Оффшор бүсэд хамаарах гадаад улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

2017 оны 12 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцарийг нэмж орууллаа.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.223) 2017 оны 12 сарын 07

ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ НАР ЦӨМ ГАДНЫ АЛЬ НЭГ ОРОНД ХАДГАЛАМЖ БАЙГАА ХУДЛАА ШОУ ХИЙЖ АРД ТҮМНИЙ САНААГ ӨӨР ТИЙШ ЭРГҮҮЛЭХ ӨӨР ЯМАР ХОР НАЙРУУЛАХАА БОДООД ЯВЖ БАЙГАА, 2020 ОНД ЭНЭ 76-Г СОНГОЖ ЯАСАН Ч БОЛОХГҮЙ ШҮҮ

0  |  0
Top