Монголчууд нүүрсээ өндөр үнээр борлуулж эхэллээ

Монголчуудад Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг тонныг нь 71.5 ам.доллараар тооцож борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэх болсон байна. Энэ нь “Эрдэнэс-Таван толгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм. Мөн Цанхийн зүүн уурхайн нүүрсийг 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж эхэлсэн нь ч амжилтын мэдээнд онцлогдож байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК 2015 онд 4.2 сая , 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортлосон бол энэ онд нийт 11.5 сая тонныг экспортлож, “Чалко” компанид төлөх 76 сая ам.долларын үлдэгдэл өрийг ойрын хугацаанд буюу хоёр сарын дотор бүрэн төлж дуусна гэсэн таатай мэдээ байгаа юм.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Хайран юм [ 103.26.195.188 ]      |     12-р сарын 05 -нд, 15:39 минутанд

ММС 120-иор зарж байгаа. Эрдэнэс үсрээд үсрээд 71. Үүнээс зардлаа хасна. Үндсэндээ Монголын баялгийг хог болгож байна. Хэн нь эх оронч байна даа.

Hdj [ 27.123.212.134 ] 12-р сарын 06 -нд, 00:34 минутанд

100$ geed bgaan bishuu

иргэн [ 203.91.115.43 ]      |     12-р сарын 05 -нд, 12:55 минутанд

ЮУН ЧАЛКО ВЭ ӨРӨӨ ТӨЛЧХӨӨ БИЗДЭЭ

vu [ 103.57.95.134 ]      |     12-р сарын 05 -нд, 12:45 минутанд

OROS HYATAD MONGOLIIG DELHIIGEES TUSGAARLANA MONGOL TOVIIG SAHIJ CHIMEEGUI BAIJ ONDOR HOGJSON ORON BOLOH SUULCHIIN BOLOMJ BII

Зочин [ 103.57.92.151 ]      |     12-р сарын 05 -нд, 10:24 минутанд

Үхсэн малнууд бүгдийг буудвал тхарна ямарч ашиггүй хэдхэн хулгайчид.алдаж байхаар хаавал таарна

АРАЙ Ч ДЭЭ [ 202.9.43.43 ]      |     12-р сарын 05 -нд, 08:30 минутанд

ХЭЗЭЭНИЙ ЮУ БИЧЭЭД БАЙГАА СДА ВЭ?

Go to top of page