О.Баасанхүү: Миний хүчинд МАХН жилд 124 сая төгрөг авч хэрэглэдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

 УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Танай намын удирдлагууд  хоёр талд өчигдөр хэвлэлийн хурал зарлалаа.  Нэг тал нь Их хурал хийх тухайгаа мэдэгдлээ. Гэтэл нөгөө тал нь үүнийг няцааж “Их хурал зарлах эрхгүй” гэдэг эсрэг тэсрэг байр сууриа илэрхийллээ. Энэ нь МАХН-ын гишүүдийг төөрөгдөлд оруулж байх шиг. 

-Би  МАХН-аас  сонгогдсон цорын ганц төлөөлөл. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр анзаарч байгаа байх. Ялангуяа ТВ-9 телевизээр бүтэн 14 хоног миний эсрэг гүтгэлэг, доромжлолыг намын даргын явуулгаар  нэвтрүүллээ. Улс төрийн намын тухай хуулинд “Аливаа улс төрийн нам нь дүрэмтэй байна” гэж заадаг. Үүний дагуу манай нам ч гэсэн дүрмээ боловсруулж дүрэмдээ "Хоёр жилд нэг удаа намын Их чуулганыг хуралдуулна" гэж заасан. МАХН 2011 онд намын дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш зургаан жил болж байна.  Анх 2013 онд Бага хурлын  гишүүд намын Их хурлыг хуралдуулъя гэдэг  шаардлагыг хүргүүлж байсан. Харамсалтай нь тухайн үед намын дарга Солонгост байсан шалтгаанаар  хойшилсон. Ингэж явсаар намын Их хурал хуралдалгүй өнөөдрийг хүрсэн.  Энэ хугацаанд намын дүрмийг зөрчих хандлага хэрээс хэтэрлээ. Нэг жишээ дурдвал, Эрдэнэжамъян МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,  Орхон аймгийн намын хорооны дарга мөн СБД-ийн намын хорооны дарга гэсэн гурван албан тушаал зэрэг хашиж байна. Гэтэл Орхон аймгийн иргэдээс сонгогдоогүй атлаа 20-30 хүн суулгаад л намын даргаар томилогдчихсон. Дөнгөж сая 30 минутын өмнө МАХН-д гишүүн элсүүлээд намын дэд даргыг ХҮН намын хүнээр тавьчихаад байна. Улс төрийн намын тухай хуулиар бүх анхан шатны нэгжээр хэлэлцүүлэг өрнүүлээд, тэндээс төлөөлөгчөө сонгох ёстой.   Намын Их хурлаа хийе гэдэг шаардлагыг тавьсаар хамгийн сүүлд аравдугаар сарын 17-нд мөн л хүргүүлсэн. Гэтэл эсрэгээрээ намын дүрмэнд өөрчлөлт оруулж, шаардлага тавьсан хүмүүсийг намаасаа хөөхийг оролдсон.

-О.Баасанхүү нарын зарлан хуралдуулж байгаа Их хурал Улс төрийн намуудын хуулиар, намын дүрмээр ч тэр хууль бус гэдгийг  танай намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр 9,10 нд зарлагдсан Их хурал хүчин төгөлдөр байж чадах уу?

-МАХН идэвхтэй 30 мянга гаруй гишүүнтэй.  Сонгуулийн үеэр  100 мянгаас дээш дэмжигчидтэй гуравдагч хүчин. Гэтэл энэ гуравдагч хүчнийг нэг гэр бүл, нэг хүний дохиогоор ажилладаг хувийн компани шиг байхыг эгэл жирийн гишүүд  нь зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа учраас Их хурлаа хийхийг шаардаж байгаа. Манай намын Бага чуулган аравдугаар сарын 30-нд хуралдаж МАХН-ын Их чуулганыг 12 дугаар сарын 9, 10-нд хуралдуулах шийдвэр гаргасан.  Их хуралд 1,000 орчим төлөөлөгч оролцоно.  Хяналт ёс зүйн хорооны дарга Давааням руу би залгаж хэлсэн. Сүүлдээ  миний дуудлагыг авахгүй байна. Бид Их чуулганаар намын дүрмээ өөрчилж батлахаас гадна намын даргаа шинээр сонгоно. Гэтэл өнөөдөр намын Их хурлыг аль болох хийхгүй, бултах, үйлдлүүд гарч байна. 

