Прокурорууд шалгалт өгч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

“Прокурор -2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан 31 прокурор, 32 туслах ажилтан шалгалтаа өгч байна. Прокуроруудаас авах шалгалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын сургалтын танхимд авч байгаа бол прокурорын туслах ажилтнуудаас авах шалгалтыг Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд  авч байгаа аж.  "Прокурор 2017” мэргэжлийн уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтад оролцож байгаа прокурорууд өнөөдөр өгөгдсөн сэдвийн хүрээнд 60 минутын хугацаанд эссэ бичих, 100 асуулттай эрх зүйн мэдлэгийн сонжуурыг 120 минутад багтааж зөв бөглөх, 20 минутын хугацаанд компьютерын хэрэглээний программ, цахим бүртгэл ашиглах чадвараа шалгуулах зэрэг шалгаруулалтад хамрагдах юм. "Туслах ажилтан 2017” мэргэжлийн уралдаанд оролцож байгаа туслах ажилтнууд 150 асуулттай Эрх зүйн мэдлэгийн сонжуурыг 150 минутын хугацаанд зөв бөглөх, 30 минутын хугацаанд Сэтгэн бодох чадварын шалгалт өгөх, 60 минутын хугацаанд прокурорын эрх зүйн хэлбэрээс алдаа, зөрчил олж, хууль зүйн дүгнэлт хийх зэрэг шалгаруулалтад хамрагдана. Шалгалт гурван өдөр үргэлжлэх юм.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top