Хошин ”шоу” нийгмийн оюун санааны ЭМГЭНЭЛ

Та хошин шогийн тоглолт үзэж байна уу?

- Үгүй

- Яагаад?

- “Хошин шог дандаа л хүн доромжилдог. Хүнийг дуурайж болно. Утга учиртай байх хэрэгтэй биз дээ. Тэд чинь Чарли Чаплин, Данзан, Содном, Латиф нарын хаана нь ч хүрэхгүй. Юуг нь үзэх юм”. Таксины жолооч бид хоёрын хооронд ийм яриа өрнөв... ...Бас нэгэн найз маань ийн ярив. “Эхнэртэйгээ хамт хошин шогийн тоглолт үзсэн чинь нүүр хийх газаргүй болтлоо ичлээ. Нүцгэн шахам жүжигчид нь эмэгтэй жүжигчнийхээ толгойг эрэгтэйнх нь эмзэг эрхтэн дээр хэчнээн ч удаан нааж, түүнийгээ яасан ч их давтаж харуулдаг юм. Тайзан дээр ярьж байгаа үгийн дийлэнх нь хоёрдугаар сувгийнх. Үгийн сонголт нь заваан. Хөнжлийн хөдөлгөөнийг хаа сайгүй эрээ цээргүй хийх юм. Хүмүүс хүүхдүүдтэйгээ хамт ирээд үзчихсэн сууж байгаа шүү дээ. Зарим нэг нь сайхан инээе гэж хүүхдүүдээ дагуулаад ирдэг байх. Хүүхдээ харуулах хүнгүй нь арга буюу дагуулаад л явж байгаа. Миний ажигласнаар нийт үзэгчдийн 30-40 хувь нь хүүхдүүд харагдсан. Томчууд нь маасайтлаа инээж, хүүхдүүд нь нүүрээ дарсаар нэг нэгэн рүүгээ хараад жуумганан, байж суух газраа олж ядан төгсөж буй хошин шоу бол эмгэнэл биз дээ? Үзэгчид нь ч гэж үзэгчид. Хүүхдүүдээ орой үдшийн цагаар ийм газар дагуулж ирчихээд, дэргэд нь ийм юм үзээд инээж суудаг. Зааланд байгаа хүмүүсээс гадуур хувцсаа өлгөөд орж ирсэн хүн нэг ч байсангүй. Тоглолт дуусаад л гарахад заалаар дүүрэн хог үлдсэн. Энэ чинь одоо урлаг мөн үү?..” хэмээн их л ундууцангуй хэлсэн юм. Нэгэнт тоглолт бүрийн араас хөөцөлдөн явж үзэхэд цаг боломж хязгаартай учир интернет орчинд тавигдсан бичлэгүүдээс үзэж эхлэв. Х-Түц, Шинэ үе, Маск, Эмоци, Мөрөөдлийн театр гэх мэтчилэн продакшины бичлэгүүд байна. Бичлэг үзэхэд 2-3 өдрийг зарцуулсны эцэст аль продакшины бичлэг үзэж байгаа нь ялгарахад бэрх болж буйг анзаарч эхэллээ...

Хошин урлагийн хөгжлийн эхэн үед нэгэн баг болон тоглож, урлагийн ертөнцөд цахиур хагалж байсан жүжигчид маань хэд хуваагдан салж, тус бүр өөр нэртэй продакшин байгуулсан. Гэвч тэдний тоглолтын хэв маяг ижил, хөнддөг сэдэв нь ч ялгарах зүйлсээр хомс байгаа нь ийнхүү төөрөгдөлд орох шалтгаан болоод буй аж. Тоглолтын бичлэгийн төгсгөл үеийг анзаарваас Х-Түц- ийнхээс бусад бичлэгт зохиогчийн нэр гэх зүйл харагдсангүй. Х-Түц- ийн хувьд ч тоглосон жүжигчид нь зохиолоо бичээд, өөрсдөө найруулаад тавьчихсан байх юм. Гэхдээ л эдгээрээс Х-Түц арай дөнгүүр нь юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Тухайлбал, жүжигчин И.Одончимэгийн найруулсан “Сэргээш” цуврал нь нийгмийн мэдрэмжтэй, хошин ёгтлолын аргыг оновчтой шигтгэн ашигласан, жижиг деталиудаар дүрээ тодотгон илэрхийлэх боломж бүрийг мэдэрч чадсан нь илтэд ялгарч байв. Хэрвээ найруулагчаар дагнаад ажилласан бол И.Одончимэгийн торгон мэдрэмж, амьдралын гунигтай атлаа хошин өнгө аясыг олж харах чадвар нь Монголын хошин урлагийн хөгжлийг нэлээд урагш чирэх байсан мэт. Гэвч түүнд найруулагчаар дагнан ажиллах боломж олдсонгүй юу, эсвэл жүжиглэх нь илүү чухал байв уу? Ийм асуулт тавигдах хэмжээнд анхааралд өртсөн хүн түүнээс өөр харагдсангүй.

ХОШИН УРЛАГИЙН ТОГЛОЛТУУДААС ХАРАХАД, ХҮНИЙГ ЯАЖ ИНЭЭЛГЭХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР ӨӨР ХООРОНДОО ЯРИЛЦАЖ БАЙГААД Л ШИЙДЭЛ ГАРГАЧИХСАН МЭТ “МЭРГЭЖЛИЙН БУС” ГЭМЭЭР ҮЗЭГДЭЛ ХЭВШМЭЛ АЖИГЛАГДАХ НЬ “ТЭНД“ ЖҮЖГИЙН ЗОХИОЛЧИЙН БОЛОН НАЙРУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР, ОРОЛЦОО ИЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БУЙГ ИЛТГЭХ АЖЭЭ