-Намын даргын тамга, тэмдэг нь Энхбаяр даргад бий. Тиймээс намын даргын зарласан хурал илүү хүчин төгөлдөр гэдэг ойлголт намын гишүүдын дунд байхыг үгүйсгэхгүй юм. Үүнд тайлбар өгвөл?

-Асуудлын гол нь дүрмээ л бодох хэрэгтэй. Намын их хурлыг 40-өөс доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. 70 гаруй гишүүд маань Энхбаяр даргад шаардлага хүргүүлсэн.  Шаардлага хүргүүлсэн 70 настай хөгшнийг  Уламбаяр гэдэг 30 настай залуугаар шанаадаж унагаасан тохиолдол хүртэл бий. Дараа нь бид  хэвлэлийн хурал хийх гэхээр настай хүмүүсийг айлгаж сүрдүүлэх, биед нь халдах гэх мэт янз бүрийн явуулга хийгдсэн. Иймээс  намын гишүүд маань надад хандаж, "УИХ дахь ганц  гишүүн минь  биднийг хамгаалаач" гэж  хүссэн.  Манай нам ялзралын туйлдаа хүрчихсэн гэдгийг энэ мэт жишээ харуулж байгаа юм. 



 

-Таныг Их хурлыг дур мэдэн зарлаж, ирсэн хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэдээлэл байна?

-Би мөнгөтэй хүн биш шүү дээ. Мөнгөтэй хүн биш учраас л нөхдүүд мөнгөтэй холбож нэр хугалах гээд байна. Би хулгайч хүн биш. Тийм болохоор надад хулгайн мөнгө байхгүй. Гэхдээ би УИХ-ын гишүүн. Надад олон найз нөхөд, танил бий. Намынхаа шударга ёсны төлөө явахад минь тус болох найз нөхөд надад бий. Би түмэнтэй хүн.  Хадам аавынхаа зургийг хүртэл зараад би орлого олчихдог хүн. Тэр утгаараа ямар нэгэн байдлаар би сул мөнгө хэн нэгэнд өгөхгүй. Бид энэ Их хурлыг хийхийн тулд нэлээд их өр тавьж, зээл авч байна.

МАХН-ын хурлыг үндсэндээ хоёр зорилгоор хийж байна. Нэгдүгээрт, бид мөрийн хөтөлбөрөө батлах ёстой. Яагаад гэвэл манай намын дүрэмд үндсэн мөрийн хөтөлбөрөө намын Их хурлаар батална гэж байдаг. Өмнө нь манай намын мөрийн хөтөлбөр, анхдугаар хурлаар МАНАН-ийн эсрэг таван хувьсгал хийе, 15 олгархитай тэмцэх гэж байсан. Тэр 15 олигархи дотор Дэмбэрэл, Нямдорж гуай хүртэл байсан шүү дээ. Одоо бүгдтэй нь найз болчихоод, нөгөөхөө мартчихсан, МАНАН-тайгаа нийлж засагт оролцоод, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлаад сууж байсан. Энэ мөрийн хөтөлбөрөө засахгүй юм бол дахин таван хувьсгал гэж яриад сонгуульд ороод бүтэхгүй. Иймд таван үйлдвэр, таван хувьсгал өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл, манай нам  таван үйлдвэр баръя. Энэ таван үйлдвэрийн төлөө МАХН аж үйлдвэржилтийн хувьсгал хийнэ гэсэн үг. Түүхийг сөхвөл, МАХН боловсролын хувьсгал хийж байсан. Үүний үр дүнд хүн бүр бичиг үсэгтэй болсон. Тэгвэл энэ удаад  МАХН ажилгүйдлийг шийдье. Ажилгүйдлийг 100 хувь шийдэхийн тулд таван үйлдвэр барьж, 50 мянган хүнийг ажилтай болгоё,  250 мянган хүнийг амьдралтай болгоё.

-Хэрвээ намын Их хуралдаа Энхбаяр дарга оролцохгүй бол намын даргаа солих асуудал хэрхэх бол?

