Монголд 300 мод тарьсан Япон иргэн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудал бол цөлжилт юм. Цөлжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй тэмцэх арга бол ойжуулалт буюу мод тарих явдал юм. Манай улс жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдрийг мод тарих өдөр болгож, бүх нийтээр мод тарьдаг. Гэвч төдийлөн үр дүн гардаггүй. Тэгвэл мод тарих нь амархан, цаашлаад тарьсан модоо арчилж ургуулах нь сэтгэл л байвал болдог гэдгийг нэгэн Япон иргэн өөрийн үйлдлээрээ харуулж байна. Түүнийг Иноуе гэдэг бөгөөд Дарханд 300 гаруй мод тарьжээ.  Харин дараа жил Хэнтийд мод тарих төлөвлөгөөтэй байгаа аж. Иноуегийн охин нь Японы Ибараги мужийн Цукуба хотын ирэдийн төлөөлөгч гэнэ. Дараах зурган дээр тэрбээр охинтойгоо байгаа юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(66.181.168.8) 2017 оны 12 сарын 07

bayarlalaa

0  |  0
Top