Tav zurgaan myangan dollariin ynetei dugui Tegehed shigshee bagiin duguichid maani dugui ch ygyi olon ulsiin temtseend yavj chadahgyi l suuj baisiimdaa