-Бид хэн нэгнийг хүчээр оруулна гэсэн юм байхгүй. Намын дарга тайлангаа тавих үүрэгтэй. Бид нар хэвлэл мэдээллээр шууд дамжуулах гэж хөөцөлдөж байна. Харамсалтай нь энэ хэвлэл мэдээллийн зардал асар өндөр юм. Их тэнгэрт болсон Бага хуралд хэвлэл мэдээллийнхэн ирээгүй. Бид нар аргаа бараад өөрсдийн фэйсбүүк хуудсаараа шууд бичлэг хийсэн. 9,10-нд  болох Их хуралд  оролцохоор 21 аймгийн 360 сумаас өнөөдөр 500 гаруй төлөөлөл эхнээсээ ирж байна. Тухайлбал, Завхан аймгийн намын хороон дарга орж ирээд хэлж байна. Сум болгоноос хоёр хүн ирж байна, аймгийн намын хорооны  шинэчлэлээ яаж хийх  үү гэж  асуулаа. Би хэлсэн. Эхлээд төв намын шинэчлэлээ ярих хэрэгтэй. Бид хэн нэгэнд заавар өгч  Завханы дарга тэр болоорой, Ховдын дарга энэ болоорой гэхгүй. Дотроо та нар хурлаа хий.  Тэр дундаас сонгогдсон хүн Доржид таалагдана уу, Энхбаяр даргад таалагдана уу хамаагүй.  Саналаар орж ирсэн хүн бүрийг баталгаажуулаад явна.

-Энхбаяр даргын хувьд Их хурлаа хийх сонирхолгүй  байгаа нь намын даргын байр сууриа л хадгалж үлдэхийг хүсэж байна гэж ойлгож болох уу?

-Мэдэхгүй. Тэр хүнийг яагаад хурлаа хийхгүй байгааг би ойлгохгүй байна. Би ганцхан зүйл хэлсэн. Намын дүрмээ дагаж намын их чуулган хийх ёстой.  Ирэх  2020 оны сонгуульд  бид  намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж оролцохгүй юм бол сонгуулийн 18 хоногт мөрийн хөтөлбөр гаргах нь үр дүнгүй. Наана нь хоёр жилийн туршид мөрийн хөтөлбөрөө ярих ёстой. Сонгууль болоогүй ч гэсэн эртнээс ард түмэнд ойлгуулж хэвшүүлж явах ёстой.

-МАХН-ын нөгөө хэсэг АСА циркт хурал зохион байгуулах тухай мэдээллийг та сонссон уу?

-Сураг сонссон. ХҮН намаас маш олон залуучууд МАХН-ын нэрээр шинээр орж ирэх гээд байгаа юм билээ. Тэр надад хамаагүй. Ярилцлагаараа дамжуулан хэлэхэд, намынхаа Их хуралдаа ирж оролцооч ээ Энхбаяр дарга аа. Тусдаа хурал  зохион байгуулж байхаар Төрийн ордонд Оюунбаатар, Давааням, Удвал, Эрдэнэчимэг нарын гишүүдтэйгээ орж ирээд намынхаа 800 гишүүний өмнө суугаад яриач ээ.  Хамтдаа суугаад намын шинэчлэлээ хийе, намын даргад өрсөлд, өрсөлдөөд ялаад гар л гэж уриалмаар байна. Түүнээс  биш намын гишүүнээ цагдаа сэргийлэхэд өгөх, мууг нь үзье шалгуулъя  гэх увайгүй  үйлдэл гаргах хэрэггүй. Би өнөөдрийг хүртэл  намынхаа эгэл жирийн гишүүд, хуучин сайд байсан хүмүүсийнхээ улыг хэзээ ч шагайж яваагүй ээ. Үүнийг бардам хэлнэ.



 

-Та намын даргад өрсөлдөх үү?