ХОШИН ШОУНААС ЭХТЭЙ НИЙГМИЙН БУРАНГУЙ ҮЗЭГДЭЛ

Монголын хошин урлагийн хувьд МУГЖ Л.Баттулга, Н.Онон, И.Одончимэг, Т.Бархүү, Г.Ундармаа, Г.Нарансолонго нарын олон сайн жүжигчин байгаа ч, тэдний тоглож буй “хошин шоу”-ны зохиол нь ядмаг, сэтгэлгээ нь “тулга тойрсон” хэмжээнд байгаагаас жүжигчний авьяас, тоглолтын ур чадвар тодрон харагдах боломж хомс юм. Учир нь эдгээр бүх продакшины тоглолтууд нэгэн хэвэнд цутгасан мэт ижил, хөндсөн асуудал нь ч гэр бүл, эр эмийн харилцаанаас хальж чадаагүйн дээр, буруу зүйлийг шүүмжлэхдээ тэнэглэлийг л нэг бүрчлэн үзүүлэхийг чухалчлах хандлага давамгайлсан харагдах нь энгийн үзэгчийн нүдэнд ч анзаарагдахуйц ажээ. Тухайлбал, Маск продакшины “Тоос сорогч”-д өнөөгийн гэр бүлүүд зээлийн дарамтад орсныг илэрхийлэхийг зорьсон боловч, бараа борлуулахын тулд охидыг нүцгэн шахам сурталчилгаанд ашиглаж буйг хэт эрээ цээргүй үзүүлсэн нь, хүмүүс гэр бүлээрээ тоглолт үзэхээр ирдгийг умартсан буруу шийдэл болжээ. Түүнчлэн Эмоци продакшины “Гэгэлзсэн болзоо”- нд эмэгтэй хүний биед халдан хүч хэрэглэх нь хэвийн зүйл мэтээр олон удаа харуулж хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагаа илэрхийлсэн бол, “Эрчүүдийг уучил”-д хөдөөний хүнийг доромж байдлаар үзүүлэн, хот хөдөөгөөр ялгаварлан гадуурхах үзэлд уриалж байгаа нь илтэд анзаарагдаж байлаа. Мөрөөдлийн театрын “Караоке”-д ажлын байрны талаарх нийгмийн асуудлыг хөндөхдөө, эрчүүд нууц эрхтнээ тодотгосон хувцас өмсөн бүжиглэхээс өөр гарцгүй мэт эрээ цээргүй тоглолт үзүүлж буй нь, хүүхдэд ямар үлгэр дуурайл болох тал дээр огт бодолцоогүйг илтгэнэ. Үүний зэрэгцээ Шинэ үе продакшины “Ер бусын амьдрал”-ын бичлэгт хөдөөний хүмүүсийг доромж өнгө аясаар харуулахдаа монгол дээл, монгол гутлаа хэрэггүй хувцас, утга учиргүй зүйл мэтээр үзүүлсэн нь үндэсний соёл уламжлалаа уландаа гишгэх буруу хандлагын илэрхийлэл болсныг шүүмжлэхэд ч багадна. Хошин “шоу“-ны тоглолтуудаас харахад, хүнийг яаж инээлгэх вэ гэдэг дээр өөр хоорондоо ярилцаж байгаад л шийдэл гаргачихсан мэт “мэргэжлийн бус” гэмээр үзэгдэл хэвшмэл ажиглагдах нь, “тэнд“ жүжгийн зохиолчийн болон найруулагчийн хөдөлмөр, оролцоо илт үгүйлэгдэж буйг илтгэх ажээ. Түүнчлэн эмэгтэй хүний дүрд эрэгтэй жүжигчнийг тоглуулахдаа эв хавгүй байдлыг илтэд үзүүлэн доромжлох өнгө аясыг илэрхийлж буйг хэлэхгүй өнгөрөх аргагүй байна. Мөн бэлгийн цөөнхийг хэт ил задгайгаар доромж байдалд оруулахыг турхирсан байдал, залуу бүсгүйчүүдийг хагас нүцгэлэн тоглуулсан түгээмэл үзэгдэл, залуу эрчүүдийн утга учир муутай саармаг дүрүүд байнга давтагдах нь хачирхалтай. Хөгшчүүлийг бол ямар ч хэрэгцээгүй, бараг л толгой нь ажиллахаа больсон хүмүүс мэтээр үзүүлж буй нь ахмадаа хүндлэн, буурлаас үг сонсдог монгол ёсыг үнэгүйдүүлж, насаар ялгаварлах үзлийг өөгшүүлсэн буруу жишиг болжээ. Ийнхүү утга авцалдаагүй баахан хэлбэрдэлтийн төгсгөлд нэг сайхан уянгын халил хийж өгөөд л үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг арга барилыг хошин “шоу“-ны продакшинуудын бараг л бүх тоглолтоос харж болно. Нийт 50 орчим бичлэг үзэхэд зарцуулсан багагүй цаг хугацааны эцэст амьдралын үнэнийг илэрхийлж чадсан нэг л тоглолт сэтгэлд үлдэв. Энэ нь Эмоци продакшины 2013 оны бичлэг дэх “Эр хүний тавилан” жүжигчилсэн тоглолт байлаа. Гэвч... Ийнхүү Монголын хошин “шоу”- ны тоглолтууд нийгмийн бурангуй үзэгдлийн сурах бичиг болон хувирч нийгмийн сэтгэлгээг оюун санааны эмгэнэлд хөтөлж байна. Анх нийгэм солигдох ерээд оны үед эхлэлээ тавьж, нэгэн цагт оргил өөд тэмүүлж явсан хошин урлагийн хөгжил жам ёсны дагуу бууран доройтжээ. Монголын хошин “шоу“- ны тоглолт ердөө л “шог гараа” болон түүхэнд үлдэх төлөв байдал ажиглагдаж байна. Гэвч хошин шогийнхон аль хэдийнэ дэлгэцийн урлагт хөл тавьчихсан явна. Яг л дээр дурдсан шиг ядмагдуу дэлгэцийн бүтээлүүд олны хүртээл болоод эхэлчихсэн байгаа. Монголчуудын оюун санааг булингартуулж, ёс суртахууны доройтолд оруулж буй энэ үзэгдэл урлагийн ертөнцийг бусармаг замд хөтлөн оруулж байгаа нь түгшүүрийн харанга дэлдэх цаг болсныг та бидэнд сануулж байна. Хошин шогийнхон өөрсдөө энэ ваакум дотроо бужигнаж байгаа болохоор, уран бүтээлчид нэгнээ шүүмжлэхээс ихэд болгоомжилдог учраас үзэгч, сэтгүүлч, урлагийн шүүмжлэгчид хөндлөнгийн дүгнэлт, шүүмж бичиж хатуу үнэнийг ойлгуулахгүй юм бол дэндүү оройтож мэдэхээр болжээ. Монголын хошин “шоу” жинхэнэ хошин урлаг болох тэр цаг хэзээ ирэх вэ?

ХОШИН “ШОУ” ТОГЛОЛТУУДАД УРАН ЁГТЛОЛ, ГҮН ГҮНЗГИЙ УТГА САНАА БҮХИЙ УХААЛАГ ЕГӨӨДӨЛ, ЁГТ ҮГ, ХОШИН МЭДРЭМЖ, НИЙГЭМД ХАНДСАН ХУРЦ ТОД ШҮҮМЖ ОГТ ХАРАГДАХГҮЙ АТЛАА, МУУ МУУХАЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ӨНГӨ АЯС ИЛҮҮ ДАВАМГАЙЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ХОШИН УРЛАГ УНАЛТАД ОРЖ, ӨНӨӨ МАРГААШАА АРГАЦААЖ БУЙГ ИЛТГЭНЭ.

ХОШИН УРЛАГ ХЭЗЭЭ АНХ ҮҮССЭН БЭ?

Image result for спектакль Ля гушки

Уран сайхны бүтээл дэх инээдмийн төрөл жанр нь хошин, эсвэл хошин аргаар илэрхийлэгдсэн бүтээл байх бөгөөд зориудын гэмээр мөргөлдөөн, тэмцэл илэрхийлсэн хэлбэрийг өөртөө агуулсан байдаг онцлогтой.

АРИСТОТЕЛИЙН ТОДОРХОЙЛСНООР ИНЭЭДМИЙН БУЮУ ХОШИН ЖҮЖИГ НЬ МУУ ХҮМҮҮСИЙГ ДАГАН ДУУРАЙХ ХЭЛБЭР ОГТ БИШ БӨГӨӨД ТЭДНИЙ БҮХ ЗАВХРАЛЫГ НЬ БУС, ХАРИН ЗАРИМ ҮЙЛДЛИЙГ НЬ УРАН САЙХНЫ “ИНЭЭДЭМТЭЙ” АРГААР ИЛЭРХИЙЛЭН ҮЗҮҮЛЭХИЙГ ХЭЛДЭГ БАЙНА.

