Хөгжлийн шинэ загварын тухай тодотгов

2017 оны 12 сарын 07

 

Казахстаны нийслэл Астана хотноо  Олон улсын парламент хоорондын бага хурал болов. Тэр хуралд УИХ-ын гишүүн Монгол - Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.

Казахстаны Парламент Мажилисаас  Улсынхаа анхны Ерөнхийлөгчийн өдөрт зориулан зохион байгуулсан Олон улсын Парламентын бага юм. Энэхүү бага хуралд ОХУ, Унгар, Болгар, Турк, Азербаджан, Узбек, АНЭУ-ын Парламентын дэд дарга нар оролцлоо. Мөн  Европын Холбоо, Хятад, Испани, Итали, Туркмен, Таджик зэрэг  орноос парламентаас гишүүд зочлон оролцсон билээ. Бага хурлыг нээж Казахстаны Парламент Мажилисын дарга Н.Нигметулин үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ “...Казахстан Улс тусгаар тогтноод зууны дөрөвний нэг хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд Казахстан Улс хөгжил, бодлогоороо дэлхийд танигдсан шинэ Казахстан Улс болж хөгжлөө. Үүнийг олон улсад “Хөгжлийн Казахстаны загвар” гэдэг боловч бид үүнийг Казахстаны Анхны ерөнхийлөгчийн санааачилсан “Хөгжлийн Назарбаевын загвар” гэж үздэг...” гэлээ.

Үдээс хойш нь үргэлжилсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Монгол - Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат үг хэлэв. Тэрбээр хоёр орны харилцаа улмаар  Парламент хоорондын харилцааг  хөгжүүлэхийг хүсээд Монгол, Казахстан хоорондын худалдааг өргөжүүлэхэд парламентээс дэмжлэг өгч ажиллах нь зүйтэй гэдгийг онцолсон юм.

Мөн Казахстаны Парламент Мажилисын гишүүн, Казахстан – Монголын парламентын бүлгийн орлогч дарга А.А.Смагуловтой уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийг Казахстан Улсад айлчлуулах асуудлыг 2018 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх талаар аль аль талаас дэмжлэг өгөх. Монгол- Казахстаны хооронд ОХУ-аар дамжуулан  транзит тээвэр хийх коридор нээх, Улаанбаатар-Aстана хот хооронд агаараар зорчигч тээвэрлэлтийг сэргээх асуудлыг хөндөж ярилцав.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tol bichig(66.181.183.227) 2017 оны 12 сарын 08

KAZGASTANII NUTGAAR OROSIIN ACHAA DAIRCH MONGOLD GEJ BICHEECH

0  |  0
Top