-Би хэлж мэдэхгүй байна. Өрсөлдөнө гэсэн бодол ч алга. Намын даргын асуудал чухал биш. Бид  юуны түрүүнд намынхаа  энэ бүтэц зохион байгуулалтаа ярих нь л чухал. Манай намын дүрэм дээр дараагийн Их хурал болох хүртэл бага чуулганы гишүүд хүчинтэй  гэсэн мөртлөө өнгөрөгч 10 дугаар сарын 30-нд хуралдсан Бага чуулганаар хуучин байсан гишүүдийн  ихэнх нь өөрчлөгдсөн байсан. Энэ нь МАХН жирийн гишүүдээ орхиж, даргыг тойрсон бодлого явж буйг харуулж байна.  Гэрээ засаагүй хүн  төрөө засна гэж юу байх юм бэ.  Үүн шиг  намаа засаагүй хүн сонгуульд орно гэж юу байхав. Намаа сайхан засаад явъя гэхээр үнэн үг хэлсэн намын гишүүдээ илт үл ойшоож байна. Өөрт байгаа ганц зэвсэг нь болох  хэвлэл мэдээлэл, мөнгө, дээр нь хууль хүчний байгууллага дахь  өөрийнхөө сүлжээг ашиглаж  эгэл жирийн гишүүдээ битгий айлгаж, доромжилж сүрдүүл. Ингэж болохгүй гэж хэлмээр байна.


-Намын даргатайгаа та  таарамж муутай байгаа гэдэг нь үнэн үү?

 -Дарга бид хоёр сайн харилцаатай байгаа.  Асуудлын гол нь даргадаа байгаа юм биш. МАХН орших уу эс орших уу гэдэг л асуудал. Улс төрийн нам дүрмийн бус үйл ажиллагаа явуулах  юм бол татан буугддаг. Үүнээс санаа зовж, намын Их хурлаа хийж, дүрмээ шинэчлэн баталъя л гэж яриад байгаа юм.

 -МАХН-ын 19 дүгээр Бага хурлаас намын дүрэмд оруулсан гишүүдийг намаас хөөх өөрчлөлтийг бүртгэх асуудлаар  Улсын дээд шүүх хэлэлцсэн. Гэвч Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хийхийг шаардаж бүртгэхээс татгалзлаа.  Намын нөхөд нь таныг олигархуудын гар хөл болж, намынхаа эсрэг ажилласан хэмээн хөөх үндэслэлээ тайлбарласан шүү дээ?

-Би хэнээс урвасан юм.  Даргаасаа урвасан гээд байх юм. Намаасаа урвасан гээд байх юм, би нам дотроо байж л байгаа биз дээ. Намаа гоё болгоё гээд ярихаар би урвагч болдог юм уу. Эрүүгийн хуулинд хүнийг гүтгэж, доромжилж болно гэсэн заалт орсноос хойш хүн бүр өөр өөрийнхөө аманд орсноор бие биенээ гүтгэн доромжлоод байна. Намын хурлын дараа би нэр төрөө олон газраар сэргээлгэнэ. Намайг дуртай хүн нь доромжилдог, дуртай хүн нь гүтгэдэг гэж бодох хэрэггүй. Үнэн, зөвөө хууль шүүхийн байгууллагаар тогтоолгоно. Өнөөдрийг хүртэл зорьсон миний  үндсэн миний ажил бол 2013 оноос хойш намын Их хурал хийх ёстой гэж л дуугарсан, явж ирсэн.


-Танай намын гишүүдийн хэлж байгаагаар, “УИХ-ын гишүүн хуулийн этгээдийг дангаар төлөөлөх эрхгүй” гэдэгт та юу хэлэх вэ?

- Парламентад суудалтай намд улсаас жилд нэг удаа 124 сая төгрөгийн санхүүжилтийг намын данс руу шилжүүлдэг. МАХН-ын төлөөлөл байгаа учраас тэд жилд 124 сая төгрөг авч байгаа шүү дээ. Тэгсэн атлаа төлөөлөх эрхгүй гээд тэнэгтээд байх юм. Төлөөлөх эрхгүй юм бол тэр мөнгийг нь яах гэж аваад байгаа юм. Тэгвэл авахаасаа татгалзаач. Угаасаа тэдэнд мөнгө нь ихдээд байна. Мөнгө нь ихдээд байгаа учраас өөрийн хүмүүсээ балбаад байна шүү дээ.

-“Балбуулж” байхаар та намаасаа гарч болдоггүй юм уу?

-Би Энхбаяр гэж хүнийг бодоод энэ намд суугаад байгаа юм биш. Би намын 30 мянган гишүүдээ л боддог. Тэднийгээ төлөөлж байгаа ганц төлөөлөл нь би.

Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                                                             Ш.АДЪЯАМАА

.

Сэтгэгдэл ( 57 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.11.104) 2017 оны 12 сарын 10

Энхбаярын хүчинд харин чи өдии зэрэг т хүрсэн Их тус болбол Их гай болно гэгч харин чи Баас минь баасан дээр чинь халтирах хүмүүс дагна чамайг кккк

0  |  0
ХУРЦЫН БААС(202.179.25.154) 2017 оны 12 сарын 09

ӨМХИЙ БААС АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ГАРЧ ИРСНЭЭ БИТГИЬЙ МАРТ.ХУРЦТАЙГАА ЗАЙЛ.

0  |  0
зочин(202.9.41.150) 2017 оны 12 сарын 09

Сонгуулиар Энхбаяр гэдэг хүн Баасанхүү гэдэг баастай бацааныг өөрийн биеэр очиж сайн суртчилсаны хүчинд мөн АНын нөхдүүд нэгэнтэйгээ өрсөлдсөн зэрэг асуудлаас болоод арай хийж босго оноо давж гарч ирчихээд ингэж тэнэгтэж байгаа нь жудаггүй эр хүний шинж.

0  |  0
b(202.9.43.94) 2017 оны 12 сарын 08

ene nem tun goimoo yum xsen de

0  |  0
БИ(139.5.217.194) 2017 оны 12 сарын 07

Намын дарга нь үйлдвэрийн дарга болох учиртай ажгуу. Мөн ч харанхуй улс төрч юм даа

0  |  0
Бат(66.181.186.247) 2017 оны 12 сарын 07

За даа Баасанүү баасын хэрэг ч одоо байхгүй биз дээ.

0  |  0
Zochin(203.91.115.41) 2017 оны 12 сарын 07

Oorsodiigoo hyanaj chadahaa bolson durakuud. Nul haraaliin VG iim archaagvi ard tvmen yaj hogjihowdee. Ervvl hvn bainuu....

0  |  0
Zochin(103.9.90.39) 2017 оны 12 сарын 07

?

0  |  0
zochin(185.39.141.70) 2017 оны 12 сарын 06

kkkkk ene huurhiii . 2020 ond laaz ushigluud ter chigeeree hogiin tseg deer . amidrah baaihaa . ..

0  |  0
Zaluu(223.39.189.252) 2017 оны 12 сарын 06

Baasankhuu zub Enkhbayr heden buunii nohodtoigoo uls hugjuulnu gej yu baidgiin

0  |  0
Btr(202.9.42.195) 2017 оны 12 сарын 06

Ene baasnii huch gej yu bdag yum be? Enkbayariin huchind garch irsen shuu de odoo ingeed araas n hutgalaad suuj bdag uudgui er yumda

0  |  0
maxn(66.181.179.104) 2017 оны 12 сарын 06

MAXN yalzarch dampuursan odoo l shinechlegdehgui bol hetsuu Baasanhuu helj baigaa bolohoos unen ug

0  |  0
Зочин(66.181.179.69) 2017 оны 12 сарын 06

Нис, нис, нис шувуухай минь хаа хүрэх, хаана газардахыг чинь мэргэн ардууд мэднэ

0  |  0
Зочин(66.181.161.38) 2017 оны 12 сарын 06

Том тойргоор өрсөлддөг байх үед намаасаа тойрог авч чадахгүй ХҮН намаас Ганбаатараас тойрог гуйгаад намаасаа нэр дэвшүүлээд өгөач гээд явж байсан хүн дээ. Тогтворгүй хувийн эрх ашгаа бодож зүүний сүвэгчээр орж гарсан балай амьтан

0  |  0
зочин(202.9.42.54) 2017 оны 12 сарын 06

МАХН-с гарвал хэн ч биш болохоо сайн мэдэж байгаа

0  |  0
зочин(66.181.161.40) 2017 оны 12 сарын 06

Намд юу хийсэн гэж 124сая төгрөг өгч байа? Татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санүүжүүлдэг юмуу?болиочээ.тэгээд эрдэнэбат эх орон намынхаа сэргээж дарга болов гэж мэдээ уншив.1жилд124сая төгрөг аваад булааалдаж хэрэлдэж суудаг байжээ.ичмээр юм луйварчид энхбаяр оунбаатар бусад нам ч