Энэ төрөл жанрын хамгийн анхны бүтээлүүд эртний Афинд бий болсон түүхтэй бөгөөд гол төлөөлөгч нь хошин жүжгийн зохиолч Аристофан (МТӨ 446 – 336 он) болон түүний бүтээлүүд юм. Аристофан анхны хошин жүжгээ МТӨ 427 онд өөр хүний нэрээр тавьж байсан бөгөөд жилийн дараа буюу МТӨ 426 онд тавьсан “Вавилончууд” жүжигтээ тухайн нийгмийн дарангуйлагч, аугаа их удирдагч, демагог Клеоныг эрх мэдэл бүхий эрхмүүдийн хамт дүрд оруулан шүүмжилж, Афины улс төрийн бодлогыг инээдэмтэй бөгөөд хүнд байдалд оруулсан байдаг. Хожим нь Клеон түүнийг “Афины иргэн хэмээн өөрийгөө хууль бусаар өргөмжилсөн” хэмээх түгээмэл хэрэгт буруутгасан ч шүүх хурлын үеэр Аристофан Гомерийн шүлгүүдийг уншин өөрийгөө өмгөөлсөн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүний бичсэн 44 хошин жүжгээс өнөөгийн бидэнд 11 нь л уламжлагдан ирж чадсан байна. Эдгээрээс “Ахарняне”, “Морьтон”, “Үүл” (дуусгаагүй), “Соно”, “Ертөнц” (Мир), “Шувууд”, “Дайныг сүйтгэгч” (Лисистрата), Фесмофорийн баяр дээрх эмэгтэйчүүд, Мэлхийнүүд (Лягушки), Плутос (дуусгаагүй) зэргийг нэрлэж болно. Аристофаны бүтээлүүд эртний хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд орох нь дамжиггүй бөгөөд түүний жүжгүүдийг ойлгохын тулд тухайн нийгэм, цаг үе, үйл явдал, амьдралтай нь илүү ойр танилцах хэрэгтэй юм. Зөвхөн энэ тохиолдолд л уншигч бүх үйл явдлыг, түүний дотор уг бүтээлүүдэд илэрхийлэгдсэн хошин ёгт санаа, хурц ухаан, нарийн мэдрэмж, ёжтой элэглэлийг нь ойлгож мэдрэх боломжтой хэмээн үздэг. Аристофаны хэтэрхий хурц гэмээр үгүүд нь орчин үеийн хүмүүсийн хувьд нүцгэн үнэнийг бүдүүлэгдүү шулуухан хэлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь, тухайн цаг үеийн онцлогтой холбоотой юм. Учир нь эртний хүмүүс аливаа юмс үзэгдлийг бодит хэллэгээр нь нэрлэн ярьдаг байсан бөгөөд гоёчлогдоогүй, худалдагдаагүй, яруу тод илэрхийлэгдэн хэлэгдэх эдгээр үгс нь хожуу үеийн боловсролтой хүмүүст уран сайхны өвөрмөц таашаал өгдөг байсан аж. Гэхдээ энэ бүдүүлэгдүү гэмээр илэрхийлэл нь дан ганц Аристофанд хамаатай зүйл биш юм. Учир нь эртний хүмүүс өчүүхэн ч ичиж зоволгүйгээр аливаа юмсыг жинхэнэ нэрээр нь нэрлэн ярьдаг байсантай энэ бүхэн холбоотой. Ийм ч учраас Аристофаны хошин жүжгийн бүтээлүүд нь орчин цагийн хүмүүсийн хувьд хошин урлагийн судалгааны үнэлж баршгүй өв юм. Түүхэн баримтуудаас үзвэл хошин шог зохиолоор дамжуулан, тухайн нийгэмд хэн ч хэлж зүрхлэхгүй байгаа хатуу үнэнийг ёгт санаа, хошин шогийн нарийн мэдрэмжтэйгээр илэрхийлж ирсэн байх бөгөөд үүнд жүжгийн зохиолчийн хатуу байр суурь, үзэл бодол чухал нөлөөтэй.

ХОШИГНОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Платоны нэгэн эпиграммд хошин урлагийн тухай “Муза нар өөрсдөдөө бас нэгэн хоргодох байр олж авчээ” хэмээн тэмдэглэсэн байдаг бол, Гёте хошин урлагийг “Муза нарын хүмүүжил муутай хайртууд” хэмээн тодорхойлсон нь европчуудын хувьд байж болох дүгнэлтэд тооцогддог. “Хошигнол” (humor, humour англ.) гэдэг нь хөгжилтэй, хурц зүггүйтлийг илэрхийлсэн оюун ухааны нэг хэлбэр бөгөөд хачин ёс, зан заншлын талаар хурц тод анзааран хэлэх чадвар, эр зориг төдийгүй газар авсан ёж, егөөдөл зэргийг гомдоохгүйгээр илэрхийлэн хэлэх ур чадвар юм. Тухайлбал, Гоголийн хошигнол буюу бага оросуудын егөөдөл нь тэднийг магтаж буй магтаалд нь агуулагддаг байсан учир, тухайн цагийн хүмүүсийн хувьд ийнхүү магтуулах нь элдвээр хэлүүлж доромжлуулснаас ч долоон дорд тооцогддог байсан ажээ. Мөн “хошигнолын” хэмээх урсгал чиглэл Английн бичгийн соёлд ихээхэн хэрэглэгдэж ирсэн учраас англичуудыг жинхэнэ хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс хэмээн үздэг байна. Харин “Инээдэмтэй” (грек. κωμῳδία, лат. comoedia) гэдэг нь философийн ойлголтын нэг ангилал бөгөөд энэ нь нийгэм, гоо зүйн ач холбогдол бүхий хөгжилтэй, уран сайхны аргаар хэлбэржүүлсэн, чимэглэн илэрхийлэх соёлын нэг хэсэг ажээ. Гоо зүйн хувьд “Инээдэмтэй байх нь өөрөө эмгэнэлт зүйлийн логик уялдуулалт нь юм” хэмээн үздэг байна. Хэдийгээр уламжлал ёсоор “Инээдэмтэй” нь гоо зүйн хувьд урлагт хамаатай ч, түүний утга агуулга илүү өргөн хүрээтэй. Энэхүү ойлголт нь нийгмийн харилцаанд ч, амьдралд ч, түүхэн үйл явцын хувьд ч философийн ерөнхий ангилал болон хэрэглэгдэх боломжтой байдаг. “Инээдэмтэй” (комическое)- гийн судалгаанд мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулсан олон алдар суутнууд байдгаас Аристотель, Жан- Поль, А.Шопенгауэр, А.Бергсон, З.Фрейд нарыг нэрлэж болох бөгөөд философи, гоо зүйн судалгааны хувьд Оросын М.М.Бахтин, В.Я.Пропп, Ю.Б.Борев, А.В.Дмитриев, А.А.Сычев, В.Г.Белинский, нарын эрдэмтэн судлаачдыг дурдаж болно. “Инээдэмтэй” хэмээх ангилалд уламжлал ёсоор хошигнол (юмор), ёж, егөөдөл (ирония), ёжтой элэглэл, гашуун элэглэл (сарказм), хэт гаж инээдэмтэй ургуулан бодож бичсэн хошин бүтээл (гротеск) зэргийг хамааруулан ойлгодог. Инээдэмтэй хэмээх ойлголт нь урлагийн олон төрөл жанруудад, тухайлбал инээдмийн кино (комедия), инээдмийн жүжигчилсэн тоглолт (буффонада), чимээгүй жүжиглэл (мимик), хөгжилтэй өнгө аясаар найруулсан жүжиг (фарс), шог зохиол, эпиграмм, фельетон, элэглэл, шог гараа (капустник), хошин дуу (частушки), хүүхэлдэйн хошин кино, элэглэл зураг (карикатура), шог зургийн (шарж) бүтээлүүдэд илүү хамаатай юм. Инээдэмтэй хэмээх нь онигоо, шог яриа, ижил үгээр өөр утга санааг илэрхийлэх зэрэгт нэгэн адил илэрч болох бөгөөд, мөн санамсаргүй хэлсэн хэллэг, үл ойлголцол болон алдаанаас үүсэлтэй инээдэмтэй тохиолдлын бичвэр зэргээр илэрхийлэгдэж болно. Харин философи болон гоо зүйн салбарт “Инээдэмтэй” (комическое) хэмээх ойлголт нь, энгийн нэг “Хөгжилтэй” (смешное) гэсэн ойлголтоос, нийгэмд чиглэгдсэн зорилтот шүүмж хэлбэртэй байдгаараа ялгагдана гэх үзэл түгээмэл байдаг. Харин “Хөгжилтэй” хэмээх ойлголтын тухайд аливаа зорилго ба арга хэрэгсэл, санаа ба үр дүнгийн эсрэг тэсрэг байдлын тодосгогч хэлбэр юм. “Хөгжилтэй” (смешное) хэмээх ойлголт нь “Инээдэмтэй” (комическое) -гээс илүү өргөн хүрээтэй. “Инээдэмтэй нь Хөгжилтэй-гийн гайхалтай эгч” хэмээн Гоо зүйч Ю.Б.Борев хэлсэн байдаг. Тэрбээр, “ИНЭЭДЭМТЭЙ (КОМИЧЕСКОЕ) НЬ ДАН ГАНЦ ХҮНИЙ ЗАН ЧАНАР ТӨДИЙГҮЙ НИЙГМИЙН ҮЗЭГДЛИЙГ ҮГҮЙСГЭН, ӨӨРӨӨР БАЙХ ЁСТОЙГ БАТАЛСАН НИЙГМИЙН ӨНГӨ АЯС БҮХИЙ УТГА УЧИРТАЙ, ДЭЭД СҮНСЛЭГ МЭДРЭМЖ НЭВТ ШИНГЭСЭН ГОО ЗҮЙН ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ҮҮСЭН БИЙ БОЛДОГ "ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ", "ДЭЭД" ИНЭЭД ЮМ” хэмээн тодорхойлсон байдаг. Хөгжилтэй ба Инээдэмтэй-гийн эргэн тойронд ерөнхийдөө нийтлэг агуулга бүхий суурь үүсэн бий болох хэдий ч зарим талаар ялгаатай. Эдгээрийг нэг нь нөгөөтэйгээ бараг давхцан байрлах хоёр өөр логик тойрог байдлаар илэрхийлж болно. Хөгжилтэй-гийн хязгаар нь Инээдэмтэй-гийн хязгаарыг давсан тохиолдолд цэвэр физиологийн инээд үүсэх бөгөөд энэ нь гижигдүүлж инээх, хийрхэн инээх зэрэгт хамаатай. Харин Инээдэмтэй (комическое)-гийн хязгаар нь Хөгжилтэй (смешное)-гийн хязгаарыг давсан нөхцөлд их бага ямар нэг хэмжээгээр Инээдэмтэй-гийн бүтэц дотор байрлах учир илтэд инээх хариу үйлдэлд хүргэхгүй. Энэ хязгаар дотор хурцаар илчилсэн хошигнол (обличительная сатира), сануулга (намеки), зарим нэг ноцтой түүхэн нөхцөл байдлаас үүссэн Инээдэмтэй /комическое/ үүсэн бий болдог. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр нөхцөл байдлын нэг тохиолдолд нь зөвхөн Хөгжилтэй-г, нөгөө тохиолдолд зөвхөн Инээдэмтэй-н тухай л ярих боломжтой гэсэн үг. Гэвч дийлэнх нөхцөл байдалд Инээдэмтэй ба Хөгжилтэй-гийн бөмбөрцөг давхацдаг. Энэ тохиолдолд Хөгжилтэй ба Инээдэмтэй гэсэн ойлголтыг ойролцоо утгатай үг хэмээн тодорхойлж ч болно. Инээдэмтэй (комическое)-гийн ангилалд хөнгөн тохуурхсан агуулга бүхий инээдмийн жүжиг (фарс), инээдмийн богино дуулалт жvжиг (водевиль), драмын жүжгийн завсарлага хоорондох дүрийн хошин тоглолт (интермедия), хошин агуулга бүхий эстрадын богино жүжиглэл (скетч), оперетта, элэглэл пародия) зэрэг урлагийн төрөл жанр хамаарна. Гэвч “Инээдэмтэй” нь өнөөгийн кино урлагт зөвхөн гадна өнгөний хувирал дээр суурилагдан инээдэмтэй байдалд орсон дүр үйл явдлын өрнөл дунд орж байгаагаар дүрслэгдэж байна. Онолын хувьд Инээдэмтэй (комическое)-г нөхцөл байдлын ба зан байдлын (сэтгэл зүй, оюун ухааны цогц) хэмээн хоёр ангилж болно. Нөхцөл байдлын (комедия ситуаций, ситуационная комедия) Инээдэмтэй- гийн үүсэл гарал нь үйл явдал ба нөхцөл байдлаас хамааралтай байдаг. Харин зан байдлын (комедия нравов) Инээдэмтэй-гийн үүсэл гарал бол ааш зангийн мөн чанар, хөгжилтэй ба хэт нэг талыг барьсан муу хандлага, хэт сүржин чанар, эсвэл хүсэл (буруу, дутагдал)-ээс үүдэлтэй байхыг хэлнэ. Иймд зан байдлын Инээдэмтэй (комическое) нь ихэнхдээ бурууг илчилсэн хошин (сатирическая комедия) зохиолоор дамжуулан хүний энэ бүх шинж чанарыг дооглон өгүүлсэн байдаг аж.

ХОШИГНОЛ - ХҮН ТӨРӨЛХТНИЙ “УХААЛАГ” ЗЭВСЭГ МӨН ҮҮ?

