Нийслэл болон Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
Шалгалтад Нийслэлийн нутгийн захиргааны 513 байгууллагаас 11 нь хамрагдсан бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр, түр орлон гүйцэтгэгчээр томилсон, төрийн албан хаагчийн нөөцөөс нэр дэвшүүлэх саналаа Салбар зөвлөлд хүргүүлж, дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Дорнод аймгийн хувьд төрийн албаны адил тэгш, мэргэшсэн, тогтвортой байх зарчим төрийн байгууллагуудын удирдлагын түвшинд алдагдсан, хууль, тогтоомж, төрийн албаны стандартын хэрэгжилт туйлын хангалтгүй байна гэж дүгнэлээ. Батлагдсан бүтэц, орон тооноос илүү албан хаагчид ажиллаж байгаа, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилоход сонгон шалгаруулах журам мөрдөөгүй, шалгалтад хамрагдсан байгууллагын удирдах албан тушаалтнуудын 40.6 хувийг өөрчлөн томилсон, нээлттэй сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй иргэдийг бүртгэсэн зэрэг зөрчлүүд тус аймагт илэрсэн байна.
Төв аймагт хийсэн шалгалт нутгийн захиргааны 13 удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалттай давхацсан бөгөөд энэ үеэр ажлын байранд тавьсан шаардлага хангаагүй иргэдийг бүртгэсэн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-ыг буруу ойлгож хэрэглэсэн, бичгийн шалгалтын сэдвийн нууцлал, сонгон шалгаруулалт зохион байгуулах бэлтгэл хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Зөвлөлийн хуралдаанаас “Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-ыг Салбар зөвлөлүүдэд хүргүүлэх, хууль зөрчсөн томилгоог хууль, дүрэм журамд нийцүүлэх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулах хугацаатай үүрэг өглөө.
Цаашид төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад хүний нөөцтэй холбоотой шалгалтыг үргэлжлүүлэн хийх юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ, ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИЙГ ХУВИЙН СУРГУУЛЬ БОЛГОН ТАНИЛ ТАЛААРАА ДҮҮРГЭСЭН, ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ЯМАР Ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР 30 ДАРГЫГ 8 ДАХЬ ЖИЛДЭЭ ЦАЛИНЖУУЛАН, ДУРААРАА ТОНГОЧИЖ БАЙГАА, ТЭТГЭВРИЙН НАС НЬ 3 ЖИЛЭЭР ӨНГӨРЧИХСӨН , ДАРАНГУЙЛАГЧ, СУИС-ИЙН ЗАХИРАЛ СОНИНТОГОС ГЭДЭГ ЭМЭЭГ СОЛИХ ЦАГ БОЛСОН ШҮҮ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
GAA-t turiin albani shalgalt huuliin daguu yvagddaggui TZ-ni alban tushaald shalgaltand oroogui huniig shuud tomildog dutagdal sum aimaggui baina arga hemjee avna uu