0  |  0
Зочин (202.179.26.16) 2017 оны 12 сарын 06

Хууль мэддэг хун хуулийн хурээнд аль ч нам Хэнбугай ч захирагдаж ажиллах тухай зов л ярьж бн Намын дарга нь монголд хууль гэж бдаг тухай мэддэг юм уу дандаа л хууль зорчдог биздээ Тэгээд энэ намуудад яасан гэж улсаас монго огдог юм бэ Энийг болих хэрэгтэй шдээ

0  |  0
Зочин (202.179.26.16) 2017 оны 12 сарын 06

Хууль мэддэг хун хуулийн хурээнд аль ч нам Хэнбугай ч захирагдаж ажиллах тухай зов л ярьж бн Намын дарга нь монголд хууль гэж бдаг тухай мэддэг юм уу дандаа л хууль зорчдог биздээ Тэгээд энэ намуудад яасан гэж улсаас монго огдог юм бэ Энийг болих хэрэгтэй шдээ

0  |  0
Зочин (202.179.26.16) 2017 оны 12 сарын 06

Хууль мэддэг хун хуулийн хурээнд аль ч нам Хэнбугай ч захирагдаж ажиллах тухай зов л ярьж бн Намын дарга нь монголд хууль гэж бдаг тухай мэддэг юм уу дандаа л хууль зорчдог биздээ Тэгээд энэ намуудад яасан гэж улсаас монго огдог юм бэ Энийг болих хэрэгтэй шдээ

0  |  0
Зочин (202.179.26.16) 2017 оны 12 сарын 06

Хууль мэддэг хун хуулийн хурээнд аль ч нам Хэнбугай ч захирагдаж ажиллах тухай зов л ярьж бн Намын дарга нь монголд хууль гэж бдаг тухай мэддэг юм уу дандаа л хууль зорчдог биздээ Тэгээд энэ намуудад яасан гэж улсаас монго огдог юм бэ Энийг болих хэрэгтэй шдээ

0  |  0
Зочин (202.179.26.16) 2017 оны 12 сарын 06

Хууль мэддэг хун хуулийн хурээнд аль ч нам Хэнбугай ч захирагдаж ажиллах тухай зов л ярьж бн Намын дарга нь монголд хууль гэж бдаг тухай мэддэг юм уу дандаа л хууль зорчдог биздээ Тэгээд энэ намуудад яасан гэж улсаас монго огдог юм бэ Энийг болих хэрэгтэй шдээ

0  |  0
Baas golgiig nam dar(46.125.250.61) 2017 оны 12 сарын 06

Turuunii boos tolgoid garna gedeg Chin ene dee zui pizdu manangiin zahialgaar ajillaj baina ene lalar henii mongoor hural nertei huivaldaan hiigeed baina aa

0  |  0
Зочин(82.240.207.112) 2017 оны 12 сарын 06

Баасанхүү гэж нэг үзэл бодол нь тогтворгүй МАНАН гар хөл болсон хүн хог МАХН-ын нэрээр нам хамт олныхоо хүчээр гишүүн болчихоод ингэж улин хуцхаасаа ичхэд яана. Эрдэнэтийн иргэдийн төлөө гэж мөөрчихөөд эсрэг зүтгэж байсан нь яавч эрүүл хүн биш нь тодорхой. Эрдэнэтэд сонгуулийн сурталчилгаа хийхэд нь Энхбаяр дарга хамт байж л сонгогдсон нь үнэн шүү. Дараагийн удаа энэ хүн хог ямарч тойргоос гарахгүй ирээдүйгүй гэдэг нь түүний тэнэглэлээс нь ил байна.Авч болдоггүй арчаагүй хутган үймүүлэгч урваач шарваач ялгадас даа.