Хошигнол нь үзэгдэл юмсын инээдэмтэй ба хөгжилтэй талыг анзаарах оюун ухааны чадвар байдаг бол, Хошин шогийн мэдрэмж нь субьектийн хувьд хүрээлэн байгаа орчны эсрэг тэсрэгийг илрүүлэн гаргаж ирэх чадварыг илтгэсэн ойлголт юм. Үүнийг өргөн хүрээнд авч үзэх юм бол инээд, инээмсэглэл, баяр баясгаланг төрүүлэх бүх зүйл гэсэн утгыг илэрхийлнэ. Хошигнол хэмээх үг эртний грекээс улбаатай юм. Эртний анагаах ухааны ойлголтод хүний биеийн байдлыг цус, тунгалаг, шар ба хар, цөс гэсэн дөрвөн шингэнд тулгуурлан тодорхойлж ирсэн бөгөөд эдгээрийг гумор хэмээн нэрлэдэг байв. Тийм ч учраас эдгээр шингэнүүдийн харилцан хамаарлын байдлаар хүний биеийн эрүүл мэндийг тодорхойлж болно хэмээн эртний хүмүүс үздэг байжээ. Хошигнол нь хөгжилтэй, хурц зүггүйтлийг илэрхийлсэн оюун ухааны нэг хэлбэрийн хувьд хачин ёс, зан заншлын талаар хурц тод анзааран хэлэх чадвар, эр зориг төдийгүй газар авсан ёж, егөөдөл зэргийг гомдоохгүйгээр илэрхийлэн хэлэх ур чадвар болох тул дааж давшгүй цөхрөл гунигийг хөнгөвчлөх, зовлон зүдгүүрийг дааж давахуйц болгон хувиргах боломжтой байдаг. Хошигнолын хэд хэдэн хэлбэр бий. Үүнд, далд утга илэрхийлсэн ёж егөөдөл (ирония), хэн нэгнийг дуурайсан элэглэл (пародия), буруу зүйлийг илчлэн зэмлэсэн хошигнол (сатира), богино хошин яриа (анекдот), зөвхөн хөгжөөх зориулалттай онигоо (шутка), ижил дуудлагатай ч өөр утга илэрхийлэх үгс (каламбур)-ээр хошигнох зэргийг нэрлэж болно. Мөн “хар хошигнол” (чёрный юмор) хэмээх онцгой хэлбэр ч бий. Харин график байдлаар бол хошин зураг (карикатура), зориуд өөрчлөн инээдэмтэй болгож зурсан шог зураг (шарж) зэрэг хэлбэрээр байна.

Image result for криштафович игорь алексеевич

Криштафович Игорь Алексеевич (Игорь Южанин — яруу найргийн зохиомол нэр, Константин Глинка — зохиолчийн зохиомол нэр). Эрдэмтэн, зохион бүтээгч (янз бүрийн оронд 70 гаруй патент эзэмшдэг), нийтлэлч, яруу найрагч-пародист

“Хошигнолын онол” номын зохиогч, Техникийн ухааны доктор, Константин Глинка “Хошигнолын гол бүрэлдэхүүн хэсэг нь таавар юм” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний томьёолсноор, Хошигнолын үр нөлөөг дараах томьёогоор боддог байна. Үүнд:

ХҮ=СХ Т/ТБХ + СС ХҮ

- хошигнолын үр нөлөө (ЭЮ- эффект юмора), СХ - сонсогчийн хувийн харилцан хамаарал (ЛС-личная сопричастность слушателя), Т - хошигнолыг тодотгож буй “Таавар”-ын нарийн төвөгтэй байдал (С-сложность "загадки", составляющей изюминку любой шутки), ТБХ - таавар бодох хугацаа (Тр-время, затраченное на разрешение "загадки”), Сс - Сэтгэл санааны суурь (ФН-фон настроения) Техникийн хувьд, хүн аливаа үнэнийг нээлттэй хүлээн зөвшөөрөхдөө (тэдний чин сэтгэлийн сэтгэл хөдлөлийг батлах г.м) амьдралын болон үйл явдлын олон талыг ямагт ухамсарлаж байдаг. Тийм учраас амьдралын хүнд үе болон сайн сайхан мөчүүдэд энэхүү гүн ухамсарлалт нь (түүний дотор тархи) дээд хязгаартаа хүрч өөрчлөлтийг даван туулдаг байна. Энэхүү гэнэтийн өөрчлөлт нь оч үсрэх мэт шинэ санааг хүнд төрүүлдэг бөгөөд нэгэн зэрэг сэтгэл хөдлөл ч нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор сэтгэл хөдлөлийн туршлага хуримтлагдан улам бүр ухамсарлагдах үйл явц явагдана. Ийнхүү эрчимтэй ихэссэн сэтгэл хөдлөл нь нэгэнт цэнэглэгдсэн шинэ санааг ухамсрын хязгаарыг давтал нь чирэн гаргаж ирдэг аж. Гэхдээ эерэг сэтгэл хөдлөлөөр цэнэглэгдсэн хүн аливаа зүйлийн хошин өнгө аясыг хамгийн түрүүнд мэдэрч, сөрөг талыг шахан зайлуулж чаддаг. Ийм ч учраас зөн совингийн зөрчилтэй тал болон шударга үнэнийг хэтэрхий шулуухан хэлэхэд хүмүүс нирхийтэл инээлддэг байна. Хувьслын сэтгэл зүй талаас нь авч үзвэл, хошигнох чадвар нь бэлгийн шалгарлын үр дүн байж болох талтай хэмээн үзэх нь бий.

АЛИВАА ХҮН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ АВЬЯАС ЧАДВАРТАЙН (ИЛҮҮ ОЛОН ҮГ МЭДЭХ) ДЭЭР ӨГӨӨМӨР СЭТГЭЛТЭЙ, ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ НЬ ТҮҮНИЙ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙГ, МӨН САЙН УДАМТАЙГ НЬ ИЛТГЭДЭГ БАЙНА.

“Хошигнолын онол” номын зохиогч Константин Глинка хэмээх эрхмийн үгээр энэхүү нийтлэлээ төгсгөе. Бусадтай харьцуулахад түүний байдлыг илүү дээрдүүлэхийн тулд хүнд өгсөн цусгүй, хүрэлцэх боломжгүй “ухаалаг” зэвсэг бол хошигнол юм гэдэгт би итгэдэг.

Нийтлэлч: Ц.Оюунчимэг

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 66 )

Иргэн [ 202.179.25.52 ]      |     12-р сарын 10 -нд, 12:49 минутанд

Монголд хошин урлаг өөрөө ХОШИН ШОГ болсон шүүдээ !Урлаг гэвэл энэ сабарт ахдана !

Ккк [ 66.181.161.66 ]      |     12-р сарын 09 -нд, 11:03 минутанд

Яг үнэн

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:59 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:58 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:58 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:58 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

зочин [ 202.179.26.88 ]      |     12-р сарын 08 -нд, 07:58 минутанд

маш зөв асуудлыг хөндсөн байна. үүнийг хүлээн авч байна гэдэг чинь бидний боловсрол хийгээд соёлын хир хэмжээ ямар байгааг харуулж байна л даа. ийм байдлыг ганцхан энэ жүжигчид ч биш нилээд нь овжин ашиглаж хүмүүсийн оюун санааг хиртүүлж байгааг бид өөрсдөөл ойлгомоор байна л даа.

Zochin [ 27.123.212.141 ]      |     12-р сарын 08 -нд, 05:02 минутанд

Uzeh ee l bolijih l doo, tegeed zugeer oorsdiin horongo hodolmoroor hiigeed yavaad bolood bgaa yumiig ingej ooloh ni hend heregtei yum be, uhaandaa uhaantai hun boloh geed nogoo duuri teatr uzegchid nemeh gesen yadruuhan oroldlogo uu

Үзэгч [ 66.181.160.107 ] 12-р сарын 08 -нд, 06:10 минутанд

Өөлөх хэрэгтэй. Хүүхэд залууст буруу үлгэр дуурайлал үзүүлээд байна. Ганц удаа дуурь, балет, драмын жүжиг үзээгүй байж ийм балай шоу үзэж хамаг цаг, мөнгөө үрж байгаа нь харамсалтай. Тэгээд бага насны хүүхдүүдээ чирч очоод үзээд байдаг? 4-16 насны охидууддаа ганц удаа ”Цөмөөхэй” /Шелкунчик/ бүжгийн жүжиг үзүүлчихвэл тэр охин насан туршдаа баярлана даа. даан ч тийм эцэг эх цөөн байна. Би л лав ач охиндоо ”Цөмөөхэй” үзүүлсэн, маш их баярладаг.

