”Гурван бүдүүн” залуу 30 хүрсэн бүсгүйчүүдийг байлдан дагууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Монголын хөгжмийн ертөнцөд томоохон орон зайг эзэлсэн  “Гурван бүдүүн” хамтлагийн “Хязгаар үгүй”  бие даасан тоглолт нь өнгөрөгч баасан гаригт буюу  арванхоёрдугаар сарын 1-нд UB Palace-ын концертын их танхимд  сүр дуулиантай боллоо. Удтал фенүүдээ хүлээлгэсэн гурван "бүдүүн" залуу  гурван цагийн турш амьд хөгжмийн “UPO”хамтлагтай, “Sundance” бүжгийн хамтлагтай хамтарч   фанатуудаа догдлуулж, уярааж, уйлуулсан нь фенүүдийнхээ хүлээлтийн цангааг  тайлсан үдэш өнгөрсөн юм.

Тэдний уран  бүтээлийн онцлог нь дуунаасаа гадна клипээрээ дамжуулан  уярал ухаарлыг хамтад нь  төрүүлдэг учир дуулж буй дуу бүрийнхээ  ард клипийг  нь лед дэлгэцээр  хүргэж байлаа.

Бүхэл бүтэн 14 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисан “Гурван бүдүүн” хамтлагийн дуу бүрийг залуус даган дуулж тэдэнд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн дор нэгэн бодролыг төрүүлсөн нь дамжиггүй.

Тэд аав ээж, эх орон, хайр дурлал, бүсгүйчүүдийг  магтан дуулж  ХЯЗГААР ҮГҮЙ  хамтлаг гэдгээ дахин дахин нотоллоо. Өөрийн гэсэн үнэнч фэнүүдтэй хамтлагийн тоглолт ямар болдог вэ гэдгийг гурван бүдүүн залуус тодхон харуулсан нь энэ.  Хүлээлтээсээ давсан тоглолт үзсэн үзэгчдийн сэтгэгдэл өндөр байсны сацуу ирэх жил тохиох 15 жилийн ойн тоглолтыг  нь тэсэн ядан хүлээхээ илэрхийлж байсан юм.

Ингээд тоглолтын гэрэл зургуудаас хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гөлөгнүүд(59.153.112.106) 2018 оны 01 сарын 26

яаж ийм лалрын хамтлаг байж болдог бнаа

0  |  0
Top