0  |  0
сайн(202.9.42.129) 2017 оны 12 сарын 06

Баасанхүү сайн байна

0  |  0
erka(182.160.5.159) 2017 оны 12 сарын 06

ene muu nobsh haana ochij unahaa medehgui ih darabgnaj bnaa chi nasaaraa ih huraliin gishuun ybah um shig ih tenegtej bnaa

0  |  0
irgen(59.153.115.60) 2017 оны 12 сарын 06

namiinhaa esreg ajillaagvi bol tcever hvn erunhiilugch boloh blaa.chi ilt olgarhiig demjeed baisan shvv dee.yum oilgohgvi nadad ch todorhoi baisan

0  |  0
xx(27.123.212.130) 2017 оны 12 сарын 06

chi muu bandi MAXH iin nereer ih huraliin gishuun bolchood yugaa soliorood bainaa.Minii huchind gene uu

0  |  0
зочин(202.72.245.70) 2017 оны 12 сарын 06

ИЧЭЭЧ.. БААСАНХУУ..ХЭНИЙ ХУЧИНД ТА ИНГЭЖ УАВНА..ЕНХБАЯР ДАРУУ БАЙНА..БУХ ХИЙСЕН ЗУЙЛЭЭ ЭД НАРААР ЗААЛГАЖ.ИНГЭЖ ХЭЛУУЛЭХ ЮУ ТА ХИЙСИЙН БЭ??

0  |  0
ЗОЛ(66.181.178.16) 2017 оны 12 сарын 06

БӨӨСӨНХҮҮ Ч ЕСТОЙ БИЗДАА ЮМ БАЙНА НЯМДОРЖ БАТЗАНДАН НАР БӨӨСӨНХҮҮГ ШОРОНД ХИЙЧИХ ХОВ ЖИВ ЯРЬЖ ЯВДАГ ЭР ХҮН БАЙЖ СОНИН ГАР

0  |  0
зочин(66.181.178.16) 2017 оны 12 сарын 06

зайл зайл баас шээс шивтэр хоньий хонхорт хэвтэж явдаг хэлгүй төрд шалдан ирсэн төрөөс зайлах даа баяжиж нь тодорхой лидер ерөнхийлөгч н энхбаярын буянаар манангаас их мөнгө салгаж байхшив боовонхүү пиздаа

0  |  0
зочин(66.181.178.16) 2017 оны 12 сарын 06

ичмээр юмаа энгэлээ гээд махн -ыг хагалж талцахгүй бүр илүү хүчтэй байх болно ман ан-ы мөнгө их хүчтэй нөлөөлж бөөсөнхүүд мөнгө ч хүчтэй юмаа таран танигдаж байгаан яамаадай

0  |  0
ЗАХИАЛГААР АЖИЛДАГ Ш(66.181.178.16) 2017 оны 12 сарын 06

БӨӨСӨНХҮҮ МАНАНГИЙН ЗАХИАЛГААР МАШ САЙН АЖИЛЖ БАЙР МАШИНТАЙ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ НОХОЙ ГАР ХӨЛ БОЛЖ ЯВДАГ ХАЧИН ШЭЭС ЮМАА ЧИ

0  |  0
zochin(103.229.121.186) 2017 оны 12 сарын 06

turuus namd mungu ugdugiig boliulaachee

0  |  0
ЗОЧИН(66.181.178.16) 2017 оны 12 сарын 06

БААСАНХҮҮ ЧИ ИЙМ ДЭЭРЭЭ ТУЛСАНУУ АРАЙЧ ДЭЭ МАНАГИЙН ЗАХИАЛГААР ИХ ТОМ ХУЦДАГ БОЛ МУУ ГӨЛӨГ ЕРӨН ЧАМАЙГ ХЭН ГУЙГААД БАЙГАА ЮМ ЗАЙЛДАА БИ ИРГЭН ХҮН БАЙНА ЕСТОЙ НУЛМАЖ СУРСАН ЛАЛАР ЮМ АА ЧИ ТЭЙ ЗҮГЭЭР Л БАЙГААРАЙ ГӨЛӨГӨӨ

0  |  0
зочин(202.9.47.177) 2017 оны 12 сарын 06

ЕЭЭ, хүүрээ.Яаж ичихгүй миний хүчинд 124сая төгрөг авч хэрэглэдэг гэж гуцна вэ? Мөнгөний бараа хараагүй гуйлгачингууд Мөнгө харангуутаа хүнээ байх юмаа.Ямар хүн болохыг нь мэдье гэвэл; -Албан тушаал; Мөнгө өгөөд үз гэж ийм л үнэн байгаам даа, мөнгөнд дуртай ийм новшийг нөгөөдүүл нь амархан Чихдэхгүй хаачихав дээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэж ,одоо чиний карьер Будаа, одоо чамайг үзэх амьтан үгүй.