Сухээ [ 202.179.26.232 ]      |     12-р сарын 08 -нд, 02:05 минутанд

Хошин шогийн жужигчид бараг толгой дараалан МУ- гавьяат болдог. Орлого ихтэй болохоор тэгдэг уу

Иргэн [ 66.181.160.107 ] 12-р сарын 08 -нд, 06:12 минутанд

Гавьяат жүжигчин гэдэг гавьяаны тэмдэг үнэ хүндгүй болсон тул хэн ч тоохоо больж дээ. Тийм болоод л хошин шогийнхон бүгд гавьяат болж байна.

zochin [ 202.9.42.169 ]      |     12-р сарын 07 -нд, 23:51 минутанд

Битгий үзээрэй зурагтаар ч бас битгий үзээрэй.

би монгол хүн [ 103.10.21.60 ]      |     12-р сарын 07 -нд, 16:27 минутанд

СЭРГЭЭШ БОЛ ХАМГИЙН САЙН НАЙРУУЛАГТАЙ ТОГЛОЛТ БУСАД НЬ ДИЙЛЭНХ НЬ ҮЗЭГЧДИЙГ ДОРД ҮЗСЭН ОРЛОГО ХӨӨСӨН ДОРОМЖЛОЛ ЭВЛҮҮЛЭГ АНХААРЧ АЖИЛЛААРАЙ

Gansukh [ 43.242.243.201 ]      |     12-р сарын 07 -нд, 15:48 минутанд

Zuv zuv khamgiin muukhai ni maskiinkhan

төр [ 202.179.31.72 ]      |     12-р сарын 07 -нд, 14:19 минутанд

Хошин шог хөгжсөн орон мөхөж. Дуурь хөгжсөн орон сэхдэг юм гэнлээ. энэ хэдэн байлай юмнууд арай,арай

Zochin [ 103.57.94.61 ]      |     12-р сарын 07 -нд, 13:15 минутанд

Niitiin duuchid hoshin shogiinhon yag ijilhen vzeh sonsoh yumgui blj de setgelgee ni tiim l bnda

Зочин [ 66.181.160.107 ] 12-р сарын 08 -нд, 06:14 минутанд

Яг үнэн. СУИС төгссөн хүн бүр толгой дараалан нийтийн дуучин. Бүгд хөдөөнөөс ирэгсэд.

Zochin [ 91.181.189.94 ]      |     12-р сарын 07 -нд, 10:31 минутанд

Yooy yostoi unen helchihlee,

zochin [ 66.181.185.183 ]      |     12-р сарын 07 -нд, 10:01 минутанд

unen heljee

Шог гараа [ 150.129.140.141 ]      |     12-р сарын 07 -нд, 09:47 минутанд

Элэнцгийнх нь урлаг байхав дээ шог гараачид байхгүй юу 90-н хувь хөдөөгийн жинхэнэ сайхан сэтгэлт монгол хүнийг доош хийсэн л юмнууд байдаг. Шог гаруудаар юмаа рекламдуулбал шог л юм болно.

zochin [ 67.180.142.181 ]      |     12-р сарын 07 -нд, 09:28 минутанд

er ni ene balai umnuudiig huduunii mangaruud mash iheer uzej huurguud bgaa bolohoos bish hotiin bolowsroltoi soyoltoi ulsuud tooj uzehgui bi erduusee uzdeggui Saihan saihan zaluuchuud mergejliinhee chadwaraa teatar kino songodog jujugt uzeh heregtei Maskd baisan jujugchin Aldar harin Fantastic prodakshind orson ni mash zuw alham bolson hoshin shug harahaar durgui hurdeg

hosoo [ 103.212.118.125 ]      |     12-р сарын 07 -нд, 09:02 минутанд

odoo bur hiih yumaa olj yadaad baih shig.

Saihanaa [ 94.234.32.153 ]      |     12-р сарын 07 -нд, 08:34 минутанд

Setgegdel bichij baigaa humuus ni uursduu unen tasarhai bolovsroltoi mundag l humuus baigaa yum bh da! Huurhii! Hezee mongol uls hugjinuu! Uzdeg baisan baij ! Yund genet muulaad baigaam! Chanartai bolgoy, zuv hugjuulie gej yariach! Uursduu ch hugjij amjaagui! Tuuhii nogoonuud baij

Azaa [ 94.234.32.153 ]      |     12-р сарын 07 -нд, 08:28 минутанд

Neg talaaraa urlag huue! Humuusee! Neg hun yum bichinguut tuilshirch baidag! Mongolchuud neeren butehgui ee!gantshan mongol ulsad hugjuud baigaa urlag yum uu? Busad orond ch baidag yim ! Urlagiin bolovsrol ni hugjuugui manai ulsad chanariin tuvshin yarih yostoi humuusee! Neg hazailgaad yarival tuilshirdaga bolij uz! Hunii hudulmur za yu! Uursduu uzej l baidag!

М [ 66.181.161.75 ]      |     12-р сарын 07 -нд, 07:57 минутанд

Энэ зурагнуудыг нь харахад л сэтгэцийн эрүүл мэнд нь хэвийн бус хүмүүс юм бишүү

th [ 202.179.27.24 ]      |     12-р сарын 07 -нд, 07:27 минутанд

Unen haltar uruvdmuur hoshinguud

ganaa [ 202.9.41.232 ]      |     12-р сарын 07 -нд, 07:11 минутанд

chin uneniig helehed manaid hoshin shog bish doromjlol l gazar avsan yum shig, utgiig n sain oilgoogui bj yaj humuust hurgedeg yum bol do gej boddog, neg baahan shaldan huuhnuud, emee uvuu bolson erguu heden har yumnuud, uur setgeh yum bhgui sh de ed nart, unen shuu, bi ogt uzdeggui, geriinhniige ch uzuuldeggui, mash buduuleg teneg sangdaad umnuus n icheed bdgiin

MNG [ 103.10.21.98 ]      |     12-р сарын 07 -нд, 07:08 минутанд

minii huvid hoshin shog . niitiin duuni diichdin togloltiig uzdegggui ! zugeer CD avaad sonsdog ! yag adilhan CD bichleg toglolt 2 !!! ene tsag ued manaih shig iim luivariin hoshin shog niitin duuni toglolt nertei bichleg taviad , nud huursan um uzeed baysaad suudag uls oron tun tsuuhun dooo!!! amid amid toglolt uzmeer bna duuchidaa !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

irgen [ 103.26.193.248 ]      |     12-р сарын 07 -нд, 06:59 минутанд

odoo manai buh salbart ene hoshin salbadainuudiin oroltsoo mash ih boljee. bur ih hurald hurtel hoshin nuhduud hurtel orood irchihse za ter reklam surtalchalgaa gej abah yum baihgui heden medrel muutai, galzuu ch gemeer humuus oooooooooohiideg bolson tsaad kompani tedniig uriad l munguu ureed unen butehgui.

