Хоёр улаан хоолойгоо захирч чадахгүй Д.Гантулгаар төрөө засуулах АЛБАГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

УИХ-ын нялх гишүүн Д.Гантулга “ичсэн хүн хүн ална” гэгчийн үлгэрээр сүүлийн үед тун овилгогүй, ухваргүй үйл хөдлөл олныг хийх боллоо. Улстөрчийн замнал нь “бандааш”-ны паянгаас болж, шавартай хутгалдсан тэрбээр нэр хүндээ сэргээх гэж оролдох тусам түүнийгээ улам булшилж байна. Намынхаа лидерүүдээс хатуу донго хүртсэн Д.Гантулга өдгөө аль ч шатны хуралд “дуу гаргах” эрхгүй нэгэн болж хувирсан. Учир нь дуугарсан үг бүхэн түүний эсрэг ашиглагдах болно. Ийм л “муу нэртэй, луу данстай” болчихсон атлаа үг хэлэхийн дон, улстөрчийн амбиц хоёр нь түүнийг хэзээний л хэрэгт унагаж, хүмүүсийн дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэх нь олонтаа.

Тэгвэл тэрбээр УИХ-ын чуулган дээр “Сошиалд гарсан аливаа мэдээллийн мөрөөр төр засаг нь шийдвэр гаргадаг нь буруу” гэх агуулгатай үг хэлсэн нь үнэндээ өөрийгөө өмгөөлсөн өчүүхэн үг байсныг хүн бүхэн анзаарсан. Тухайн үед “Таван настай охиныг хүчиндсэн байж болзошгүй” гэх шуугиан сошиалд эрчээ авч, түүний мөрөөр Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байсан У.Хүрэлсүх арга хэмжээ шуурхай авах болно гэдгээ УИХ-ын индэр дээрээс хариуцлагатай мэдэгдэж таарсан үе юм. Д.Гантулга харин үүнд сөрөг байр суурь илэрхийлж, сошиалд дэгдсэн мэдээлэлд ач холбогдол өгч Ерөнхий сайд шийдвэр гаргалаа гэж буруутгасан нь тэр.

Хамгийн хачирхалтай нь, Д.Гантулга энэхүү хэлсэн үгийнх нь агуулгыг нийтэлсний төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг удаа дараа шүүхэд өгч, өөрийн батлалцсан зөрчлийн хуулиар далайлган сүрдүүлж байгаа нь анхаарал татаад байна. “Найзынхаа дүүг хүчиндсэн” гэх муу нэрээ дарж амжаагүй байж өөрийнхөө хэлсэн үгний араас хөөцөлдөж яваа Д.Гантулгад үнэхээр хийх юм олдохгүй байгаа бололтой. Хэвлэл мэдээллийнхнийг хормойдож, гуйж гувшиж явсаар УИХ-ын гишүүний зэрэгт хүрсэнээ тэр мартжээ. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчийн үлгэрээр өөрийнх нь “улаан махны хэрэг” олон нийтэд задарч, улстөрчийн замнал нь мөхсөнд хэвлэл мэдээллийнхнийг буруутгаж, өс зангидаж явдаг бололтой юм.

Дээрх хэлсэн үгийг нь нийтэлсэн манай сайтыг Д.Гантулга шүүхэд өгсөн боловч хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн мэдээ нь “Хүний нэр төрд халдаагүй, гүтгэн доромжилсон, гүжирдсэн утга агуулгагүй” гэдгийг тогтоон өргөдлийг буцаажээ. Гэтэл Д.Гантулга дахин прокурорт хандан өргөдөл гаргасан байх юм. Түүнийхээр бол өөрийнх нь хэлсэн үгийг уншигчид хэрхэн ойлгосны төлөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээх ёстой юм гэнэ. Д.Гантулга гишүүн олон нийтэд “Бандааш хочтой, муу нэртэй, луу данстай” болсны буруу нь хэвлэл мэдээлэл юм гэнэ. Ийм л нэг махан толгой хоёр улаан хоолойгоо буруу ашиглаж, буруушаагдсаныхаа хариуцлагыг бусдад тохох гэж УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэгчээр далайлган, эрх мэдлийн ард орж нуугдаад байна. Тиймээс түүний холбогдсон хүчингийн хэргийг эцэслэн шийдэх, ядаж эхнэрээ хуурч, араар нь тавьж айлд хоносных нь төлөө ёс зүйн хариуцлага хүлээлгэх, цаашлаад УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах, огцруулахын төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу хоолойгоо зориулахыг уриалж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгын зарга үүсгээд буй мэдээ:


 


 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M.TSeveennym(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Ene nuhriig eruulen tat busdiin huuliin baiguulag shiiden biz

1  |  0
зочин(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Чи ёрөнхийлөгчийн сонгуулиар Баттулгын бүх компиани, эзэмшдэг уул уурхайн бүх нэрсийг ил гаргаж мэдээлсэн учраас ийм хэрэгт холбогдсон шүү дээ.

1  |  0
иргэн(43.250.126.130) 2025 оны 03 сарын 13

Энэ мангар бацааныг Хэнтийнхэн эогэж татах хэрэгтэй.