0  |  0
ЦЭМБЭГЭР PRIUS 10 ЯА(203.91.112.198) 2017 оны 12 сарын 06

баацан хүү гэж юу гээд байгаа юм болдоо

0  |  0
Жирийн иргэн(203.91.117.8) 2017 оны 12 сарын 06

О.Баасанхүү миньдээ Ц.Нямдоржийн егөөдсөнөөр хэний”оймсонд хавчуулагдан” УИХ-д ”үсрэн” орж ирсэн юм бол доо.Энэ үйлдэл чинь намаа хагалан бутаргаж даргыгаа улс төрөөс шахан зайлуулах”МАНАН”-гийнхны өнгөө хувиргасан хуучин арга барил шиг жирийн иргэнд харагдаад байна.

0  |  0
Зочин(103.212.119.72) 2017 оны 12 сарын 06

Баасанхүү гэж пялдага анхЭнхбаярын өмгөөлөгч гэж гарч ирчихээд одоо худлаа томроод. Чамайг монголд хэн ч танихгүй л байсан ш тэй.Үүнийг намаас нь хөө .Хэн ч биш нэг долир юм.Ммхөнгөтэй хүн рүү гүйсэн пялдага.

0  |  0
Сар(103.57.93.241) 2017 оны 12 сарын 06

Улс терчид гэж ичих нуургуй болчихсон хумуусийн цуглуулга болж дээ

0  |  0
Irgen(66.181.160.73) 2017 оны 12 сарын 06

БААСАН ХҮҮ ГИШҮҮНЭЭ МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГТ ӨГСӨНӨӨ БИШ АВСАНАА .ТУСАЛСАНИЙГ НЬ ХҮНДЭТГЭН ЯРЬДАГ ЮМ....

0  |  0
mossad(182.160.35.43) 2017 оны 12 сарын 06

2 uzuurtei zuu.Haashaagaa ch holborch medeh hun Tuiliin zorilgog baihgui hudaa ULS TOR hiine

0  |  0
Зочин (59.153.113.95) 2017 оны 12 сарын 06

Маш зөв дэмжиж байна .зоригтой байгаарай

0  |  0
Хумхын тоос(202.9.41.147) 2017 оны 12 сарын 06

Ямар муухай биеэ тоосон тоос вэ!!!

0  |  0
Зочин(103.26.195.199) 2017 оны 12 сарын 06

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөрганө гэдэг шиг

0  |  0
Zochin(27.123.214.102) 2017 оны 12 сарын 06

Demjij bnaa. Dargadaa taalagdah bish namiig tuluulj ard olnig tuluulj bgaa hun ard olondoo taalagdah ni l chuhal gej zuv yarilaa. Bayarlalaa gishuunee. Manaih ger buleeree demjdeg shuu

0  |  0
дд(103.10.22.55) 2017 оны 12 сарын 06

намынхаа нэрээр гарсан уу, аль эсвэл энэ хүний нэрээр суудал авсан уу гэдэг нь хоёр талтай л юм. гэхдээ ходоод хагаравч тогоондоо гэдэг байхаа. Бас саяхан өөрийг тань Эрдэнэтийн 49 хувийнхны талд байгаа л гэсэн. Тийм бол тэгээд л ярих юм дуусаа

0  |  0
зочин(66.181.165.26) 2017 оны 12 сарын 06

энэ хүнийг танихгүй л дээ, гэхдээ МАХН-ын буянаар гишүүн болчоод ийм үг хэлж байнаа гэдэг чинь лав сайн хүний шинж бишээ,

0  |  0
Zochin(182.160.35.50) 2017 оны 12 сарын 06

Маш буруу бодол буруу хандлагатай хун байна

0  |  0
unshigch(202.9.41.233) 2017 оны 12 сарын 06

Uh hurliin gishuun hun bj ugee bodoj yarij baimaar yumaa

0  |  0
Top