h [ 103.26.193.151 ]      |     12-р сарын 07 -нд, 06:32 минутанд

mongol hoshin shogchid heden emee uvuug doromjilj l mungu olood tuugeereee hamgiin unetei mashiin haus avaad baidag 1 bodohod bid nar t1 yum shig 2 bodohod ted nar malnuud yumaa

trtr [ 66.181.176.180 ]      |     12-р сарын 07 -нд, 06:32 минутанд

mongol heliig buzarlaj baigaa humuus dee.

unshigch [ 202.9.40.177 ]      |     12-р сарын 07 -нд, 06:31 минутанд

Uneniig ni l bichij dee, kk

unshigch [ 202.9.40.177 ]      |     12-р сарын 07 -нд, 06:31 минутанд

Uneniig ni l bichij dee, kk

Зочин [ 59.153.115.74 ]      |     12-р сарын 07 -нд, 06:21 минутанд

Х түц ч гэсэн нээх ялгаа байхгүй бүгдийн шүүмжлэх хэрэгтэй. Хошин урлагын завхарлын талаар үнэнийг өгүүлжээ

Odnoo [ 94.234.32.153 ]      |     12-р сарын 07 -нд, 06:02 минутанд

Manaihan hudalaa tuilshirahiim! Teguul togololtiig ni uzehgui l baigaach! Urlagiin neg helber! Chanartai, chanargui l gej yarih yostoi yum uul ni! Urlag medehgui baij bitgii hudalaa tuilshirch bai! Neg hun neg sedeviig hazailgaad l yaringuut bugd tiish tuilshirdag! Unendee uuriin gesen tolgoigoi hun baihgui bolson yum uu daa!

а [ 202.72.246.147 ] 12-р сарын 07 -нд, 09:08 минутанд

Үнэнг нь бичсэн байна шд. Чи өрөөсөн дугуйгаа өмөөрөх нь зөв л дөө

зочин [ 112.72.11.103 ]      |     12-р сарын 07 -нд, 04:51 минутанд

хошин урлаг урлагийн том төрөл.нийгмийн өвчнийг ангаагч том хүч.харин сүүлийн үед энэ урлагийг буруу замаар будаа тээлгэж,бие биеэ хуулбарласан,хуучны тоглолтуудыг жаахан өөрчилж дахин давтан тоглосон,хүмүүсийг инээлгэхээсээ илүү маазарсан,нийгэмд олны танил болсон хүмүүсийг доромжлох гэх мэт үзэгчдийн шаардлагад үл нийцэх болсон.продакшн болгон нэг өндөр эмэгтэй жүжигчинтэй,тоглолт болгонд эрэгтэй жүжигчин эмэгтэй эсвэл эмээ,өвөө болдог продакшн болгон л тоглолт бүр дээрээ гомо залуугийн эсвэл тэнэг цагдаа эсвэл мангардуу бөхийн дүрийг гаргах юм.ингэж бусдыг доромжилж болохгүй л дээ

зочин [ 122.201.31.25 ]      |     12-р сарын 07 -нд, 03:44 минутанд

Хүшин шогийнхоны тоглолтыг харахаар үнэн ой гутмаар.Тэр дундаа тэр БАярмагнай гэж балай бүр зэвүү хүрмээр шүүмжилж болно бодитой байх хэрэгтэй.Хэтрүүлж бүх юмыг марзагануулах маягаар харуулж болохгүй

rj [ 150.129.141.96 ]      |     12-р сарын 07 -нд, 03:42 минутанд

ed nariig haraad ineeh bish durgvi hvrdeg od gd bodtson bie tooson myy sain novshnyyd ter mister bin chaplin jim keri naraas sn syralts

Wrong [ 66.181.186.198 ]      |     12-р сарын 07 -нд, 03:42 минутанд

Amraltiin udir hamaatniidaa orloo 3 joohon hvvhden pc eer hoshin shog vztsen hudulguun bhgvi ter n yadaj bhad nuguu agluu booyo 2iin hardaaaal bdag 1 balai yum bdiishd ter n hhaniig odoo svvnd oruulah gej bna geel soliorool nuguu n hardaaal vh geel 3 dvvgee shuud boli gej zaginaad pc giin untraasan namaig yawsanii daraa vzsen l bh daa hetsvv ch horwoo yum daa

ёё [ 202.179.27.239 ]      |     12-р сарын 07 -нд, 03:41 минутанд

Нийгмэд нууц амраг гэдэг үзэгдэл зүгээр л хэвийн үзэгдэл мэт байнга харуулна. ТВ-гээр харуулж байгаа хошин шогийнхны зар сурталчилгаанд ч тэр энэ бүр хэрээс хэтрээд байгаа.

123 [ 66.181.186.198 ]      |     12-р сарын 07 -нд, 03:39 минутанд

Gvie odoo hvmvvs odoo hvrtel hoshin shog vzeed baidiin bhdaa haha

ТУЯА [ 183.81.171.2 ]      |     12-р сарын 07 -нд, 03:36 минутанд

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БАЙГАЛЬМААГИЙН СОЁЛЫН ТӨВ ИРГЭДИЙГ ИНГЭЖ СОЁЛЖУУЛЖ ГЭГЭЭРҮҮЛЖ БАЙНА. НОМИН ТАЛСТЫН БАТСҮХ АРД ИРГЭДЭД ИЙМ СОЁЛ ТҮГЭЭЖ БАЙНА. ОРОСЫН АРД ТҮМЭН БУРИАДЫН УЛАН ҮДЭД Ч ТЭР МАШ ГОЁ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛДОГ ДОО. ҮНЭН ГУТМААР

Энэрэл [ 202.131.225.2 ]      |     12-р сарын 07 -нд, 03:28 минутанд

Хошин шогийн тоглолт хэдэн удаа зохион байгуулчихвал мөнгө амархан олдоно гэсэн ядуу сэтгэлгээтэй, нийгмийн хамгийн ядарсан түвшний жүжигчид болж дээ. уг нь залуу хүмүүс холын хараатай, эзэмшсэн мэргэжил боловсролыг байнга зүлгэж өнгө оруулж урагш давшиж, дээшээ тэмүүлж шинийг эрэлхийлж явах ёстойсон. би эдгээр хүмүүсээр бахархах битгий хэл эднээс ичдэг шүү. ингэж ч залуу насыг доройтуулах гэж дээ. сонгодог жүжиг, өрсдийн алдартай хүмүүсийн жүжгийг тавьж найруулж өөрсдийнхөө хүч чадлыг чадварыг чадамжаа үзэх ёстой байтал өчүүхэн зүйлээр өөрсдийгөө ингэж доош татах гэж дээ чааваас даа.

1 [ 150.129.140.26 ]      |     12-р сарын 07 -нд, 03:25 минутанд

Үнэн шүү, хэтэрхий эрээ цээргүй аашилж бгаа юм. Монголчуудыгаа тэнэг гэж ойлгоод байх шиг бгаа юм.Хошин шогийнхон бүгдээрээ зохиолч, найруулагч болчихдог нь урлагт тавигдах цензургүй болсных байхдаа..