1  |  0
bandash(121.161.224.109) 2025 оны 03 сарын 13

Enhtuvshin saidaa oilgov uu uchryg chin olno shuu manai gantulgynhan bid man-aas huchtei shuu er n mongol yu yum be bandash sh dee kkk

1  |  0
Лалар(103.57.95.111) 2025 оны 03 сарын 13

Энэ лалар байгаа юмуу

1  |  0
Монгол(202.179.27.218) 2025 оны 03 сарын 13

Хүний хий морь гэж байдагсан. Орой бүр наад га га энэ тэрийг харсаар залхаж байна. Оюунлаг ард түмэн сэн. Бичээд байгаа нь гомдоод байгаа юм уу? Бичүүлээд байгаа хүн нь луу унжаад байгаа юм уу? Одоо больцгоо наад бөгсний хэрүүлээ. Одоо дахиж бичээд ард түмнээ гутаагаад доош хийхээ больвол яасан юм .

1  |  0
зочин(112.72.15.78) 2025 оны 03 сарын 13

үхсэний чинь Хурцболд Захтиалгат заваан дурак Өөрий чинь мэднэ шүү дээ

1  |  0
зочин(112.72.15.78) 2025 оны 03 сарын 13

Залуу хүнийг ашигласан тэр эмэгтэйн буруу. Түүгээрээ улс иөр хийгээд Тэр хүний эрхийн нэг балай авгай, эгч гэж нэг эгч дүүгийнхээ явдлаар шоу, иөнгөө нэхээд балай юм нууд Ич Ич ич

1  |  0
zalhaagch(103.212.118.125) 2025 оны 03 сарын 13

ene novshiig yagaad bailgaad bainaa

1  |  0
МУ-ын цагдаа(182.160.32.174) 2025 оны 03 сарын 13

Бандаашаа тайлж боовны хэрэг өдүүлэх нь ч өдүүлчихсэн юм шиг байна лээ.Өөрөө хүлээсэн шүү дэ.Гэмгүй хүн уучилалт гуйгаад мөнгө барьж очих уу? Хуулийн байгуулга шалгах гэхээр эрх мэдэл,гишүүний дархан эрх гээд хэцүү.Гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагтай,Айл хэсэж,бандаашгүй унтсан нь өөрөө огцорох хангалттай үндэслэл.МАН гишүүндээ хариуцлага тооцохгүй хохирогчидтой тохиролц гээд явуулаад байгаа байх.Хохирогчидод 60 тэрбумаасаа 6 тэрбумыг өгчихвөл яасан юм.МАН наад ”бандааш”-аа эрхийг нь түдгэлзүүлээд өг,бусдыг нь.........

1  |  0
H(27.123.212.139) 2025 оны 03 сарын 13

Iim l bandaashiig uursdiiguu tuluuluulj songoson bn xoxinee xoxi ni

1  |  0
zochin(202.9.41.232) 2025 оны 03 сарын 13

yaasan ichdeggui har mal ve, bi bodohdo hevlel medeellinhen bolon ard olon niilj iimerhu eree tseere aldsan, ichih bulchirhai es surtahuuni naad zahiin oilgoltgui adgiin hulduu novshnuudiig huuj zailuulah heregtei gej bodoj bn, iim teneg bandaash nuhdiig yagaad haitsaalad umuuruud bdgiig oilgohgui bn, zui n erhee tudgelzuuleed sain duraara shalguulchih heregtei sh de, daan ch chadahgui l de archaagui mal

1  |  0
Мандаа (27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

УИХ-ын гишуун Г.Менхцэцэгтэй шаалцдаг гэнэ наад лалар чинь

1  |  0
-r horoonii undur na(202.9.42.244) 2025 оны 03 сарын 13

MAN-iin zaluuchuud ihenh ni alban tushaaliin tuluu tsunh barij darga dagaj guisen bolobsrol,humuujil baga tanhaichuud bn,MAN-iin zaluuchuudiin hiisen huchingiin hereg Baynchandmani sumand,Nomtoibayriin,Gantuga-iin gm.Zodoon gebel MAN-iin uulzalt arga hemjee,nair naadam but deer garch bg.IIm zaluu yetei bolohoorMAN-iin ireedyi byrheg bn.

1  |  0
ЗОЧИН(202.179.31.73) 2025 оны 03 сарын 13

энэ нөхөр ингээд хийсэн хэрэг нь батлагдахгүй ямар нэгэн шийтгэл хүлээхгүй байгаад байж болж байгаам уу энэ чинь нөгөө яриад байдаг шударга ёс чинь саарал ордонд хэрэгжээд байгаа нь энэ үү

1  |  0
Зочин(202.179.26.201) 2025 оны 03 сарын 13

Муу нэрийг хусавч арилгахад бэрх сайн нэрийг хусэвч олоход бэрх гэдэг л энэ бусад залуу хумууст сургамж болог

1  |  0
зочид(112.72.11.106) 2025 оны 03 сарын 13

МАН ын өөрсдийнх нь нэрийг балчиг шавартай хутгаж байгаа бандага Гантулга,С.Баяр,Сү.Батболд,Мие нараас хагацаж болдогүй маанагууд юм байх даа.Дараачийн сонгууль ч дөхөж л байна.

1  |  0
zochin(202.9.42.123) 2025 оны 03 сарын 13

hoshnogo doloogch.archagvi bogsiig archij yavdag bandaash!!! gants hudagtaa hurdan hariaad oorihoo bogsiig dolooj hevt!!!

1  |  0
Close menu