Ариунаа [ 202.131.225.2 ]      |     12-р сарын 07 -нд, 03:24 минутанд

Хошин шог гэж нэрлээд байгаа эдгээр үзэгдлүүд нь үнэндээ урлаг биш. Манайхны сэтгэл зүй, сэтгэхүй ямар хэмжээнд байгаа нь эдгээрийг үзэж буй үзэгчдийн хэмжээ, танхиын дүүргэлт харуулж байна. Сурталчилгаа, нийгмийн түвшин энд яригдах хэрэгтэй байх. сонгодог урлагийг ойлгодог болчихвол энэ хошин шог гээч зүйл яваандаа алга болох зүйл. дэндүү хоосон марзагнал, алиалагчийн дүр төрх эдгээр хүмүүсийг /жүжигчид гэж өөрсдийгөө нэрлээд байгаа/ хүн биш болгоод байгаа юм бишүү. өөрсдөө юу хийгээд байгаагаа ч сүүл тийшээгээ ойлгохоо больчихож. хөгийн ч юмаа даа хөөрхийс

а [ 202.72.246.147 ] 12-р сарын 07 -нд, 09:04 минутанд

Яг зөв наадхыг чинь хэлээд байгаан

IRGEN [ 180.149.93.14 ]      |     12-р сарын 07 -нд, 03:22 минутанд

оркуудад оркын хаан нь гавьяат цол өгөв

монгол [ 103.10.23.176 ]      |     12-р сарын 07 -нд, 03:11 минутанд

тийм ээ. бүрэн санал нэг байна. ёстой сэжгийн. үзэж буй хүн байдаг яаж үзэж чаддаг юм бол. үзэж байгаа хүний түвшин нь л тэр юм бол уу.

Мммм [ 66.181.161.95 ]      |     12-р сарын 07 -нд, 03:08 минутанд

Үзэхгүй бх л хэрэгтэй юм бгаам да эд нар бол хүн доромжилж баяжиж.бас цол хэргэмтэй боллоо

Иргэн [ 103.229.120.92 ]      |     12-р сарын 07 -нд, 03:04 минутанд

Бидний хуухдууд энэ балайнуудын хиисэн кинонцоруудыг узэж хумуужиж бна,ямар аймшигийн эмгэнэл вэ!!!!

батаа [ 202.179.26.74 ]      |     12-р сарын 07 -нд, 02:50 минутанд

Манай нийгмээр дүүрэн оркууд ангиллынхан байгаа нь хошин шог, зохиолын дууны гавьяа юм.

ө [ 202.72.246.147 ]      |     12-р сарын 07 -нд, 02:49 минутанд

Хошин шогийнхон л өөрсдөө Хошин урлаг гээд байгаа болхоос эд нарын алиалал урлаг гэж хэлэхэд хэцүү дээ. Эмоци, Эрдэнэзаан, Мөнхсайхан эд нар бол зүгээр л алиа салбадайнууд, Тэр мөрөөдлийн театрыг хэлэх ч муу үг олдохгүй байна. Ер нь явцгүй болсон эд дээ. Манайхан сонголог урлаг гэж чухам юу байдгийг ойлгосон цагт нь энэ алиалагч нарыг тоож үзхээ болих байх. Соёлтой, боловсролтой, Өөрийгөө үнэлдэг, амжилттай яваа хүмүүс хошин шог гээчийг үзэж байхыг хараагүй, үзэх ч үгүй байх.

ө [ 202.72.246.147 ]      |     12-р сарын 07 -нд, 02:49 минутанд

Хошин шогийнхон л өөрсдөө Хошин урлаг гээд байгаа болхоос эд нарын алиалал урлаг гэж хэлэхэд хэцүү дээ. Эмоци, Эрдэнэзаан, Мөнхсайхан эд нар бол зүгээр л алиа салбадайнууд, Тэр мөрөөдлийн театрыг хэлэх ч муу үг олдохгүй байна. Ер нь явцгүй болсон эд дээ. Манайхан сонголог урлаг гэж чухам юу байдгийг ойлгосон цагт нь энэ алиалагч нарыг тоож үзхээ болих байх. Соёлтой, боловсролтой, Өөрийгөө үнэлдэг, амжилттай яваа хүмүүс хошин шог гээчийг үзэж байхыг хараагүй, үзэх ч үгүй байх.

батаа [ 202.179.26.74 ]      |     12-р сарын 07 -нд, 02:48 минутанд

Монголын нийгмийн эмгэнэл юм даа. Одоо энэ хэдэн тэнэгүүдийг үздэг мал байдаг юмуу

Аагий [ 66.181.165.246 ]      |     12-р сарын 07 -нд, 02:45 минутанд

Энэ хэдэн балайг харахаар бүүр дургүй хүрээд байдаг болчих юм... яагаадыг бүү мэд... эд нар надад ямар ч гэм хийгээгүй л дээ... гэхдээ л бүүр ТВ-гээр гараад ирэхээр нь дургүй хүрээд үзэж байсан сувагаа сольдог...

Өлзийй [ 66.181.184.116 ] 12-р сарын 07 -нд, 03:50 минутанд

Яг үнэн. Би чарлаж ярихыг нь бүр сонсох дургүй. Багш нар нь л ийм юм заасан бололтой. Шавь нараа хараад шүүмжлээд засахгүй байхыг бодход багш нар нь бас л тэдэнтэй адилхан бололтой.

Зочин [ 202.72.243.212 ]      |     12-р сарын 07 -нд, 02:43 минутанд

Одонтуяа Бархүүгийн тоглолтыг үзэхэд үнэхээр сайхан шүү

а [ 202.72.246.147 ] 12-р сарын 07 -нд, 08:58 минутанд

Тархи нь өчүүхэн байна даа. Хөөрхий.

а [ 202.72.246.147 ] 12-р сарын 07 -нд, 08:58 минутанд

Тархи нь өчүүхэн байна даа. Хөөрхий.

Aglu [ 150.129.143.250 ]      |     12-р сарын 07 -нд, 02:42 минутанд

AGLU METIN AVGAI HUHNI DONTOI ALIA SALBDAINUUD HUMUSIG DOROMJLOHO BOLIH HEREGTEI

зочин [ 49.0.212.1 ]      |     12-р сарын 07 -нд, 02:33 минутанд

туйлын үнэн,манайхан ийм тэнэг юм үзэхээ больчих хэрэгтэй,шинэ жүжигчид хошин шогийг амар хялбар мөнгөжих арга гээд ойлгочихсон,ямар ч зохиол советь байхгүй,бм хэзээ ч үздэггүй,тэр тусмаа хачин пялдгар царайтай юмнууд эмэгтэй болж жүжиглээд байгаа нь бүр муухай,тэр тусмаа бАЯРМАГНАЙ

ДАК [ 202.131.249.2 ]      |     12-р сарын 07 -нд, 02:32 минутанд

ИХ ХУРЛЫН ЧУУЛГАН , ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН УУДЫГ ЧИНЬ ХАРИН ЖИНХЭНЭ ХОШИН ШОГ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА , ТҮҮНЭЭС ЭНЭ БАЛАЙ ДЕФЕКТТЭЙ БАЛАЙНУУДЫГ ХЭН ҮЗЭХ ВЭ ? ТИЙМ МӨНГӨ ЗАВ АЛГА ДАА

Zochin [ 150.129.143.120 ]      |     12-р сарын 07 -нд, 02:23 минутанд

Hoshin shog uzehee bolichhoichee talhniihaa mongiig tedend zugeer tushaahaa bolimoor yum

иргэн [ 202.179.26.173 ]      |     12-р сарын 07 -нд, 02:22 минутанд

Тийм шүү.Сүүлийн 10-аад жил үзээгй юм байна.Бооёо хөгшчүүл доромжилсоор гавьяат, Аглуу нар хүүхэн болсоор гавьяат. Энэ нөхдүүд боловсролоо дээшлүүл.

Go to top of page